HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

Грэмми “Азийн поп” төрөл нэмсэн нь маргаан дагууллаа

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 06 сарын 19

“Грэмми” наадмыг зохион байгуулдаг Recording Academy ирэх жилийн 69 дэх удаагийн шагнал гардуулах ёслолоос эхлэн “Шилдэг Азийн поп хөгжмийн тоглолт” (Best Asian Pop Music Performance) нэртэй шинэ төрөл бий болгохоо зарлалаа. Энэхүү шийдвэрийг зарим нь Азийн хөгжмийн дэлхий дахинд өсөн нэмэгдэж буй нөлөөг хүлээн зөвшөөрсөн түүхэн алхам гэж үнэлж байгаа бол нөгөө хэсэг нь Азийн уран бүтээлчдийг тусдаа ангилалд хязгаарлах эрсдэлтэй гэж үзэж байна.

Агуулга
  • Магтаал ба шүүмжлэл
  • BTS-ээс Rosé хүртэл

Recording Academy мягмар гарагт дүрмийн шинэчлэлээ танилцуулж, шинэ ангиллыг “Шилдэг латин дуу”, “Шилдэг уламжлалт поп дууны гүйцэтгэл”, “Шилдэг R&B хамтын бүтээл эсвэл хамтлагийн тоглолт”, “Шилдэг уламжлалт ардын хөгжмийн цомог” зэрэг дөрвөн шинэ төрлийн хамт нэвтрүүлэхээр болжээ.

Хөгжмийн салбарынхны үзэж буйгаар энэхүү өөрчлөлт нь олон жилийн турш үргэлжилсэн K-pop урсгалын амжилт, Азийн уран бүтээлчдийн дэлхийн хөгжмийн зах зээлд эзлэх байр суурь өсөн нэмэгдсэнтэй холбоотой юм. Өмнө нь Грэммийн шагналд нэр дэвших, тэр дундаа ялалт байгуулах нь Азийн уран бүтээлчдийн хувьд тун ховор тохиолдол байсан тул шинэ төрөл бий болсон нь чухал ахиц гэж үнэлэгдэж байна.

Нэрээ нууцалсан нэгэн K-pop агентлагийн төлөөлөгч The Korea Times сонинд өгсөн ярилцлагадаа “K-pop уран бүтээлчдийг албан ёсоор үнэлэх төрөл бий болсноор өмнө нь боломжгүй мэт байсан хаалга нээгдэж байна. Илүү олон артист Грэммийн ярианы төвд орж ирэх боломжтой боллоо” хэмээн онцолжээ.

Түүний хэлснээр K-pop салбарт шагнал гэдэг нь зөвхөн өргөмжлөл биш, харин харагдах байдал, нөлөөллийн хэмжүүр юм. Иймээс Грэммийн нэр дэвшигч болох боломж нэмэгдэхийн хэрээр уран бүтээлчид хөгжмийн салбарын хамгийн том тайзнуудын нэг дээр оролцох, тоглох боломжтой болох аж.

Recording Academy-ийн гүйцэтгэх захирал Harvey Mason Jr. “Эдгээр өөрчлөлтүүд нь хөгжмийн салбарынхан илүү олон төрлийн болон шинээр хөгжиж буй хөгжмийн урсгалуудыг тэмдэглэн үнэлэх боломж хэрэгтэй байгааг бидэнд илэрхийлсний үр дүн юм” хэмээн мэдэгджээ.

Тэрээр мөн “Азийн поп хөгжим бол өнөөдөр дэлхийн хөгжмийн салбарын хамгийн нөлөө бүхий, тогтвортой өсөж буй хүчнүүдийн нэг. Түүний нөлөө хэдийнэ батлагдсан бөгөөд дэлхийн хөгжмийн соёлыг үргэлжлүүлэн тодорхойлсоор байна” гэж онцолсон байна.

