HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
GenZ АЖИГЛАГЧ

GenZ ажиглагч | НАМ-ын бүтээгдэхүүн

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2026 оны 09 сарын 07

Яаж байна хө. Яах вэ гээд л толгойгоо маажиж сууна уу. Би ч бас. Найдаж байгаа гэрээ, уулзалт, дуудлага, гүйлгээ гэх юм алга. Болоод байгаа ч юм алга, тэглээ гээд болохгүй байгаа юм ч алга. Ер нь нэг тийм зогсонги, гацаа, юунаас ч юм дөлж цэрвэсэн мэдрэмж нэгэнт танил болжээ. 

Сониноос хөдөө айлд очлоо. Агаар салхи, уул усны сайхныг ээ. Ярих юм биш. Ийм эх оронд төрсөндөө алга хавсран мөргөх нь холгүй. Сүлжээгүй болохоор бүр илүү санаа амраад, бараг л ийм сайхан оронд төрчихөөд юундаа тэгж их сүржигнэдэг юм бэ гэмээр уужуу.

Очсон айлаа тойруулан ажлаа. Зэлнийхээ дэргэд хогоо шатаадаг аж. Залгаад ягаан коршонк тойрсон өтөг бууц. Хариугүй унах дөхсөн модонд шарлаж гандсан цагаан даавууны ёроолоор аарц болтой зүйл хатжээ. Цааш явбал хонины өлөн цувж, наах нь талд хүүхдийн баас харагдах бөгөөд ногоон ялаа шавжээ. Уг нь машин, мотоцикль, угаалгын машин, тог, худаг бүгд байх юм. Гэм нь бохир. Миний хөдөөгийн амьдрал шинждэг гэж юу байх вэ. Хадлангийн энэ үеэр тайван цай ууж амждаггүй биз гэж илүү бодлоо таслаад байрлах гэртээ орлоо. Урагдсан хулдаас, хиртэй гар нүүрийн алчуур, махны тостой гамбанз, хаалга нь унасан авдар, арай гэж хөл дээрээ тогтох үзэмжгүй ширээ, даг даарь болсон гудастай бүтээлэг. Тооно, хаяа нь гэрэлтсэн гэрт хэсэг дөмбийж суулаа. Шкавыг нь нээвээс өнгө алдсан даавуутай хөнжлийг бөөрөнхийлөн чихжээ. Таны хамгийн дургүй үнэр юу вэ. Нэг тиймэрхүү үнэр хамар сэнхийнэ. 

Цагаан идээ хийх, морь унах, малчны ажилд туслах энээ тэрээ хүлээлт нурав. Нар жаргасны дараа үнээ саахыг хэдэн минут л харж амжив. Тэр айлд зургаан жаахан хүүхэд байх бөгөөд хоёр нь ихэр. Хүүхдүүдийн тухай бичээд яах вэ, сэтгэл өвдөм байсан. Хөдөө өвөө, эмээгийндээ өлчир чийрэг өсөж буй хүүхдүүдийг мэднэ ээ. Тэд харин өөр. 

Маргааш өдөр нь айлын гэргийтэй цөөн үг солих боломж тохиолоо. Эгчийн хумс, үс, гоёл чимэг нь хөдөө амьдардаг гэхээргүй. Өөрийгөө тун сайхан авч явах ажээ. Сумын аварга малчин, аймгийн аварга малчин, алтан төлийн эзэн гээд олон шагналтай гэнэ. Малчдад дэмжлэг үзүүлж, сум орон нутгаа чадахаараа хөгжүүлж яваа хөдөлмөрч нэгэн гэдгээ тэр хэлэв. Харсан, сонссон хоёр минь зөрж байгаа ч тэр эмэгтэйг мэддэг ч юм шиг болоод явчихлаа. 

Гэр орон нь авах юмгүй бохир ч өөрөө ганган. Алхам тутамд яаж ийгээд мөнгө салгадаг. Үр хүүхдүүд нь хоолгүй ч өөрөө найр наадам хэсэж, тарган чинээлгээ гайхдаг. Яриа нь сэтгэл хөдлөм сайхан ч бодит байдал нь бачуурч үхэм хуурмаг. Би яг ийм зүйл хаана харсан юм бол оо. Яагаад нэг л танил санагдаад, үйлчилгээ авахгүй байгаа хэрнээ мөнгө төлөөд, бурууг нь мэдсээр байж чимээгүй л суугаад байна вэ. Энийг би мэддэг, бүр сайн мэддэг. Гэхдээ яаж? 

Эгч уг нь гэр бүлээрээ Ардчилсан намын фэн байсан юм байх. Даанч цаг үе өөр болоод амьдрахын тулд Ардын намын фэн болсон гэнэ. Дүү нь сумын төвд дэлгүүр ажиллуулдаг бөгөөд тэр хавийн бүх мэдээлэл өөрөөр нь дамждаг болтол дээгүүр, доогуур гүйжээ. Эгч яагаад намын фэн болоод байна гэж ам халахад “Сүүлийн үед л мэр сэр Ардчилсан намын хүн гэхээс манай энэ хавь чинь тэр чигээрээ Ардын нам. Гишгэх газаргүй болохын эрхэнд элсэхгүй гээд яах юм. Бүх зүйл намаар бүтэж байна шүү дээ. Би таньдаг хүнээрээ охиноо хотод эмнэлэгт ажилд оруулсан юм чинь” гэлээ. 

