HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2026 оны 03 сарын 09

Дөрвөн ес ид дундаа. Үүрийн 05.00 цаг. Гэгээ ороогүй байхад цуглаж, цагийн эртэд хотоос гарах ёстойг өмнөх өдөр сануулсан тул олонх аялагч цагтаа иржээ. Бид Хөвсгөл аймгийн Мөрөн, Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ, Ханх, Хатгал чиглэлд аялхаар санаа нийлсэн баг. Баруун дөрвөн замын зогсоол дээрх хоёр саарал фургон бол хотод эргэж ирэх хүртэл бидний гэр орон л гэсэн үг. Ам хамраас нь уур савссан хоёр жолооч аялагчдын ачааг нэг бүрчлэн өрж, “Ойрхон авах цүнх байвал хэлээрэй, Мөрөнд буудалдаа очих хүртэл багааж нээхгүй шүү” гэж анхааруулна. Харамсалтай нь, би гэж хүн чихэвчээ ч авалгүй хамаг цүнхээ ачаанд өгчихсөн байв. Ер нь бол хэрэг болох юм авч яваагүй байна лээ л дээ. Осолдохгүй орж унтах мишок, оройдоо өмсөх үстэй дээл хоёр минь л аминд орсон. Хоржоонтой нь энэ хоёрыг найзуудаасаа авсан. Хэрэв тэд надад өгөөгүй бол өвлийн аялал жинхэнэ утгаараа сорилт болох байсан биз.. 

Дандаа танихгүй хүмүүстэй явсан болохоор санаа амар. Хэн нэгнийг яаж байгаа бол гэж санаа зовох зүйлгүй. Ходоодоо өлсгөхгүй, давсагаа хагалчихгүй явахаас өөр үүрэг даалгаваргүй хөдөөгийн замд давхиж явах хачин таатай санагдана. Амьдралдаа анх удаа өөрөө өөрийгөө аваад аялалд явж байгаа нь энэ л дээ. Буруу хараад суучихлаа гэж гоншигономоор байсан ч махан биед мэдрэгдэх зовуурь байсангүй. Ямартай ч нэг хэлээр ярьдаг элэг нэгт монголчуудтайгаа эх орныхоо үзэсгэлэнт байгалийг үзэхээр явж байгаа нь аз тохиол мэт санагдаж, таарсан болгоныхоо хамгийн сайхныг олж харах аялал минь эхлэв. 

Байрлах газраа очоод хэсэг амсхийх зуураа гадаа гарахаар л нөгөө фургоны жолооч ах машинаа арчиж харагдана. 2019 оны тэрэг юм гэнэ. Харваас шив шинэ л дээ. Тэр тусмаа машин мэдэхгүй надад бол гялтайсан цэмцгэр машин л байгаа юм. Арван минут зогссон ч нөгөө фургоны ах машинаа бүтэн арчина. Орой буудаллахын наана машинаа хүүхэд өлгийдөж байгаа мэт бөмбийтөл хучаад орхино. Өглөө нооль дөхөнгөө анзаарахад аль хэдийнэ асаагаад нормалдсан харагдана. Ахын хөнгөн шингэн, гялалзуур байгааг ярих юм биш. Өдөржин машин барьж яваад хамгийн орой амарч, өглөө хамгийн түрүүнд босож машинаа халаана. Аав шиг минь санагдана гээч. Ид хүйтэнд хөлдсөн машиныхаа дор гал асааж манаж суухыг нь харсан өдрүүд зурсхийх шиг. Ажлаа үнэхээр хөнгөн бөгөөд аз жаргалтай хийх түүнийг харсаар байгаад сүүлдээ нөгөө фургоноо харуулддаг боллоо. Ахын нэрийг Жадамба гэдэг. Аавын минь л үе болов уу гэмээр. Хүрэн хантааз, бор “кэпкэн” малгайтай. Мэдээж гартаа эсвэл халаасандаа байнга алчууртай. Машинаа арчиж байхад нь очоод л “Сайн явж байна уу, Жадамба ах” гэхээр “Сайхан дулаахан хонов уу. Үгүй мөн янзын байгаль байгаа биз. Хачин гоё шүү дээ” гэж инээд алдана. Огшоод л явчихна шүү дээ. Сайхан зүйлийг хараад сайхан байна гэж хэлдэг хүний хажууд байхаар улам үнэ цэнийг нь мэдэрдэг юм билээ. Аяллын гурав дах өдрөөс эхлээд Жадамба ахтай үг солихын тулд 7100 УАЕ фургоноор байнга эргэлдэх болов. 

