HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

18 ХОНОГ

|
HumanZ
| 2026 оны 06 сарын 19

Өчигдөр өнөөх алдарт “18 хоног” баримтат киноны нээлтийн үзвэрийг үзлээ.

Кино үзэх мөчид төрсөн мэдрэмжүүдээ одоо хүртэл бүрэн цэгцэлж амжаагүй л явна. Гэхдээ оргүй хоосон болж арилахаас өмнө холилдож, сүлэлдсэн мэдрэмжүүдээ бичиж үлдээхээр шийдэв.

Киноны эхлэл үед инээд хүрсэн л дээ. Сонгуулиас хойш хоёр жилийн дараа үзэж байгааг ч хэлэх үү. Тэр үед ард түмний итгэл, саналыг авахын төлөө уйлж, дуулж, уурлаж, ухуулж явсан хүмүүсийн өнөөдрийн дүр төрхийг хамгийн сайн мэдэх учраас тэр байх.

Дуулж байсан гэж үү?

Тийм ээ, үнэхээр дуулж байсан. Фэйсбүүкийн Гүндалай ах ээжийн тухай дуугаа чин сэтгэлээсээ дуулж байна. Тухайн үед тэр нь сонгогчдын сэтгэлийг хөдөлгөх гэсэн оролдлого байсан биз. Харин өнөөдөр, хоёр жилийн дараа үзэхэд хошин шог мэт санагдаж, инээд хүрч байна. Азаар яаж сонгогдоогүй юм бэ.

Ингэхэд яагаад инээд хүрээд байгаа юм бол гэж өөрөөсөө асуув.

Энд байгаа хүмүүс чинь мөрийн хөтөлбөрөө ярьж байна. Улсаа хөгжүүлэх тухай ярьж байна. Ард иргэдээ хэрхэн сайхан амьдруулах тухай ярьж байна. Атал би яагаад шоолоод байгаа юм бол? Хариулт нь их харамсалтай. Тэдний хэлж буй үгэнд биш, хэзээ ч биелдэггүй шогийн ярианд нь инээсэн байжээ. Сонгуулийн үеэр чухал царайлж, хэлээ амандаа хийхгүй чалчдаг яриа нь бодит амьдралтай огт нийцдэггүйг мэддэг учраас инээжээ.

Дараа нь уур хүрсэн.

Бас юунд ч юм гомдсон.

Эх орноо өрөвдсөн.

Өөрсдийгөө өрөвдсөн.

Томчууддаа гомдсон.

Миний гомдоллодог нас биш л дээ. Гэхдээ миний хүүхэд нас, миний өссөн орчин, миний ирээдүй энэ хүмүүсийн гаргасан шийдвэрүүдийн золиос болсон гэж бодохоор харамсалтай. Өнөөдрийн нийгмийг өөрчлөх боломжуудыг тэд “самарчээ”. Тэгээд л миний дотор байдаг хүүхэд гомдоод байсан юм билээ. Энэ мэдрэмжүүд яагаад төрж байгааг ойлгохыг оролдсон ч нөгөө талаар хүсэхгүй байлаа. Учир нь  залхаж байна. Халширч байна. Ухаж ойлгох тусам итгэл найдвар бага багаар алдарч байна. Ийм мэдрэмжтэй залуус ч эргэн тойронд бий. Манай нийгэм нэгэнт тамирджээ. Эх орондоо итгэл алдрах ямар аймшигтай вэ. Залуу иргэн нь төрдөө итгэхгүй байна гэдэг ямар харамсалтай вэ. Үгүй тэгээд итгэл алдарлаа гээд хаачих ч билээ дээ гэж бодох шиг.

Киноны гол дүрүүдийн нэг 17 настайгаасаа хойш тасралтгүй ажиллаж, бараг л 40 жил татвар төлж яваа тухайгаа ярьдаг. Дүрийн эгч ажилсаг хичээнгүй хүн гэдэг нь тодорхой. Гэсэн ч түүний амьдрал нэг л болохгүй байгаа тухай хөндөнө. Тэр дүр бид хоёрын амьдрал, мэдрэмж ижилхэн ч юм шиг. Ууртай, шүүмжилсэн бас итгэл алдарсан. Гэхдээ дахиад л итгэдэг. Сонгуульд саналаа өгөөд гарч ирснийхээ дараа өөртэйгөө зөрчилдөн ярьж байгаа хэсэг түүний мэдрэмжийг тод харуулах шиг.

Бид сонгууль болохоос өмнө туйлддаг.

Сонгуулийн үеэр уурладаг.

Сонгуулиар дахиад нэг удаа итгэдэг.

Сонгуулийн дараах жилүүдэд тэр итгэл бага багаар бөхдөг.

Дахиад туйлддаг.

Гэхдээ дараагийн сонгуулиар ахиад л шинэ итгэл найдвар тээдэг.

Энэ цикль хэзээ дуусах вэ. Бид яагаад нийтээрээ хэлэлцэж, асуудлаа шийдэж, буруутай этгээдэд хариуцлага тооцож, амьдралын чанараа дээшлүүлж чадахгүй байна вэ. Яагаад.

“18 хоног” киног үзээд надад бас нэг шинэ итгэл төрсөн. Бид нар бүгдээрээ үүнийг үзээд л ойлгочихоё. Тэгвэл магадгүй юун дээр алдаад байгаагаа харах байх.

Заа тэгээд энэ  кино үнэнийг тайлбарлаж өгөх гэж оролдохгүй. Юуг ч зөв, буруу ч гэж шүүхгүй.  Харин чин үнэний өмнө биднийг зогсоож орхино. Өөрсдийгөө хөндлөнгөөс харах сөхөө өгнө. Бид юун дээр алдаад байгаагаа, юунд итгэл алдараад байгаагаа, яагаад дахин дахин итгээд байгаагаа харах боломж өгнө. Үнэхээр боломж нь байдаг бол бүх хүнд үнэгүй үзүүлчих юм сан.

Киноны нээлтийн үеэр “Ноорог”-ийн залуус хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэр үеэр сэтгүүлчийн асуусан асуулт болон найруулагчийн хариулт сэтгэлд тод үлджээ. Кино төслийн санаачлагч, найруулагчаас энэ бүхнийг туулаад, ингэж дарамт, шахалттай нүүр тулчхаад та нарт ахиад ийм зүйл хийх зориг үлдсэн үү гэж асуув. Тэрбээр, “Ийм зүйл хийхэд зориг шаарддаггүй нийгмийг бүтээхийн төлөө л бид зориг гаргаж байгаа” гэж хариулсан юм.Энэ ганцхан өгүүлбэр киноны зорилгыг бас бидний юу ойлгох ёстойг голд ортол хэлээд өгөх шиг. Учир нь энэ кино сонгогчийн боловсролд зориулсан сонгуулийн  тухай кино биш юм байна. Харин бид ямар нийгэмд амьдарч байгаа тухай сануулах кино юм байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланч, ногоочидтой уулзлаа
Халуун өдрүүдэд усны ослоос сэргийлье
#ИЙМ БАЙВАЛ ГОЁ | СТАНДАРТЫН ТАЛААРХ ЗАЛУУЧУУДЫН БОДОЛ…
Сэлбэ 20 минутын хот төслийн хүрээнд барих орон сууцны дундаж хэмжээ 68 мкв байна
Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны Дэлхийн байгаль хамгааллын конгресс Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо албан ёсоор эхэллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

MGI | “Монгол Улсын мисс Ц.Аззаяа өдөр бүр гайхшруулж байна”
Ангилалгүй
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?