HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

Аяллын тэмдэглэл | Зүүн тайгын Ганбаа ахынд зочилсон нь

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2026 оны 03 сарын 16

Монгол орны хойд хэсэг, Хөвсгөлийн Цагаан нуур сум, Ренчинлхүмбэ уулын бэл, Зүүн тайгад нар гийсэн, цэлмэг өдөр налайж байна. Дөрвөн ес дөнгөж дууссан гэхэд малгай, ороолт өмсөхөөргүй дулаахан. Машинаас буусан даруйд анхаарал татах зүйл нь содон өнгийн цаа бугууд, урц, тэнд байгаа хүмүүсийн ярианы аялга. “Цаа буганы эвэрт хүрч болдоггүй юм гэнэ лээ” гэж дуу дуугаа авалцсан аялагчид нэг нэгээрээ цаа буга унана. Тайгыг зорьсон аялагчдын сэтгэл ханажээ. Бүгд л баяр баясгалантай, инээд хөөртэй, дуу шуутай..

Бид Зүүн тайгын овгийн ахлагч Ганбаа ахын гэрт ирсэн бөгөөд эхнэр Пүрэвээ хоол цай хийж, ерөөлийн үг айлдаж, цаатан эмэгтэйчүүдийн хийдэг гар урлалын бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэв. Гал дээр гоймонтой шөл пор пор хийн буцлах зуур гэрийн эздийн амнаас унах үг болгон түүх, ном, уран зураг шиг ховор нандин. Уг нь монголоор л яриад байх шиг. Даанч зарим үгийг нь огт ойлгосонгүй. Нутаг нутгийн аялгыг мэдэж авахгүй бол өөрийгөө монгол хэлтэй гэж хэлэхээргүй оргиж суув. Манай Ганбаа ах чинь цаатан үндэстний тухай өгүүлэх “Содура” уран сайхны зураг авалтын багийг тайгаар дагуулж явсан. Ганбаа ахын зураг Өвөрмонголын музейд байдаг шүү дээ. Манай Ганбаа ах чинь удам дамжсан бөө. Ганбаа ах малын эмчээр сурсан болохоор өвдсөн цаа бугандаа тариа хийчихдэг эмч. Зүүн тайгад ирсэн аялагчид Ганбаа ахыг андахгүй ээ. Ганбаа ах гоё, гоё юм ярьж өгдөг шүү гээд л гэрийн эзний тухай яриа ар араасаа хөвөрнө. Энэ хүн чинь бараг л тайгын нэвтэрхий толь юм биш үү, өөрт тохиолдож байсан сонин хачнаа яриасай гэж чих тавих тусам нэг ч үг унагахгүй байгаа мэт санагдана.

Хэсэг суусны дараа Ганбаа ах “Хаа байсан тэр хол газраас энэ өвлийн хүйтэнд олон километр явж, хүн амьдарч буй хамгийн хойд хязгаар болох манай зүүн тайгад хүрэлцэн ирсэн та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Ажлын амжилт хүсье, өшөө олон газраар аялаарай та нар минь” гэж шингэн хоолойгоор хэлэв. Түүний араас эхнэр Пүрэвээ нь “Гэр дүүрэн энэ олон хүүхдийг хараад аюултай сайхан байна. Та бүхэндээ ажлын амжилт хүсье” гэж нүүр дүүрэн инээв. Дунд нь дахиад хэдэн үг хэлсэнийг тайлж буулгаж чадсангүй..

