HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Ерөнхий сайд Г.Занданшатар Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав

|
HumanZ
| 2026 оны 01 сарын 16

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцлоо. 

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинээс шинэ жилийн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлсэнд талархал илэрхийлж, хариу мэндчилгээ уламжилж өгөхийг хүсэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрөгч 2025 онд Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, хоёр талын хооронд дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээ амжилттай болсныг дурдаж, цаашид тохиролцсон асуудлуудаа бодит ажил хэрэг болгоход талууд онцгой анхаарч ажиллах нь чухал байгааг тэмдэглэв. Мөн  2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим томоохон арга хэмжээний талаар Элчин сайдтай санал солилцов. 

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг монгол, оросын тал соёрхон баталсанд талархал илэрхийлж, ойрын хугацаанд тус хэлэлцээрийг Евразийн эдийн засгийн холбооны бусад гишүүн улс мөн соёрхоно батална гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлэв. Худалдааны түр хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлснээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжихээс гадна иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа гэв. 

Түүнчлэн, 2025 оны 12 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, цаашид найдвартай, тогтвортой нийлүүлэх, манай баруун бүсийг цаашид үргэлжлүүлэн цахилгаан эрчим хүчээр хангах зэрэг өргөн хүрээний хамтын ажиллагааны асуудлаар харилцан тохиролцсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд А.Н.Евсиков дээд, өндөр түвшний уулзалтуудын үеэр ярилцан тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх чиглэлээр идэхтэй ажиллахаа илэрхийлж, 2026 онд Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг хамтран тэмдэглэх хүрээнд соёл, спорт, хүмүүнлэгийн салбарын олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж буйг мэдээлэв. 

Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлт эхэллээ
2024 Оны хамгийн шилдэг таван кино цуврал
ОХУ Украины дайнд дайчлахаар эмэгтэй хоригдлуудыг суллав 
“Насны хишиг”-т хамрагдах ахмадуудыг бүртгэж эхэллээ
Албан тушаалаа ашиглан зөвлөх үйлчилгээний тендерт шалгарч, өөрт давуу байдал үүсгэсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
ОЦА
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
ОЦА
Өөртөө бичсэн чек нь бодит болсон Jim Carrey-ийн түүх
MORNING BIRD
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?