HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Netflix TikTok-той төстэй “Clips” цэс нэвтрүүлж байна

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 06 сарын 19

Стриминг үйлчилгээний тэргүүлэгч Netflix компани хэрэглэгчдэд шинэ кино, цуврал олоход хялбар болгох зорилгоор TikTok болон Instagram Reels-тэй төстэй босоо форматтай богино видеоны “Clips” цэсийг нэвтрүүлэхээ зарлалаа.

Шинэ боломж нь Netflix-ийн гар утасны аппликэйшнд байрлах бөгөөд кино, цуврал, баримтат бүтээлүүдийн онцлох хэсгүүдийг богино хэмжээний босоо видеогоор харуулах юм. Хэрэглэгчид эдгээр клипийг TikTok шиг дээш доош гүйлгэн үзэхээс гадна сонирхсон бүтээлээ шууд үзэх, үзэх жагсаалтдаа нэмэх, бусадтай хуваалцах боломжтой байна.

Netflix-ийн мэдээлснээр үзэгчид ямар контент үзэхээ сонгоход улам их хугацаа зарцуулж байгаа тул энэхүү шинэчлэл нь тухайн бүтээлийн уур амьсгал, үйл явдлыг товч хугацаанд мэдрэх боломж олгох аж. Ингэснээр хэрэглэгчид өөрт тохирох кино, цувралаа илүү хурдан сонгоно гэж тус компани үзэж байна.

Сүүлийн жилүүдэд богино хэмжээний босоо видео контент цахим орчинд давамгайлах болсон бөгөөд TikTok, Instagram Reels, YouTube Shorts зэрэг платформуудын амжилт хэрэглэгчдийн контент хэрэглээний хэв маягийг өөрчилсөн. Netflix-ийн шинэ “Clips” цэс нь энэ чиг хандлагыг стриминг үйлчилгээтэй хослуулсан алхам гэж шинжээчид дүгнэж байна.

Гэхдээ Netflix “Clips”-ийг бие даасан сошиал сүлжээ биш, харин платформ дээрх контентуудыг илүү үр дүнтэй танилцуулах хэрэгсэл гэж тодорхойлжээ.

Тус шинэчлэл эхний ээлжид АНУ, Канад, Их Британи, Австрали зэрэг зах зээлд нэвтрэх бөгөөд цаашид бусад улс оронд шат дараатайгаар хүргэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Netflix, TechCrunch.

Хөхний хорт хавдар ба урьдчилан сэргийлэх тухай
Өвлийн элсэлтийн шалгалтын хуваарь гарчээ
Энэтхэгийн Мумбай хотод орсон аадар борооны улмаас зургаан хүн амь насаа алджээ
Нийгмийн даатгалын салбарын албан хаагчид төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө
Батарей хуримтлуурын станц энэ сарын 21-ний өдрийн байдлаар нийт 8,881.7 МВт.ц эрчим хүч нийлүүлжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?