HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Электрон тамхинд амт, үнэр оруулагч хоруу чанарыг нь улам нэмэгдүүлдэг

|
HumanZ
| 2026 оны 06 сарын 17

Электрон тамхи хэрэглэх болсон шалтгааны талаар эргэн тойрны эмэгтэйчүүд, хүүхдүүдээс асуухад “Гоё амттай, хаана ч татсан болдог. Эрүүл мэндэд аюулгүй. Эргэн тойрны хэн нэгэнд саад болохгүй” хэмээн хариулж байна. Гэвч энэ бол маш том төөрөгдөл ажээ. Учир нь амт, үнэ оруулагч нь электрон тамхины хоруу чанарыг улам нэмэгдүүлдэг талаар ДЭМБ-ын 2021 оны тамхины тархалтын судалгааны баримтад дурджээ. https://www.who.int/publications/i/item/9789240032095

Тийм ч учраас өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улс электрон тамхийг бүрэн хориглосон бол 20 улс амт, үнэрийг хориглосон байна.

Тодруулбал, Нидерланд, Дани, Эстони, Финланд, Унгар, БНХАУ, Австрали, Герман, Шинэ Зеланд зэрэг орнууд, Канад, АНУ-ын зарим муж тамхины амт, үнэрийг бүрэн хоригложээ.

Ийнхүү зохицуулалт хийж, зөвхөн амт, үнэр хорьсноор эхний жилдээ залуусын тамхидалт 10-25% буурсан бодитой үр дүн гарсан байна. Тухайлбал,

  • Эстони 2020 онд амт, үнэрийг хорьсноор залуусын электрон тамхи хэрэглэх түвшин 25% орчим буурсан.
  • Австрали 2023 онд тамхины амт, үнэрийг хорьж, өсвөр үеийнхний электрон тамхи хэрэглэх түвшин 16%-аас 12% болж буурсан.
  • Шинэ Зеландад мөн өсвөр үеийнхний электрон тамхи хэрэглэх түвшин 12 орчим хувиар буурчээ.

Монгол Улсад электро тамхи ямар нэгэн хуулийн зохицуулалтгүй, хэн ч аваад татах бүрэн боломжтой байгаа. Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн багш нар дөрөвдүгээр ангийн хүүхэдийн цүнхнээс хүртэл вэйп гарч ирж байгаа халаглан ярьж байна.

ДЭМБ-ын мэдээлснээр электрон тамхинд өсвөр үеийн хүүхэд, залуус татагдахгүй байх аргагүй сошиал маркетинг хийдэг ба 16,000 гаруй төрлийн амт, үнэртэй бүтээгдэхүүн байгааг мэдээлжээ. Хэрэглэгчдийн олонх нь электрон тамхийг “аюулгүй” гэсэн ташаа ойлголтоор хүлээн авч, амт, үнэр, дизайн зэрэгт татагддаг байна. Олон соролттой төхөөрөмжүүд, төрөл бүрийн амт, дэвшилтэт технологийн шийдэлтэй бүтээгдэхүүнүүд нь залуусын сонирхлыг ихээр татаж, хэрэглээг хэвийн мэт ойлгоход шууд нөлөөлж байгаагаас гадна олон давтамжтай хэрэглэснээр янжуур тамхинаас ч их никотин буюу донтуулагч бодист хордож байна. Электрон тамхи татаж байсан хүн уламжлалт янжуур тамхийг хэрэглэж эхлэх, улмаар донтох магадлал 3-5 дахин нэмэгддэг талаар олон судалгааны үр дүн гарчээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улс электрон тамхийг бүрэн хориглосон бол 20 улс амт, үнэрийг хориглосон байна.

Манай улс шинэ төрлийн электрон тамхийг тамхин бүтээгдэхүүн болгох зохицуулахаар Тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэн боловсруулаад байгаа ба уг хуулийн төсөлд гаанаас бусад төрлийн үнэр, амт оруулах бодис, бэлдмэл нэмэхийг хориглохоор тусгажээ. Ингэснээр ухамсартайгаар шийдвэр гаргах чадваргүй өсвөр насны хүүхдүүд, сурагчдын дундах тамхидалт буурна хэмээн тооцсон байна. Харин өнөөдрийн байдлаар энэ хэрэглээг хянах эрх зүйн ямар ч зохицуулалтгүй байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул шар усны аюулаас болгоомжил
Францын цагдаа нар Луврын үнэт эдлэлийн хулгайн хэргийн хоёр сэжигтнийг баривчилжээ
Энхийг сахиулах ажиллагааны анхдагчдын төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ
“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
О.Амарсанаа: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэхээр бэлтгэл ажил хангаж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?