Гэхдээ Азийн поп хөгжмийг тусгай ангилалд багтаасан анхны шагнал гардуулах ёслол Грэмми биш юм. MTV Video Music Awards 2019 онд “Шилдэг K-pop” төрлийг бий болгосон бол American Music Awards 2022 онд “Шилдэг K-pop артист” ангиллыг нэмж байв. Харин Billboard Music Awards 2023 онд “Шилдэг дэлхийн K-pop артист” зэрэг K-pop-той холбоотой дөрвөн шинэ төрөл бий болгожээ.

Магтаал ба шүүмжлэл

Шинэ ангиллын талаарх хандлага хөгжмийн салбарт хоёр талтай байна. Зарим нь үүнийг Азийн уран бүтээлчдэд Грэммийн тайзанд нэвтрэх тогтвортой гарц гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь ерөнхий ангиллуудаас шахагдан, тусдаа төрөлд хязгаарлагдах эрсдэлтэй гэж болгоомжилж байна.

Хөгжмийн шүүмжлэгч Jung Min-jae “K-pop болон Азийн бусад хөгжмийн нөлөө Хойд Америкт улам нэмэгдэж байна. Үүн дээр J-pop, C-pop-ыг хамруулахыг оролдсоноор бүхнийг ‘Азийн’ гэсэн нэг нэрийн дор багцалсан мэт харагдаж байна” хэмээн тайлбарлажээ.

Түүний үзэж буйгаар хөгжмийн хэв маяг, онцлог нь ялгаатай олон улсын уран бүтээлчдийг нэг ангилалд нэгтгэж байгаа нь шүүмжлэл дагуулах үндэслэлтэй бөгөөд шинэ төрөл бодит байдал дээр хэрхэн хэрэгжихийг ирэх жил харах шаардлагатай аж.

BTS-ээс Rosé хүртэл

Грэммийн тайзан дахь K-pop-ын түүхийг BTS хамтлагаас салгаж ойлгох боломжгүй. 2021-2023 оны хооронд тус хамтлаг “Dynamite”, “Butter” зэрэг дэлхий нийтийг байлдан дагуулсан хит дуунуудаараа гурван жил дараалан нэр дэвшсэн ч шагнал хүртэж чадаагүй юм.

Харин энэ жилийн 68 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр нөхцөл байдал өөрчлөгдөж эхэлжээ. K-pop урсгал үндсэн урсгалын хөгжмийн ертөнцөд бүрэн нэвтэрсний дохио болсон үйл явдлуудын нэг нь Rosé болон Bruno Mars нарын хамтарсан “APT.” дуу нэр дэвшсэн явдал байв.

Мөн Netflix-ийн алдарт KPop Demon Hunters бүтээлийн “Golden” дуу томоохон ангиллын нэгэнд нэр дэвшсэн нь анхаарал татсан юм.

Тус дууг бичиж, дуулсан EJAE “Best Song Written for Visual Media” төрөлд ялалт байгуулснаар K-pop салбартай холбоотой анхны Грэммийн шагналтан болж түүхэнд нэрээ үлдээжээ.

Азийн поп хөгжмийн шинэ төрөл бодит утгаараа олон улсын хөгжмийн ертөнцөд илүү тэгш боломж нээх үү, эсвэл Азийн уран бүтээлчдийг тусдаа ангилалд хязгаарлах уу гэдэг асуултын хариулт ирэх жилийн Грэммийн тайзан дээр тодорхой болох юм.

Өсвөр үеийнхэнд цахим аюулгүй байдлын сургалт орлоо
Хөхний хорт хавдар ба урьдчилан сэргийлэх тухай
Орон сууцны фасад засварын ажил дууслаа
Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар Б.Одбаярыг томилов
Багануурын батарей хуримтлуурын станц 61054.7 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

MGI | “Монгол Улсын мисс Ц.Аззаяа өдөр бүр гайхшруулж байна”
Ангилалгүй
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?