HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

“Энгийн” л байцай дэлхийн музейн од болсон нь

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 03 сарын 14

Луврын музейн “Мона Лиза”, Британий музейн “Розетта чулуу”, Нью-Йоркийн MoMA-ийн “Одтой шөнө” зэрэг дэлхийн музей бүр дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг татдаг нэг онцлох үзмэртэй байдаг. Харин Тайванийн нийслэл Тайпей хот дахь Үндэсний Хааны ордны музейн хамгийн алдартай үзмэр нь сүржин алт, хүрэл биш “байцай” юм.

“Ногоон жадон байцай” нь ногоон, цагаан өнгийн жадон чулуугаар урласан гайхалтай уран баримал бөгөөд бодит мэт харагддгаараа алдартай. Ногоон навчны дунд нь царцаа, цох шавьж нуугдаж, чулуун дахь байгалийн сэвийг ашиглан ишний судлыг урлагийн түвшинд илэрхийлжээ. Дөнгөж 7.4 инчийн өндөртэй энэ бүтээл тусгай модон тавцан дээр байрладаг бөгөөд тийм алдартай тул зөвхөн энэ үзмэрт зориулсан тусгай танхим хүртэл бий.

Музей бүртгэлдээ хүртэл байцайг “ажил хэрэгч аялалд” гарсан буюу гадаад үзэсгэлэнд зээлэгдсэн өдрүүдийг бүртгэдэг нь зочид ирээд үзэлгүй явахаас сэргийлдэг хэрэг. Жилд ойролцоогоор хоёр сая орчим хүн уг музейг үздэгээс олон хүн зөвхөн байцайг үзэх гэж ирдэг бөгөөд “зураг дээр тэгж тод биш харагддаг ч бодитоор харвал үнэхээр үзэсгэлэнтэй юм байна” гэж жуулчин Хлое Ван сэтгэгдлээ хуваалцжээ.

“Ногоон жадон байцай” нь анх Бээжингийн Хориотой хотын хааны ордонд хадгалагдаж байсан хааны эрдэнэсүүдийн нэг бөгөөд Хятадын иргэний дайны үеэр Тайвань руу зөөгдөн ирсэн юм. Түүхчдийн үзэж буйгаар энэ байцай нь Гуансюй эзний хатны сүйгийн бэлэг байж болох бөгөөд эмэгтэй хүний ариун байдал, үржил шим, элбэг дэлбэг байдлыг бэлгэддэг. Навч дунд нуугдсан шавьжнуудыг “үр хүүхдийг илэрхийлдэг” гэж үзэх тайлбар ч байдаг. Тайванийн урлаг судлаач Хсу Я-хвэй “Энэ бүтээлд шингэсэн ерөөл, сайн сайхны хүсэл нь хүмүүсийн сэтгэлд илүү дотно болгосон” гэж тодорхойлжээ.

1912 онд Цин гүрэн мөхсөний дараа байцай Хориотой хотод паалантай саванд олдсон бөгөөд 1928 онд анх Бээжингийн Хааны ордны музейд тавигдсан даруйдаа олны анхаарлыг татсан байна. 1930-аад онд Японы эзэнт гүрний халдлагаас хамгаалахын тулд уг эрдэнэсийг бусад үнэт зүйлстэй хамт сүм хийд, агуйд хүртэл нүүлгэн нууж байжээ. Харин 1949 онд Коммунистууд ялсны дараа Гоминданы засгийн газар мянга мянган авдар эрдэнэсийг Тайваньд зөөж авчирсан бөгөөд тэр дунд энэ байцай багтсан юм. 1965 онд Тайпей хотод музей нээгдэхэд байцай шинэ “гэр”-ээ олж, 1968 онд түүний дүр бүхий шуудангийн марк 3.5 сая хувь хэвлэгдсэнээр нэр хүнд нь улам өсжээ.

Байцайг “Махтай чулуу” (гахайн утсан мах шиг харагддаг яспер чулуу) болон “Мао Гун Дин” (эртний хүрэл тогоо)-ийн хамт “Хааны гурван эрдэнэ” гэж нэрлэдэг. Аяллын хөтөч нар инээдтэйгээр “байцайтай махтай шөл” гэж нэрлэх нь ч бий. Музейн судлаач Ван Шао-чүн “Энгийн байцай гэх дүр төрх нь хааны орд, түүхэн уур амьсгалыг энгийн хүмүүст ойртуулдаг” гэж бичсэн бол урлаг судлаач Чан Ли-түан “Энэ бол гайхамшигтай ч, ганц онцгой бүтээл биш — Цин гүрний үеийн олон сайн жадон урлалын нэг” гэж дүгнэжээ.

Байцайн зохиогч, анхны эзэмшигчийн талаарх баримт ховор тул түүхэн талаас бүрэн судлахад хүндрэлтэй. Тиймээс Тайванийн Соёлын яам үүнийг “үндэсний эрдэнэс” бус, “чухал түүхэн дурсгал” гэж ангилдаг. Судлаач Ван “Түүний алдартай байдал, түүхэн үнэ цэнэ хоёр хоорондоо тэнцэхгүй” гэж шүүмжилжээ. Музейн ажилтнуудын хувьд энэ нь хоёр талтай үзэгдэл гэнэ. “Бид бусад гайхалтай үзмэрүүдээ сурталчлах гэж оролддог ч, хүмүүсийн анхаарал зөвхөн байцайнд төвлөрдөг — яг л нэг хит дуугаараа дурсагддаг дуучин шиг” гэж тэд ярьжээ.

Байцай тусгай шилэн хайрцагт хадгалагдаж, газар хөдлөлт ихтэй Тайваньд хамгаалалт онцгой түвшинд байдаг. Гадаад үзэсгэлэнд оролцох үед онцгой сав, модон хайрцаг, хамгаалалтын дүүргэлттэй тээвэрлэж, цагдаа, музейн тусгай ажилтнууд дагалддаг. 2014 онд Японд үзэсгэлэнд оролцсоноос хойш энэ онд анх удаа дахин гадаад “аялал”-д гарчээ. 2025 онд Хааны музей байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буй тул уг байцайг 130 гаруй бусад эрдэнэсийн хамт Чех улсад түр байрлуулсан байна. Тайванийн тал үүнийг “цэвэр соёлын солилцоо” гэж тайлбарласан ч, есдүгээр сард музей үл мэдэгдэх имэйлээр “галдан шатаах, хулгайлах, буудах” гэх заналхийлэл хүлээн авсан тул хамгаалалтаа чангатгажээ.

Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл зургаар баталгаажуулж, холбоосоор илгээнэ
“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа
Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл “МАШ ИХ” байна
640 суудалтай сургуулийн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
Тэсвэрлэх чадвар, тэнцвэрт байдал, хөгжил цэцэглэлтийн хөшүүрэг – Эрүүл газартай байхын төлөө Нэгдсэн Үндэстний Байгууллага чуулна
Цаг үе
Өөртөө бичсэн чек нь бодит болсон Jim Carrey-ийн түүх
MORNING BIRD
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?