HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Шинээр илрүүлсэн загасны төрөл зүйлийг BLACKPINK-ийн Женнигийн нэрээр нэрлэжээ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 06 сарын 25

Өмнөд Солонгосын алдарт K-pop хамтлаг Jennie-гийн нэрээр шинээр нээсэн загасны төрөл зүйлийг албан ёсоор нэрлэжээ.

Шинэ төрөл зүйл нь зөгий өнгөт гови загасны төрөлд хамаарах бөгөөд шинжлэх ухааны нэрийг Brachygobius jennie хэмээн өгсөн байна. Судлаачид уг загасыг БНХАУ-ын Гуандун мужийн Хэнчин арлын мангровын бүсэд хийсэн хээрийн судалгааны үеэр илрүүлжээ. Морфологийн болон ДНХ-ийн шинжилгээгээр өмнө нь бүртгэгдээгүй шинэ зүйл болохыг баталсан бөгөөд судалгааны үр дүнг Zoosystematics and Evolution сэтгүүлд нийтэлсэн байна.

Зүйлийг нээсэн судлаач Jiangyan Tian судалгааны ажлаа хийх хугацаанд Женнигийн уран бүтээл өөрт нь урам зориг өгч байсан тул талархлаа илэрхийлэн түүний нэрээр шинэ зүйлийг нэрлэхээр шийдсэн гэжээ. Тэрээр энэ нь шинжлэх ухааны нээлт болон соёлын ертөнцийн сонирхолтой огтлолцол болсон гэж онцолсон байна.

Brachygobius jennie нь биеийн урт нь 9 миллиметр хүрэхгүй, өөрийн төрөл дотроо хамгийн жижиг зүйлүүдийн нэг бөгөөд толгойн ар хэсгийн дөрвөн нарийн хар судлаараа бусад ижил төрлийн загаснаас ялгардаг аж. Мөн энэ нь Brachygobius төрлийн загас БНХАУ-д анх удаа бүртгэгдсэн тохиолдол болжээ.

Шинэ амьтан, ургамлын зүйл нээсэн судлаачид олон улсын нэршлийн дүрмийн дагуу тухайн зүйлдээ нэр өгөх эрхтэй байдаг. Өмнө нь олон шинэ зүйлсийг урлаг, шинжлэх ухаан, спортын салбарын алдартнуудын нэрээр нэрлэж байсан бол энэ удаад Jennie-гийн нэр шинээр нээсэн загасны төрөл зүйлд мөнхөрчээ.

Муурын насыг уртасгах тарилга туршилтын шатандаа явж байна
Чингис хаан нисэх буудал дэлхийн хамгийн их сайжирсан 10 буудлын нэгээр шалгарлаа
Хүүхэд хөгжил, хамгааллын “Жишиг сургууль” төслийг хэрэгжүүлнэ
“Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-д өөрчлөлт оруулах саналыг ажлын хэсэг хэлэлцлээ
“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл хийнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?