HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
GenZ АЖИГЛАГЧ

GenZ ажиглагч | Монголчууд “дасчихсан”

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2026 оны 10 сарын 27

Дэлхийн бөмбөрцөгийн хамгийн хүчирхэг эзэнт гүрнүүдийн нэг, жилийн үзэсгэлэнт дөрвөн улирал, бишрэм соёл уламжлал, нүүдэлчин ахуйтай Монголын ард түмэн. Уг нь цагаан сэтгэлтэй, амгалан, ажилч хичээнгүй ард түмэн гэдгээрээ түүх, кино, ном, судар, домог ярианд үлдсэн сэн. Өнөөдөр элэг нэгт хүмүүсийнхээ хандлага, сэтгэл, ухамсрыг цахим орчинд өрнөж буй үйл явдлуудаас хараад “гутрах” шиг.

Бидний ходоодыг дасгав

Өнөөдөр хонины цул мах нэг килогромм нь 31.000, үхрийн цул мах килограмм нь 33.000 төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн жилийн есдүгээр сард хонины цул махыг 17.000, үхрийн цул махыг 24.000төгрөгөөр авч байсан гэхээр 50 орчим хувиар хямд авдаг байв. Өнгөрсөн тавдугаар сард Ерөнхий сайд Н.Учрал камер, микрофон дагуулан Хүчит шонхор захаар тойрч, 2500 тонн нөөцийн мах алга болсон учраас хотын удирдлагад хариуцлага тооцно гэсэн сүржин мэдэгдэл хийж байв. Тэр үеэс хойш хэн ч хариуцлага хүлээгээгүй. Харин хотын дарга Х.Нямбаатар огцорч, МАН-ын залуучуудын холбооны дарга Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын захирагч болов. Төрөөс махны үнэтэй холбоотой авсан арга хэмжээ нь даргын суудал солихоос хэтэрсэнгүй. Харин иргэд үнэтэй мах, гурил, ногоо авдаг амьдралдаа дасав. Махаа гамнаж, идшээ хасаж, мах чанах өдрөө танав. Яг л сургуультай ноход шиг “Гадаад нөхцөл байдал хүнд байна” гэдэг үгийг бүх асуудал дээр хэлж дадав.

Дараалалд тарчлааж дасгав

Зун бензин олдохоо байж, аймгуудын шатахуун түгээх станцад урт дараалал үүсэж, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч байв. Одоо ч хэвээрээ. Нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Зүгээр л бид дасчихсан. Улаанбаатар хотод энд тэндгүй уртаас урт машины цуваа байх бөгөөд дотор нь өлсөж, шээс нь хүрч, ядарсан иргэдийн анхаарлыг гарт нь байгаа утас л торгооно. Бензиний үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэнээ гэнэт 500-аар өсөж, өнөөдөр нэг литр АИ95түлшийг 4696, АИ92 түлшийг 3733 төгрөгөөр авч буй. Шагийн бензин литр нь 15.000 төгрөг. Жилийн өмнө АИ92 литр нь 2590, АИ95 литр нь 3610 байжээ. Хэдхэн сарын өмнө лирт бензин 3000 хүрэхэд бачимдаж байсан ч гурван цаг очерлон, 3700 төгрөгөөр литр бензин авдаг амьдралдаа бүгд дасчээ. Яг л сургуультай ноход шиг “Гадаад нөхцөл байдал хүнд байна” гэдэг үгийг бүх асуудал дээр хэлж дадав.

Хулгайд дасгав

Арван жил эрх барьж буй нам хоёр хуваагдсан гэнэ. Уулын аманд тансаг харштай, хувийн нисдэг тэрэгтэй улсууд нэгнээ хулгайчаар дуудаж, бузар булгайгаа уудлалцаад хэдэн жил өнгөрөв. “Хүрээний бузрыг ухвал далай, далай” гэдэг шиг харсан, сонссондоо итгэмгүй олон зүйлийг үзлээ. Гэхдээ хэн ч хариуцлага хүлээгаагүй. Улс хөгжихгүй. Татвар багасахгүй. Хавханд хийсэн бяслаг шиг татварын хуулийг хүлээсэн аж ахуйн нэгжүүд эхнээсээ дампуурч байхад мөнгөө үрж ядсан улс төрчдийн хүрээллийн хэрэглээ, тансаглал улам бүр өөдөлнө. Эхэндээ тэрбумаар яригддаг байсан хулгай их наядад хүрч, хамгийн гол нь энэ хэний ч эмзэглэлийг төрүүлэхээ болив. Яг л сургуультай ноход шиг “Гадаад нөхцөл байдал хүнд байна” гэдэг үгийг бүх асуудал дээр хэлж дадав.

“Яагаад” гэж асуухаа болив.

Ингээд тоочоод байвал дуусахгүй л дээ. Хөдөлмөрлөөд, хийсэн бүтээснийхээ үр шимээр амьдарч болдог нийгэм биднээс өдөр ирэх тусам алсарч байна. Үүнийг хэлсэн нь сул дорой, арчаагүй нэгэнд тооцогдоно. Бид өрөнд дассан, үхэлд дассан, хэрүүлд дассан. Хэн нэгэн хөндлөнгөөс дасгаад байгаа юм биш. Та, би, бид өөрсдөө хөмөрсөн тогоондоо гацаж, шударга бусын хажуугаар чимээгүй өнгөрч, болж буй бүхнийг хүлцэнгүй суугаад хүлээн зөвшөөрсөн. Дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг энэ байдлаас ангижрах амаргүй байх аа. Эхнээсээ шантраад хийдэг үйлээ зогсоож, хэлдэг үгээ залгиж, буруу гэдгийг мэдсээр байж нүдээ аньж, болохгүй гэдгийг харсаар байж зүгээр өнгөрөөж сурлаа. Нэгэнт төрөөс хүлцэнгүй дорой байхыг залхаан цээрлүүлэлтийн аргаар сургаж, түүнд нь бид махан биеэрээ дасаж, өөрчлөлт хүсэх ухамсраа гээсэн хойно өрөө төлөөд, утсаа ширтээд, ховоор хооллоод, нэгнээ хэмлээд, дарангуйлагчаа шүтээд, эх орноо зүхэж суухаас яахав. Угаасаа, монголчууд “дасчихсан”…

“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20 хувийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо
Дуудлага худалдаагаар “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1222 ам метр талбайг 1.9 тэрбум төгрөгөөр худалдлаа
Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэгүй өгөх газрын байршил, мэдээлэл
Мал тооллого эхлэхэд гурав хоног үлдлээ
Өвлийн спортын ордны бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?