Ганбаа ах гадаа тамхи татаж байна. Дөхөж очоод, “Ахаа, тайгын хүмүүс үнэхээр хүссэн хүнээ ховсдоод аваад үлдчихдэг юмуу. Намайг хотоос гарахад их олон хүн иймэрхүү зүйл ярина лээ. Хэрэв үнэхээр тийм зүйл болж байсан бол болох хэмжээнд нь та ярьж өгөөч. Би хотын хүүхэд ээ. Анх удаа тайгад ирж байна. Ам загатнаад таниас асуумаар санагдлаа” гэж энд тэнд оруулан амандаа бувтнав. Над руу халит харж инээснээ, “Та намайг энд үлдээж чадах уу гэж басаад байвал үснээс чинь нэг ширхэгийг авч үлдээд буцаагаад дуудчихна даа” гэж тоглоом наргиа болгов. Уг нь тэр хүний харц ямар нэгэн зүйл тайлбарлаж өгөх гээд байгаа мэт, дахиад тав арван минут яриагаа үргэлжлүүлэх хандлагатай санагдсан ч түүнтэй хамт тамхи татаж байсан эрэгтэй “Чи энд үлдмээр байгаа юмуу, чамайг яагаад авч үлддэг юм” гээд шоолж, ярианы агуулгыг өөр тийш эргүүлэв. Хотоос ирэх замдаа аяллын хөтчөөс энэ тухай сонирхон асуухад “Би их олон удаа тайгын аялал зохион байгуулж байна. Тийм явдалтай тааралдаагүй. Ер нь бол хэзээ ч тайга явж үзээгүй. Хөнгөн хуумгай мэдлэгтэй хүмүүсийн л ам дамжсан цуу юмуу даа. Өөрөө нүдээр харж л итгэхгүй бол манайхан чинь давслаад явж өгнө шүү дээ” гэж хэлсэн. Хотод байхад тайга явах тухай ярихад “Гэр бүлтэй гэж хэлээрэй дээ, тэндээ үлдчихэв. Тайгад үлдсэн гадаад эмэгтэй байдаг биз дээ, бодолтой л яваарай. Нүд рүү нь битгий хараарай, ховсдчихдог гэнэ лээ” гэх зэргээр учиргүй үнэн мэт сэтгэгдлүүд сонссон. Үүнийг сонссон сэтгэл зүйтэй Зүүн тайгад очоод хүмүүсээс асуухад нэлээн гайхсан, энэ хүүхэд юу л яриад байна даа гэсэн байдлаар хүлээж авсан. Ховсддог эсвэл ховсддоггүй байх нь асуудал биш. Гол нь бид мэдэхгүй зүйлээ мэддэг мэт ярьж, сургаар сонссон зүйлдээ шууд итгэдэг юм байна. Би ч тэдний л нэг болж таарлаа шүү гэж бодонгоо цаа бугын хэлбэртэй арьсан оосортой зүүлтнээс худалдаж аваад фургондоо суулаа. Хэрэв дараа дахин тайгад ирвэл албан ёсоор урилга өгч байгаад цаатан түмний өв соёл, ахуй амьдралын тухай уртаас урт ярилцлага хийнэ ээ. 

Зүүн тайга. Энэ газраас цааш хүн, мал, амьтан юу ч байхгүй алс хязгаар гэж бодохоор эргэн тойрны бүх зүйл сонин бас ховор санагдана. Баруун, зүүн тайгад нийт 200 гаруй цаатан, 2000 гаруй цаа буга бий гэнэ. Зүүн тайгад 20 гаруй айл бий бөгөөд бүгд цаа бугаа даган нүүдэллэж амьдардаг. Хэн хүний хөл тавьдаггүй энэ газарт нэн ховордсон ахуйн соёл, уламжлал, өв соёлоо хамгаалан айл саахалтаараа аж төрж буй хүмүүстэй хэсэгхэн хугацаанд ярилцаж, гэрт нь зочилж, цааны сүүтэй цай оочилж суухад бахархах сэтгэлээс өөр зүйл мэдрэгддэггүй юм билээ. 

Маргааш төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно
ТАНИЛЦ | Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо шинэ цэцэрлэгтэй боллоо
ЗТХЯ: “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ажилчдад 200 хувийн цалингийн урамшуулал олгоно
УБЦТС | Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
ОЦА
Өөртөө бичсэн чек нь бодит болсон Jim Carrey-ийн түүх
MORNING BIRD
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?