HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
GenZ АЖИГЛАГЧОЦА

GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2026 оны 03 сарын 02

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 10-т “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно” гэж заажээ.

Иргэдийн төрд итгэх итгэл суларч, улс төр бол муу муухай, бүгд хулгайч гэсэн ойлголт гаарч, нэг талд ямар нэг дайсан, нөгөө талд ямар нэгэн аврагч байгаа мэт. Хар, цагаан гэх хоёрхон саванд бүгдийг хувааж хийгээд, цагааныг сайлж, харыг тасдаж хаях ёстой мэт хандлага давамгайлж буй энэ цагт улс төрийн намын гишүүн болно гэдэг гэмт хэрэг, шоолуулж доромжлуулах шалтгаан мэт болжээ. Уг нь дэлхийн бүхий л оронд намууд шинэ гишүүдээрээ, алдартнуудаараа “гоёдог”. Эх орончдын өдрийг тохиолдуулан Монгол Ардын нам, Ардчилсан нам хоёул шинэ гишүүдээрээ олон нийтийн анхаарлыг татаж, өөрчлөлт шинэчлэлт хийж яваагаа харуулахыг оролдов. Гэвч олон нийтийн хандлага гишүүнээр элсэж буй хүмүүсийг шоолох, доромжлох, буруутгах, тавлах тал руугаа эргэж, цахим орчинд талцал үүслээ. 

Үүний цаад шалтгаан юу вэ.. Хүн өөрийн үзэл санаагаар улс төрийн намд элсэж, өөрийн цаг хугацаа, бүтээмжээ зориулах сонголт хийх нь яагаад олон нийтийн уур бухимдлыг барж байна вэ… 

Улс төрийн чимээ шуугианыг цааргалалгүй гүйлгээд харчихдаг залуу сэтгүүлчийн хувьд үүний шалтгаан бол бидний өмнөх үеийн эрх мэдэлд шунасан увайгүй хэсэг бүлэг хүн. Тэдний нийгэм рүү цацсан айдаст, хар мэдээллийн урсгалын үр дүн. Нэгэн ээж саарал ордон руу заагаад “Энд хулгайчид суудаг юм” гэж хүүдээ сургах хүртэл хар бараан мэдээллээр иргэдийг бөмбөгдсөний гай. Намдаа байгаа хулгайч нарыг цэвэрлэж, гэмт хэрэгтнүүдийг хөөлөө гэж попрох улс төрчдийн гор. Сонгууль урьтаж “Одоо яг улсаа хөгжүүлнэ ээ. Бид өөрчлөгдөнө өө…” гэж цаасан малгай өмсүүлдэгийн хохь. 

Нөгөө талдаа намд гишүүнээр элсэж буй хүний өмнө хийж байсан санаатай болон санаагүй үйлдлүүд. Монголчууд нүдтэй, ой санамжтай, мэдрэмжтэй шүү дээ. Ганцхан жилийн өмнө хэлсэн үгээсээ тэс хөндлөн үйл хийгээд байвал хэн ч ам асууна, итгэл алдарна. Хамгийн гол нь бид тайзны наанаас шүүгээд, шоолоод, сэтгэгдэл бичээд, шэйрлээд сууж болохгүй. Тухайн нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байна уу, үгүй юу гэдэгт л хяналт тавих нь Монгол Улсад ашигтай гэдгийг иргэд ойлгоосой. 

Төгсгөлд нь, намын үнэмлэх гардан албан ёсоор элссэн гишүүн, гар барин элсүүлж батлах гардуулсан нам хоёр үзэл санаандаа үнэнч, эх орноо гэсэн зүтгэлтэй байгаасай. Сайн, муу хоёр дүртэй олон ангит кино шиг улс төрийн хэрүүлээс тархитай бүхэн залхаж байна шүү дээ.. 

“Кабелийн утас зөвшөөрөлгүй татсанаас болж суваг гаргахад хүндрэлтэй байна”
Маргааш төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно
Хуучин гар утасны эрэлт нэмэгдэж, үнэ нь өсөж байна
Чөлөөт уран бүтээлчдийг “МОНГОЛ ХҮН” үзэсгэлэнд оролцохыг урьж байна
Өнөөдөр БЗД-ийн зарим хороонд цахилгаан тасална
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

MGI | “Монгол Улсын мисс Ц.Аззаяа өдөр бүр гайхшруулж байна”
Ангилалгүй
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?