HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

ОХУ Украины дайнд дайчлахаар эмэгтэй хоригдлуудыг суллав 

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 06 сарын 13

ОХУ-ын цэргийн алба Санкт-Петербург хотын гаднах шоронгоос хэд хэдэн эмэгтэй хоригдлыг цуглуулсан гэж хуучин хоригдлууд хэлж байгаа бөгөөд тэднийг улс төрийн ямар нэгэн дайралтаас хамгаалахын тулд нэрийг нь нууцалж байгаа аж. Эдгээр хоригдлыг суллах нь туршилтын хөтөлбөр аль эсвэл эмэгтэй хоригдлуудыг элсүүлэх томоохон давалгааны эхлэл эсэх нь тодорхойгүй байна.

Дайны түрэмгийллийн эхэн үед ОХУ-д нийт 30 мянга орчим эмэгтэй хоригдож байжээ. 

Цэргийн алба хаагчид 2023 оны намар ОХУ-ын Европын бүс дэх эмэгтэйчүүдийн шоронгуудээр зочилж эхэлсэн нь тус улсын арми ял үүрсэн эрчүүдэд байлдааны үүрэг гүйцэтгэснийх нь төлөө өршөөл үзүүлж, цалин урамшуулал олгож эхэлснээс хойш жил гаруйн дараа юм. Шоронд хоригдож буй хэдэн 10 мянган орос эрчүүд дайны чухал мөчид тус улсын байлдааны хүчийг нөхөж, Украины эсрэг цэргийн давуу байдлаа эргүүлэн олж авахад нь тус нэмэр үзүүлэх зорилгоор цэргийн дуудлагыг хүлээн авчээ. Уг нөхцлөөр Украинд байлдааны цэргийн алба хааж яваад олон мянгаараа амь үрэгдсэн харамсалтай мэдээ бий. Цэргийн албанд татагдаж, ялаа цайруулсан эрчүүдийн зарим нь хүнд гэмт хэрэг, тэр дундаа хүн амины хэрэг үйлдсэн байж.

ОХУ-ын засгийн газар сайн дурынхныг цэрэгт элсүүлэхийн тулд уламжлалт бус арга ашиглаж, дахин нэг удаа хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн цэрэг татлага хийхээс зайлсхийхийг хичээхдээ эмэгтэй ялтнуудыг элсүүлж эхлэх болсон юм. Шоронгийн хоригдлуудаас гадна дайны сайн дурын ажилд татагдах ангилал нь өртэй хүмүүс, гэмт хэрэгт буруутгагдаж буй хүмүүс, гадаадын иргэдэд чиглэсэн байдаг. ОХУ-ын Батлан ​​Хамгаалах Яам болон хорих ангийн алба өнгөрсөн хугацаанд тус улсын хорих ангийг дайнд элсүүлэх хөтөлбөрийн талаар тайлбар хүссэн бүх хүсэлтэд хариу өгөөгүй байна. 

Мөн эдгээр элсүүлсэн эмэгтэйчүүд фронтод ямар үүрэг гүйцэтгэх нь тодорхойгүй хэвээр байна. Өнгөрсөн жил Санкт-Петербург хотын ойролцоох шоронд зочилсон цэрэг татлагч хоригдлуудад нэг жилийн хугацаанд мэргэн буудагч, байлдааны эмч, фронтын радио оператороор ажиллах гэрээ санал болгосон нь Оросын ихэнх эмэгтэй цэргийн алба хаагчдын үйцэтгэдэг туслах албан тушаалаас холдсон хэрэг байв. Тухайн үед шоронгийн 400 эмэгтэй хоригдлын 40 орчим нь бүртгүүлсэн байна.

Тэдэнд өршөөл үзүүлж, сарын 2000 орчим ам.доллар буюу улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалинг олгох санал тавьжээ.

2023 оны цэрэг татлагыг гэрчилсэн хоёр эмэгтэй Нью Йорк Таймс сонинд хэлэхдээ, айлчилж буй цэргийн офицеруудын хэлсэн аюул харгалзан хоригдлууд бүртгүүлсэн байна.

Оросын шоронгийн хатуу нөхцөл нь зарим эмэгтэйчүүдийг цэрэгт явах шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж гэрч хоёр эмэгтэй хэлэв. Санкт-Петербург хотын ойролцоох шоронгийн хоригдлууд үргэлж чимээгүй байж, өвлийн хүйтэнд ч гэсэн шоронгийн хөрөөдөх цехэд өдөрт 12 цагийн албадан хөдөлмөр эрхэлдэг ажээ. 

Гэвч ОХУ төдийгүй ялтан цэргүүдийг ашиглах аргыг Украин ч ашиглаж байна. Оросыг хоригдлууд элсүүлж байгааг удаан хугацаанд шүүмжилсний эцэст Киевийн засгийн газар цэргийн хомсдол улам бүр нэмэгдэж байгаа энэ үед ижил төстэй схемийг өнгөрсөн сард хэрэгжүүлж эхлэв. Үүнээс хойш олон мянган хоригдлууд цэрэгт татагдах хүсэлт гаргасан гэж Украины албаныхан мэдэгдлээ. 

Эх сурвалж – https://www.nytimes.com/2024/06/10/world/europe/russia-women-inmates-ukraine.html 

Бэлтгэсэн дадлагажигч оюутан Э.Номин

ЦАГ АГААР | Улаанбаатарт шөнөдөө хоёр хэм хүйтэн
Түшиг суманд гарсан ойн түймрийг бүрэн унтрааж, орон нутагт хүлээлгэн өглөө
Засаг дарга Г.Жаргалсайхан хороодын зохион байгуулагч нартай уулзалт хийлээ
Монголыг дэлхийд сурталчилсан тэсвэрийн аялал амжилттай өндөрлөв
“Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын нээлттэй тендерийг ирэх сарын 1-нд нээнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?