Нам засагтай ойр байсных хөдөө айлд элдэв юм болбол тэднийд л очдог гэнэ. Сая сop-17 гээд төрийнхөн, гадаадаас ирсэн улстайгаа ирээд явсан. Зуун цаас ч хялайлгаагүй, нэг малын гарзтай үлдсэн гээд хараал урсгаж байна. Цааш үргэлжлүүлэн сонсвоос нэлээн хөдөлгөөнтэй, суусан газраасаа шороо атгадаг байрын хүн байна. Бичвэл сонин зүйлс байгаа ч хүний муу үзэх, эсвэл тэр хүнийг элдэвлэх тухай агуулга биш учраас орхив. 

Гэрийн хаяанд суугаад хэсэг бодлоо. Санах гээд санахгүй, тэгсэн хэрнээ дотор буглаад байгаа зүйл юу вэ гэж. Энүүхэн энд хэрнээ нэр нь орж ирэхгүй гацдаг үе шиг. Тэгсэн энэ айлын байгаа царай нь манай нийгмийн л бодит байдал юм байна. Данс барьж, өөрийгөө гангалж гялайлгасан эгч бол эрх баригч нам. Тэр хөсөр хаягдсан гэр орон, үр хүүхэд, мал хуй бол Монгол Улс. Удирдаж буй хүний аман дээрээ бол болж бүтэж, өсөн дэвжиж буй айл. Бодит байдал дээрээ хир буртагтаа баригдан, уруудан доройтож буй өрөвдөлтэй айл.

Монгол Ардын нам өнгөрсөн хугацаанд өөртэйгөө адилхан бүтээгдэхүүн хэдэн зуугаар нь үйлдвэрлэснийх тасралтгүй 10 жил төрийн эрх барьжээ. 

Аль ч нам нь хэдэн зуун жил ч эрх барьсан яах вэ. Хамаа алга. Гол нь хэдэн арван жил л энэ улсад амьдрахаар төрсөн хүмүүс яах юм бэ. Ажлаа хийгээд, авсан цалингаараа амьдарч амжих нийгмийг л хүссэн. Атал нам дагасан улс нь алт мөнгөтэй ойр, мөрөөрөө хөдөлмөрлөж яваа хэд нь банк бус, цагдаатай дөхүү амьдарна гэдэг яг ямар систем бэ. Даралтны эм үнэгүй өгнө за юу, түрээсийн орон сууц өгнө за юу, байрны урьдчилгаа буурна за юу. WTF, зүгээр гэр оронтой болоод, мөнгөө төлөөд эмээ авдаг нийгэм мөрөөдөл юмуу. Үнэ цэн ярих нь элэг доог болж, өөр үзэл бодолтой амьдрах орон зай хумигдаж, нам дагахгүй бол ажил бүтдэггүй хандлагатай нийгмээсээ залхаад хөдөө ирсэн чинь бүтэн “тийрээд” буцлаа. 

Би өлсөөд л, миний ажил бүтэлгүйтээд, би баяжихгүй байгаадаа биш ээ. Бичсэн номын буян, сонгосон багийн хүч, эргэн тойрны улсын сэтгэлээр дүүрэн яваа хүн. Гудамжинд алхахдаа, хүнсний захаар явахдаа, гэр хорооллоор судалгаа хийхдээ, сэтгүүлчийн хувьд мэдээлэл бэлтгэх, өөр орчинд очих бүрдээ хардаг амьдралыг бодохоор тайван сууж чаддаггүй юм. Яагаад цөөн хүн амтай, баялагтай, уудам газар нутагтай орны иргэд ингэж амьдрах ёстой юм гэж бодохоор ийм урт пост дахиад хэдийг ч бичсэн чадахаар их бухимддаг юм өө. 

Тэрнээс тусгаар тогтнол минь бэхжээсэй, гайхам сайхан өв соёл минь дэлгэрээсэй, эх орон минь хөгжөөсэй гэж хүсдэг мянга мянган залуусын нэг нь төдий. Ингэж солиорч байгаад нийгмийн дайсан болчихвий дээ. Өнгөрсөн долоо хоногт нэвтрүүлэгт орж бодлоо хэлсний төлөө төр нь шоронд хийгээд, олон нийт нь алгаа ташдаг нийгэм болчихсон билүү. Энэ долоо хоногт яах юм бол доо.

Шинэ жилийн баяраар 00:30 цагт нийтийн тээвэр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Taeyang-ийн “Quintessence” цомог өмнөх цомгийн борлуулалтын амжилтаа эвдлээ
Эрэгтэй хүн цистит тусдаг уу
ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна
СОНГУУЛЬ 2024 | УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчид
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
Японы дизайнер нүүдэлчдийн эрх чөлөөг Монгол гэрээр илэрхийлэв
From INNA
ЛИСА “DREAM” ДУУНЫХАА БОДИТ ТҮҮХИЙГ ДЭЛГЭВ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?