HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд орууллаа

|
HumanZ
| 2026 оны 06 сарын 23

МИАТ ТӨХК нь “Бойнг” 787-9 холын зайны, өргөн биетэй, 292 суудалтай, зорчигчдын тав тухыг бүрэн хангасан, түлшинд хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн онгоцыг 2023 оноос нислэг үйлдвэрлэлд ашиглаж ирсэн юм.

Агаарын хөлгийг гурван жилд нэг удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд оруулдаг. Энэ дагуу МИАТ-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газар /АХЗҮГ/-ын инженер техникийн ажилтнууд  Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай оруулжээ.

Ингэснээр МИАТ-ийн АХЗҮГ өмнө нь жижиг онгоц,  нарийн биетэй агаарын хөлгүүдийн засвар үйлчилгээг хийдэг байсан бол цаашид өргөн биетэй том онгоцны засвар үйлчилгээг хийх, орлогоо нэмэгдүүлэх  боломж нээгдэж байна. Энэ талаар МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн хэлэхдээ  “Бид “Бойнг” 787-9 Дримлайнер өргөн биетэй  агаарын хөлгийг  Монгол Улсад анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд орууллаа. Үүнд манай компанийн инженер техникийн 35 ажилтан оролцож, 22 хоногийн хугацаанд  энэхүү засвар үйлчилгээг  амжилттай хийлээ.

Энэ нь  манай инженер, техникийн ажилтнууд болон МИАТ компанийн олон улсад өрсөлдөхүйц чадвартай болсныг илэрхийлж  байна. Бид цаашид зөвхөн нислэг үйлдвэрлэлээс гадна агаарын хөлгийн засвар үйлчилгээний орлого олох, гадны  авиа компаниудад энэ төрлийн үйлчилгээг үзүүлэх бүрэн чадавхитай,  ур чадвартай болсныг илтгэж байна” гэв.  

МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь  Чэжү Эйр,  Korean Air-ийн  жижиг онгоц,  их төлөв 737  буюу нарийн биет  онгоцнуудын  засвар үйлчилгээг хийж иржээ.  “Бойнг” 787-9 Драймлайнер агаарын хөлгийн  засвар үйлчилгээг анх удаа хийснээр шинэ зүйлүүдтэй тулгарч, судалж сурч мэдэж авлаа хэмээн  Агаарын хөлгийн засвар үйлчилгээний инженер Ц.Очирбат ярьж байна.

Метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерийн хоёрдугаар үе шатыг зарлалаа
BLACKPINK хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ дэлхийн аялан тоглолтоо хийнэ
ЕБС-ийн сурагчдын амралт 12 дугаар сарын 15- наас эхэлнэ
Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
“5G” тэмдэг нь тухайн бүсэд 5G дохио байгаа гэдгийг л илтгэдэг
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | НАМ-ын бүтээгдэхүүн
GenZ АЖИГЛАГЧ
ЖҮЖИГЧИН СИДНИ СУИНИ ЯАГААД ЭМЭГТЭЙ ТАМИРЧДЫН ДУРГҮЙЦЛИЙГ ХҮРГЭВ
DAILY NEWS
APPLE-ИЙН ШИНЭ ГУРВАЛ | IPHONE 18 PRO, PRO MAX, IPHONE DUO
DAILY NEWS ЦАГ ҮЕ
ЛИСА “DREAM” ДУУНЫХАА БОДИТ ТҮҮХИЙГ ДЭЛГЭВ
DAILY NEWS
Японы дизайнер нүүдэлчдийн эрх чөлөөг Монгол гэрээр илэрхийлэв
From INNA
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?