Хятадын алдарт загвар өмсөгч Мин Си (Ming Xi) олон жилийн дараа Victoria’s Secret-ийн загварын шоунд эргэн оролцсон нь олны анхаарлыг татсан. Тэрбээр 2017 онд Шанхай хотод болсон шоуны үеэр тайзан дээр халтирч унасан үйл явдлаараа олны анхааралд өртөж байсан юм. Тодруулбал, 2017 оны Victoria’s Secret Fashion Show Хятадын Шанхай хотод зохион байгуулагдах үеэр Мин Си тайзнаа алхаж байхдаа тэнцвэрээ алдан унасан байдаг. Түүнийг унах үед Бразилын загвар өмсөгч Жизель Оливейра (Gizele Oliveira) түүнд тусалж, үргэлжлүүлэн тайзан дээр алхахад нь дэмжлэг үзүүлсэн байна. Энэхүү үйл явдлын бичлэг цахим орчинд тархаж олны анхаарлыг татсан бөгөөд Мин Сигийн нэр хүндийг унагасан гэхээсээ илүү түүнийг дэлхий дахинд таниулсан онцлох мөчүүдийн нэг болсон гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн тэрбээр дараа жил нь буюу 2018 онд Victoria’s Secret-ийн шоунд дахин оролцсон нь уг уналт карьерт нь муугаар нөлөөлөөгүйг харуулдаг.
Улмаар Мин Си 2019 онд Макаогийн бизнес эрхлэгч Марио Хо (Mario Ho)-той гэрлэж, хоёр хүүхдийн ээж болсон бөгөөд гэр бүлийн амьдралдаа илүү анхаарах болжээ. Тиймдээ ч энэ хугацаанд Victoria’s Secret-ийн загварын шоунд оролцоогүй юм. Харин 2026 онд Мин Си Victoria’s Secret-ийн тайзнаа эргэн ирсэн нь түүний карьерын онцлох үйл явдлуудын нэг болов. Түүний нөхөр Марио Хо эхнэрийнхээ эргэн ирэлтийг олон нийтийн сүлжээнд дэмжиж буйгаа илэрхийлж түүнийг “Бодит амьдрал дээрх тэнгэрийн элч” хэмээсэн байна.


https://www.instagram.com/reel/DerUKxYAtaz/?dlrf=OHp0OTE0MWdlN3E4
