HumanZ редакц нь хүний эрх, үндэсний эв нэгдэл, эдийн засгийн эрх чөлөөг дээдэлж, хариуцлагатай сэтгүүл зүйн жишгийг тогтоож ажиллахыг эрхэмлэнэ. Манай редакц нь аливаа улс төрийн нам эвслийн нөлөөнөөс ангид, хараат бус, аливаа асуудалд олон ургальч үзлээр хандаж, эв нэгдэл, мэргэн ухаан нийгмийн болон соёлын үнэт зүйлсийг дээдлэхийг зорьдог. Бид аж ахуйн нэгж, төрийн байгууллага, хувь иргэнтэй бизнесийн зарчимаар тодорхой гэрээний хүрээнд гүйцэтгэл хийж хамтран ажиллахад нээлттэй. Энэ нь бидний үзэл санаа болон редакцын бодлогод нөлөөлөхгүй.
Манай редакцын үйлдвэрлэж буй бүтээл бүр …
- Эерэг сэтгэгдэл төрүүлэх, урам зоригоор тэтгэх, итгэл найдвар бэлэглэх, мэдээллээр хангах, ухамсарт хүний шинж чанарыг тодруулах зорилготой байна.
- Эх орноо хайрлах, монголчууд нэгэндээ хүндэтгэлтэй хандах, тусгаар тогтнолын үнэ цэнээ ухамсарлах уриалга бүхий байна
- Ямар нэгэн тархи угаалтын хэв шинжгүй, хүнлэг, үнэнд суурилсан, урьдчилан сэргийлсэн, зөв сайнд уриалсан, бодит амьдралтай ойр байна
- Хүний оюун санаа, эрүүл мэнд, амьдралын хэв маяг, ажлын бүтээмжид сөрөг нөлөө үзүүлэх үйлчилгээ, бүтээгдэхүүн, мэдээлэл түгээхээс сэргийлнэ
- Хандалтын төлөө бус үзэл санаа, эв нэгдэл, хайр энэрлийг түгээх зорилгоор бүтээгдсэн байна.
Манай редакцын сэтгүүлч дараах ёс зүйг баримтална …
- Бусдын оршихуйг хүндэлж, нэр хүндэд халдсан болон хувийн амьдралтай нь холбоотой агуулга мэдээлэхгүй
- Бусдын уй гашууг хүндэтгэж, хохирогчийг хамгаалах үүднээс нийгмийг цочроох таагүй мэдээлэл түгээхгүй
- Эх сурвалжаа хүндлэн, түүний алдаж хэлсэн болон сэтгэл хөдлөлөөр хэлсэн үгийг санаатайгаар мушгин гуйвуулж олон нийтэд цацахгүй
- Мэдээллийг шударга бус аргаар олж авахгүй
- Үг үсгийн болон найруулгын алдаагүй мэдээ, нийтлэл, сурвалжилга бичихийг эрмэлзэх
- Алдаатай үйлдэл хийсэн бол уучлалт хүсэх, заавал залруулга бичих
- Сэтгүүл зүйн салбарын нийтлэг ёс зүйн хэм хэмжээг даган мөрдөх
Редакцын бодлого
- Үндсэн зарчим
- HumanZ медиа нь Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг баримталж, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөг дээдэлсэн, хариуцлагатай сэтгүүл зүйн жишгийг тогтоохыг зорьж ажиллана. Манай редакц нь аливаа улс төрийн хүчин, намын нөлөөнөөс ангид, хараат бус, олон ургалч байр суурийг баримталж, мэргэн ухаан, эв нэгдэл, нийгмийн болон соёлын үнэт зүйлсийг дээдлэхийг зорьдог.
II. Үнэт зүйлс
- Хүний эрх, эрх чөлөө – Бид хүний эрхийг дээдэлж, бүх хүний эрх тэгш байдлыг хүндэтгэнэ.
- Эдийн засгийн эрх чөлөө – Бид зах зээлийн эдийн засаг, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжсэн мэдээ, контент бэлтгэнэ.
- Шударга, хараат бус байдал – Улс төр, бизнесийн ямар ч бүлэглэлийн нөлөөнд автахгүй, бодит мэдээллийг түгээж, олон ургалч үзлийг дэмжинэ.
- Тогтвортой хөгжил – Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжсэн мэдээ, нийтлэл бэлтгэнэ.
- Нийгмийн эв нэгдэл, үнэт зүйлс – Бид хагарал, туйлшрал үүсгэхээс зайлсхийж, нийгмийг нэгтгэх, зөвшилцлийг бий болгоход чиглэсэн мэдээлэл хүргэнэ.
- Соёлын үнэт зүйлсийг дээдлэх – Монголын түүх, соёл, өв уламжлалыг хамгаалах, залуу үед өвлүүлэхэд чиглэсэн контентуудыг дэмжинэ.
III. Агуулгын чиглэл
- Хүний эрхийн мэдрэмжтэй сэтгүүл зүй
- Хүний эрхийн зөрчлийн талаарх мэдээллийг үнэн бодитоор, хариуцлагатайгаар хүргэнэ.
- Олон нийтийн соён гэгээрэлд чиглэсэн контент бэлтгэнэ.
- Ямар нэгэн хэлбэрээр үзэл бодлын хавчлага, ялгаварлан гадуурхалтыг дэмжихгүй.
- Эдийн засгийн эрх чөлөө ба хөгжил
- Залууст санхүүгийн боловсрол олгох контент бүтээнэ.
- Бизнес эрхлэгчдэд чиглэсэн шинэлэг санаачилга, туршлагыг хуваалцана.
- Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих бодлогын талаар баримт түшиглэсэн мэдээлэл түгээнэ.
- Тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэмжих
- Байгаль орчин, ногоон хөгжил, нөхөн сэргээгдэх эрчим хүчний талаар мэдээлэл түгээнэ.
- Боловсрол, эрүүл мэнд, жендэрийн эрх тэгш байдлын талаар асуудал хөндөнө.
- Улс төрөөс ангид, хараат бус сэтгүүл зүй
- Нам, улс төрийн хүчин, бүлэглэлээс хараат бус байр суурь баримтална.
- Үзэл бодлын олон талт байдлыг дэмжин, аливаа асуудлыг олон өнцгөөс харуулна.
IV. Мэдээллийн эх сурвалж ба хариуцлага
- Бид баталгаатай эх сурвалжид тулгуурлан мэдээлэл хүргэж, хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлнэ.
- Баримтад суурилсан, нотолгоотой мэдээлэл хүргэх зарчмыг мөрдөнө.
- Олон нийтээс ирүүлсэн гомдол, саналыг хүлээн авч үйл ажиллагаандаа тусгана.
V. Мэргэжлийн ёс зүй
- Үнэн бодит байдал – Баримтад суурилсан, бодит мэдээллийг түгээж, олон нийтэд зөв мэдээлэл хүргэнэ.
- Хараат бус байдал – Улс төр, бизнесийн ашиг сонирхлоос ангид, шударга байр суурь баримтална.
- Хариуцлагатай сэтгүүл зүй – Олон нийтэд үзүүлэх мэдээллийн нөлөөг ухамсарлаж, нийгэмд хор хөнөөл учруулахгүй байх зарчмыг баримтална.
- Ёс зүйн хэм хэмжээ – Нэр хүндийг гутаах, гүтгэх, хуурамч мэдээлэл түгээхээс зайлсхийж, хүний эрхийг дээдлэнэ.
- Хувь хүний нууц, эрхийг хамгаалах – Мэдээлэл хүргэхдээ хувь хүний эрхийг зөрчихгүй байх зарчмыг баримтална.
- Шударга өрсөлдөөн – Хэвлэл мэдээллийн салбарт шударга өрсөлдөөнийг эрхэмлэж, бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудтай ёс зүйтэй харилцана.
VI. Дүгнэлт HumanZ медиа нь залуу үеийн дуу хоолой болж, мэргэн ухаан, эв нэгдэл, үнэт зүйл, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх хүсэл эрмэлзэлтэй редакц. Бид хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн эрх чөлөөг дэмжих, хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилгын хүрээнд видео контент, нэвтрүүлэг, нийтлэл бэлдэж, өөрсдийн хөгжүүлсэн сувгуудаараа түгээж ажилладаг. Бид нийгмийг талцуулахгүй. Хойч үедээ буруу үлгэр дуурайлал үзүүлэхгүй.
Уншигч, үзэгч, сонсогч та манай цахим сувгуудыг дагаж, бидний бэлтгэсэн бүтээлүүдийг үзэж, сэтгэгдэл үлдээж, цааш түгээж, редакцын үйл ажиллагаатай ойр байх нь бие даасан сэтгүүл зүйг хөгжүүлэх үйлст хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. Баярлалаа.
Хьюмэн Зэт ХХК нь 2019 оноос эхлэн Humanz.mn мэдээллийн сайт болон түүний дэргэдэх Humanz media agency контент сувгийг эрхлэн гаргаж редакцын тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
HumanZ редакц нь хүний эрх, үндэсний эв нэгдэл, эдийн засгийн эрх чөлөөг дээдэлж, хариуцлагатай сэтгүүл зүйн жишгийг тогтоож ажиллахыг эрхэмлэнэ. Манай редакц нь аливаа улс төрийн нам эвслийн нөлөөнөөс ангид, хараат бус, аливаа асуудалд олон ургальч үзлээр хандаж, эв нэгдэл, мэргэн ухаан нийгмийн болон соёлын үнэт зүйлсийг дээдлэхийг зорьдог. Бид аж ахуйн нэгж, төрийн байгууллага, хувь иргэнтэй бизнесийн зарчимаар тодорхой гэрээний хүрээнд гүйцэтгэл хийж хамтран ажиллахад нээлттэй. Энэ нь бидний үзэл санаа болон редакцын бодлогод нөлөөлөхгүй.
Манай редакцын үйлдвэрлэж буй бүтээл бүр …
- Эерэг сэтгэгдэл төрүүлэх, урам зоригоор тэтгэх, итгэл найдвар бэлэглэх, мэдээллээр хангах, ухамсарт хүний шинж чанарыг тодруулах зорилготой байна.
- Эх орноо хайрлах, монголчууд нэгэндээ хүндэтгэлтэй хандах, тусгаар тогтнолын үнэ цэнээ ухамсарлах уриалга бүхий байна
- Ямар нэгэн тархи угаалтын хэв шинжгүй, хүнлэг, үнэнд суурилсан, урьдчилан сэргийлсэн, зөв сайнд уриалсан, бодит амьдралтай ойр байна
- Хүний оюун санаа, эрүүл мэнд, амьдралын хэв маяг, ажлын бүтээмжид сөрөг нөлөө үзүүлэх үйлчилгээ, бүтээгдэхүүн, мэдээлэл түгээхээс сэргийлнэ
- Хандалтын төлөө бус үзэл санаа, эв нэгдэл, хайр энэрлийг түгээх зорилгоор бүтээгдсэн байна