Нөгөө фургоны хүмүүс жолоочийнхоо шүтэн бишрэгч болчихсон байв. Манай Жадамба ах шиг гоё хүн хаана байна гээд л сүйд. Архи уудаггүй, загасны мах идэж чаддаггүй, хоол бага иддэг гээд л нэлээн мэдээлэлтэй байсан байх шүү. Анзаараад байх нь ээ, хүмүүсээ бууж суух тоолонд өөрөө хаалгыг нь нээж, хааж өгч харагдана. Хүнд, тэр дундаа эмэгтэй хүнд хаалга нээж, хааж өгөхөөр халуун дулаан санагдана л даа. Орчин үеийн хэллэгээр бол “крашлах” нь мэдээж. Нэг удаа хэдхэн километр Жадамба ахын фургонд суух шаардлага гэх аз тохиол таарсан юм. Буухдаа хаалгаа онгойлгох гэтэл “Байж байгаарай, манай ах өөрөө нээгээд өгдөг шүү” гээд шингэн дуутай бүсгүйчүүд нэгэн дуугаар инээлдэв. Сүүлд тэр бүсгүйчүүд “Нутгийн брэнд гээд загасны махтай бэлгийн багц авчихлаа. Жадамба ах загас иддэггүй гэсэн шүү дээ” гэж хошуугаа унжуулан сандарч зогсохыг хараад хайр хүрсэн гэж. Бид хэдийн сэтгэлд тэр хүний тухай яг ижилхэн мэдрэмж төрсөн байлгүй..  

Хөвсгөл аймаг, Ханх сумын Хирвэс толгой гэдэг газар руу явахад Жадамба ахын машины урд сууж явахаар болов. Фургоны урд суух гоё санагдаад байсныг хэлэх үү, хар цагаан дуугүй үсрээд л суудаг юм байгаа биз дээ. Машины хөгжмөөр Хурд хамтлагийн дуу явж байна шүү. Ах хөдлөхийн өмнө салхины шилээ арчаад сүйд. Шалихгүй ээ. Дөрөв, таван километр л явсан байх. Тэр хүний замаа сонгож байгаа, инээд ханиад болсоор дуу аялж яваа, бусдыг тухтай аялуулах гэж чин сэтгэлээсээ хичээж байгаа зэрэг нь. Ямар сайхан байсан гэж санана аа. Хүн чанар, сайхан сэтгэл, халуун дулаан харц мэдэрсэн болохоор тэр үү. Шилэн хоргонд орсон мэт цахим орчиндоо гацаж, сөрөг сэтгэл хөдлөлдөө автсан болохоор тэр үү. Ямартай ч сэтгэл дүүрчихсэн. Одоо ч дүүрэн явна.. 

Тайгын аяллаас буцаж ирсэн цагаас хойш Хөвсгөлийн өдрүүдээ ухрааж бодохоор л “Жадамба ах ёстой хүний дээд” шүү гэж бодогдоно. Таарсан хүн бүрдээ түүний тухай хуучилна. Мэдээж өөрөө ч сайн танихгүй хүнийг бусдад ярих хаашаа юм. Гэхдээ сайхан сэтгэлт монголчууд яг бидний дэргэд байдаг юм билээ шүү. 

Сайхан байгаль үзэж, сайн хүнтэй учирч, санаа алдан уртаар амьсгалах л энэ насны жинхэнэ жаргал гэлтэй.. 

“Ногоон гэрэл-цагаан шугам” арга хэмжээний шилдгүүдэд шагнал гардуулах арга хэмжээ боллоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна
Монгол улсад анх удаа зохион байгуулагдсан олон улсын мөсөн урлаачдын тэмцээнд Францын уран бүтээлчид тэргүүлэв
ТАНИЛЦ | Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал
Түгээх
Facebook Copy Link Print
5 Comments
  • Намуунаа says:
    2026-03-10 at 11:05

    Ахыгаа саначлаа 🥹 үнэхээр эерэг гоё ах шүү 🌸

    Reply
    • Odnoo Raash says:
      2026-03-11 at 07:36

      Хүний сайн гэвэл энэ хүнийг л хэлнэ. Хэнд ч нэн л зангаараа…
      Зам мэднэ гэж ярьдаг GPS л гэсэн үг. Утсаар ярьж байгаа нь дандаа л хүнд зам заасан, машины эвдрэл гэмтлин талаар зөвлөгөө өгсөн , эсвэл ажио санал болгосон яриа л байна
      Машин техникдээ бурхан жолооч л гэсэн үг. Ачаагаа тоос шороонд даруулахгүй гээд давхар хулдаасан хаалт хүртэл хийсэн үнэхээр сэтгэлтэй ,ухаалаг хүн дээ.
      Найзтайгаа уулынхантайгаа олон аялалд хамт явсан. Үнэхээр найдвартай, түшигтэй хүн дээ.
      Найздаа амжилт хүсээд, алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөл өргөе! 👍❤️🥰

      Reply
  • Tuguldur says:
    2026-03-10 at 21:27

    Hamt yvahad tvshigtei goe ah shv

    Reply
  • Буян says:
    2026-03-11 at 10:10

    Сайхан хүн шүү. Жадалбаа ахынхаа гэр бүлд нь аз жахгал хүсэн ерөөе.

    Reply
  • оюун says:
    2026-03-16 at 17:13

    энэ жолоочийг таних юм бна тийм шүү их мундаг сэтгэлтэй жолооч

    Reply

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
О.Булган: Хувцсанд өөрийгөө тааруулах биш хувцаслалтаа өөртөө тааруул
INTERVIEW
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?