image

ТАНД ХЭРЭГТЭЙ: Шүдний OO-ны өнгөт тэмдэглэгээ ямар утгатай вэ

Шүдний ОО сонгохдоо ихэнх хүмүүс түүний дотоод найрлага, дуусах хугацаа, эрүүл мэндийг хэрхэн дэмжиж үзүүлэлтүүд мөн зарим төрлийн амт үнэрийг анхаардаг.

Шүд цайруулах, бактерийн эсрэг үйлчилгээтэй, шүдийг харлахаас хамгаалдаг, амны хөндийн цэнгэг агаар гэх мэт эдгээр энгийн тодорхойлолтуудыг та шүдний ОО-ны саван дээрээс харах болно.

ОО-ны савны доод хэсэг өнгөтэй нэг зураас байдаг. энэхүү өнгөт зураасны утгаар тухайн шүдний ОО-ны найрлагыг тодорхойлж болно гэдэг авч интернэт орчинд байх өнгөний кодуудын талаарх тодорхойлолт, ойлголтууд нь бүх талаараа үнэн биш.

Таны шүдний ОО-ны доод хэсэгт байх өнгө нь үнэндээ ОО-ны дотоод найрлагын тухай юу ч илэрхийлдэггүй. 

Өнгөнүүдийн утгыг:

ногоон: бүгд байгалийн

хөх: байгалийн болон нэмэлт эмчилгээний

улаан: байгалийн болон нэмэлт химийн найрлагатай

хар: бүгд химийн найрлагатай /харамсалтай нь интернетийн эдгээр мэдээллүүд бол бүгд худал/

Өнгөm дөрвөлжнүүд нь үнэндээ шүдний OO-ны найрлага бүтцийн тухай юуг ч илэрхийлдэггүй. Эдгээр өнгөт дөрвөлжнүүд нь OO-г үйлдвэрлэх явцад хэрэглэдэг тэмдэглэгээ юм. Өнгөт тэмдгүүд нь цацраг гэрэл мэдрэгчүүдэд уншигдах зориулалттай ба өнгөний ялгаанаас хамаарч үйлдвэрийн машин тэдгээрийг хэрчих, тамгалах, нугалах, ангилах зэрэг үйлдлүүдийг хийхэд хэрэглэдэг байна.

Эдгээр тэмдэглэгээнүүд нь маш олон өнгө байх бөгөөд зөвхөн ногоон, хөх, улаан, хар гэж заасан хязгаар байхгүй юм. Ялгаатай өнгүүд нь ялгаатай савлах эсвэл тусдаа мэдрэгч машинуудад зориулсан байдаг. Өөрөөр хэлбэл, бүх өнгө зөвхөн нэг л утгатай тэн нь үйлдвэрлэх машины үйл ажиллагааг зохицуулахад хэрэглэгдэг.

Хэрэв та шүдний OO-гоо найрлагатай байдгийг мэдмээр байгаа бол, шүдний OO-ны гадна сав дээр хэвлэгдсэн найрлагыг унших хэрэгтэй юм.

Шүдний OO-ны найрлагууд:

Ихэнх шүдний OO-ууд дараах төрлийн найрлагыг агуулсан байдаг.

Чийгшүүлэгч материал шүдний OO-г нээсний дараа хатуужин бэхжихээс хамгаалж байдаг. жишээ нь орох найрлага:

    - glycerol

    - xylitol

    - sorbitol

Хатуу зүлгүүр нь хүнсний хог хаягдлыг арилгах болон шүдийг цэвэрлэж байдаг. жишээ нь орох найрлага:

    - calcium carbonate

    - silica

Бэхжүүлэх бодис, нягтруулах бодис, шүдний OO-г тогтворжуулах болон салахаас хамгаалах гэх мэт:

    - carboxymethyl cellulose

    - carrageenans

    - xanthan gum

Амт оруулагч - хоосон хөндий мэдрэмж өгөхгүй тулд амт оруулдаг гэх мэт:

    - sodium saccharin

    - acesulfame K

Амтлагч бодис, гаа, сэрүүн гаа, улаан гоньд, үлээдэг бохь, шанцай гэх мэт. Амт оруулагчид сахар агуулдаггүй.

