HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
GenZ АЖИГЛАГЧ

GenZ АЖИГЛАГЧ | Хотын асуудлууд шийдэгдээсэй л гэж найдъя, бусдаар “тийрэлт, тийрэлт”

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2026 оны 05 сарын 26

Хотын дарга солигдлоо. Монгол Ардын нам өөрсдийн томилсон хотын даргаа 2500 тонн нөөцийн мах хулгайлсан гэж зарлаад ажлыг нь “булаав”. Ерөнхий сайд гэнэт л нэг амралтын өдөр Хүчит шонхор захаар камертай зугаалж, нөөцийн махны хэрэг илрүүлсний ачаар намын дүү нь хотын дарга боллоо. Ерөнхий сайд Н.Учралыг даган намирах Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хонины махыг 12 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгт хүргэнэ гэж мэдээлэл өгсөн. Гэвч одоог хүртэл хүнсний захад махны үнэ 1000 төгрөгөөр ч буураагүй байна. Өчигдөр Их тойруу худалдааны төвөөс жижгэвтэр хонины гуя жинлүүлэхэд 88 мянган төгрөг. Нэг килограмм нь 25 мянга болохоор аргагүй биз. Ерөнхий сайд махны зах орж худалдаачидтай уулзсанаар махны үнэ буураагүй ч асар богино хугацаанд хотын дарга солигдов. Монгол Улсад нэн яаралтай шийдэх асуудал нь хотын дарга өөрчлөх байсан юм биз дээ. 

Өнгөрсөн долоо хоногт Монгол Ардын намын залуучуудын холбооны даргын зургийг цахим орчинд идэвхтэй байдаг хэд хэдэн хүн нэгэн зэрэг хувийн хаягтаа оруулав. Хов шүү, хөшигний цаадах яриа шүү, албан бус шуум шүү гэх мэт. Унаган хотын залуу, итгэл даахаар залуу үе, ерээд оныхон улс төрд орж эхэллээ, мундаг залуу гэх мэт ижил агуулгаар тайлбар бичжээ. Сонирхолтой нь, тавдугаар сарын 18-19-нийг шилжих шөнө нэгдсэн байдлаар энэхүү хов тархсан. Удалгүй Б.Пүрэвдагва ямар ч өрсөлдөгчгүй хотын даргад нэр дэвшив. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид түүнээс асуулт асууж, тэрбээр “Буцалж буй тогоо руу үсэрч орж байгаагаа мэднэ” гэх зэргээр хачин поп хариулт өгөв. Түүний яриаг сонсоход Ерөнхий сайд Н.Учрал кабинетаа бүрдүүлэх үеэрээ чуулганы танхимд хэлсэн үгтэй ижил мэдрэмж төрж байв. Ажил хийнэ, улс төржихгүй, чөлөөлнө, сэтгэлтэй хандлагатай баг байхад зүтгэнэ гэх мэт. Тодорхой өнцөггүй, бүх хариултын төгсгөл ирээдүй цаг дээр буюу НА-гийн дөрвөн зэрэгтэй, дундыг баримталж нуршсан хариулт. Нийслэлийн татварыг нэмэхгүй, Сингапур руу туршлага судалж яваад шар хөдөлсөн, 36 настай би ажиллахгүй гээд яах юм бэ… Ямартай ч НИТХ-ын танхимд Б.Пүрэвдагвыг нийслэлийн Засаг даргаар томилохыг дэмжье гэдэг санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 92.3 хувийн саналаар Б.Пүрэвдагвыг нийслэлийн Засаг даргаар томилохыг дэмжив. Ингэснээр Б.Пүрэвдагва 1924 оноос хойших 36 дахь хотын даргаар томилогдож буй. Одоо НИТХ-ын Засаг даргаар томилсон тогтоолыг нь Ерөнхий сайдад хүргүүлж батламжлуулна. Энэ ч яах вэ, МАН-ын дунд л өрнөж буй процесс. 

Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийн хүсэл ойлгомжтой. Хамгийн наад зах нь ногоон байгууламжтай, цэвэрхэн, алхах замтай, дуу чимээний бохирдолгүй орчин. Ердөө л орчин хүсээд байгаа шүү дээ. Хүүхдийн тэрэг түрж, өсгийт өмсөж болдог зам. Салхилаад сууж болдог орон зай. Утаа, түгжрэлийг шийдэхэд цаг хугацаа ордог юм байж. Адаглаад Улаанбаатар хотыг цэмбийтэл нь хөөсрүүлж, угаагаасай. Манай хотын барилга байшин, зам талбай, хөшөө дурсгал хуруу зузаан хиртэй. Өмхий. Хир буртагтаа баригдсан хотоо цэвэрлэж чадахгүй байж мега төсөл, 2040 он хүртэл нийслэлийг хөгжүүлэх төлөвлөгөө, хурдны зам, дүүжин тээвэр яриад байгаа нь иргэдийн бухимдлыг бардаг. Шинэ хотын даргыг хувинтай ус бариад гудамжинд гар гэсэн утга биш шүү. Данхар төрийн бүтцээ, нийслэлд байгаа хур хөрөнгөө ашиглаад цэвэрхэн, хүнд ээлтэй байх бодлого хэрэгжүүлээсэй л гэж. Шүдээ угаахгүй байж дэлхийг өөрчлөх тухай ярьж хэвтдэг бро нар шиг л байх юм, манай төр. Нөгөө талаараа нийслэлийн бодит байдал, ажил хийнэ гэж цусардах улс төрчдийн яриа хоёр зөрөөд байна шүү дээ. Тэд болно, бүтнэ гэж хэлэх атлаа зөвхөн өөрсдөө бийлэгжүү, тансаг амьдраад байдаг. Иргэд татвараа төлж, тасралтгүй ажиллаж байгаа хэрнээ заваан орчинд стресстэй амьдарч, өрөнд ороод байдаг. Энэ заагийг биеэр мэдэрсэн нийслэлийн иргэд шинэ хотын даргад учиргүй итгэх нь юу л бол. Харин цахим орчинд зохиомол дэмжлэг үүсгэж байгаа нь бол үнэн. Б.Пүрэвдагва гэж хүний хувийн амьдрал олон нийтэд хамаагүй. Харин одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн туслахаас эхлээд тувт намд зүтгэсэн хүнд ахуйн ажил голлосон нийслэлийн гал тогоог хариуцуулж байгаа нь хэт улайрсан хэрэг ч юм шиг. Би улс төржихгүй, ажил хийнэ гэж хэлнэ лээ. Ёохх, энэ ажил хийнэ гэдэг үгийг сонссоор чих дөжрөх нь ээ. Гэсэн ч ирээдүйд амьдрах хотдоо санаа зовдог иргэний хувьд нийслэлийн шинэ баг  юу хийж чадахыг нь харах үлдлээ. 

Хагас сарын хугацаанд эрх баригч намын дотор болсон энэ үйл явдалд нэг хортой тал байх шиг. Нам дагаад байвал нэг л өдөр “крандуулаад” албан тушаалд очих юм байна гэдэг жишиг. Олон улсад хотын менежементээр сурсан, хот байгуулалтаар мэргэжил дээшлүүлсэн залуус олон бий шүү дээ. Атал энэ удаагийн хотын даргын сонголт хэнд ашигтай хувилбар вэ. 

Туул голын уснаас сорьц авч, нарийвчилсан шинжилгээнд илгээлээ
Нийслэлийн МАА эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна
“Монголын төмөр зам” ТӨХК Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар таван сарын дотор 3 сая тонн нүүрс тээвэрлэжээ
Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна
Замын, гүүрний, ойн, усны “мэргэжлийн” инженерүүд гараад ирээсэй
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
Халхын голын байлдаанд оролцсон 102 настай сувилагч өөрийнхөө тухай жүжгийг үзлээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?