Шүдний оо хөөсөрч, амтлагч бодисыг эмульсээр хангахад тусалдаг. Жишээ нь:

    - sodium lauryl sulfate

    - sodium Nlauroyl sarcosinate

Флорид нь пааланг бэхжүүлж, шүднээс хөндийрөхөөс сэргийлдэг байгалийн эрдэс баялаг юм. Фтор нь натрийн хайлуур жонш, натрийн монофлуорфосфат, стейлийн фтор зэрэг гэж ангилагдана.

Шүдний савны ёроолын өнгө нь шүдний оо-г аль нь "байгалийн" эсвэл "химийн" гэж тодорхойлолт хэлж чадахгүй юм.

Хэдийгээр өнгөний кодын тухай онол үнэн байсан ч энэ нь үнэхээр утгагүй зүйл юм. Бүх зүйл, түүний дотор орц найрлага нь химийн бодисоос бүтдэг бөгөөд "эмчилгээний" гэсэн үг нь маш тодорхой биш зүйл юм.

Хэрэв та шүдний оо-ны доторх юу байгаа талаар санаа зовсон бол сав баглаа дээр хэвлэсэн орц найрлагыг уншина уу. Хэрэв эргэлзэж байгаа бол Америкийн Шүдний Ассоциац (ADA) -ийн хүлээн зөвшөөрсөн тамга бүхий шүдний оо-г зөвхөн сонгоорой. ADA гэдэг тамга нь шүдний ОО нь таны шүд, эрүүл мэндэд аюулгүй, үр дүнтэй гэж туршиж үзсэн, батлагдсан байна гэсэн үг юм.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 04
09

Хөл хорих 360 цагийг ингэж ашиглаарай | МӨНГӨНӨӨС ҮЛ ХАМААРАХ БОЛОМЖУУД

Дахиад л хөл хорихоор болов. Та дэмжсэн ч бай, дэмжээгүй ч бай шийдвэр нэгэнт гарсан. Тийм болохоор эсэргүүцэж, шүүж, дархлаагаа унагахгүйгээр иргэний үүргээ ухамсарлан, цар тахлыг хумих ажилд гар бие оролцох үүрэг та бидэнд ирлээ. Магадгүй таны чухал ажлууд хойшлогдож, тавьсан зорилго биелэх хугацаа сунгагдсан байж магадгүй. Үүнээс болж сэтгэлээр унахын оронд өөртэйгөө ажиллах боломж гэж ойлгоод гэртээ хэрэгжүүлэх төлөвлөгөө гарга. Ямар ч орчинд, хэн ч хийж болохуйц энгийн таван санааг танд хүргэж байна.

Цааш үзэх
Image 04
08

ТАНЫ ХҮҮХЭД ТЭЖЭЭВЭР АМЬТАНТАЙ БАЙХ 10 ШАЛТГААН

Тэжээвэр амьтантай болох гэсэн хүүхдийнхээ хүсэлтэнд та “үгүй” гэж хэлэхээсээ өмнө дахин нэг бодоод үзээрэй.

Цааш үзэх
Image 04
08

Зөв хөл дээрээ боссон өглөө гэж... | LIFEHACKER

Сэтгэлийн хөдөлгөөнөө хүчээр дарах гэж оролдох хэрэггүй. Харин ч хэлэх гэсэн зүйлээ ил тод хэлж аль болох илэн далангуй бай. Ингэвэл сэтгэл онгойж тайвширдаг. Дотроо шаналж өөрийгөө тарчлаах нь эрүүл мэндэд маш хортой.

Цааш үзэх
Image 04
06

Цахим ертөнцөд хувийн нууцлалаа хамгаалах ЗУРГААН арга

Хувийн мэдээллийн хулгай, санхүүгийн луйвар, зураг, мессэжээ гаднын этгээдэд алдахаас сэрэмжлэх дараах зөвлөгөөг хүргэе.

Цааш үзэх