HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлт эхэллээ

|
HumanZ
| 2025 оны 09 сарын 05

Нийгмийн суурь үйлчилгээг нэг дороос 20 минутын дотор авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийг 14 хот, 3 дагуул хот болгон хөгжүүлэх Монгол Улсын Их хурлын тогтоол гарсан. Дээрх тогтоолын хүрээнд Сонгинохайрхан дүүргийг Баянхошуу, Толгойт, Өнөр, Сонгинохайрхан гэж дөрвөн хот болгон хуваахаар төлөвлөсөн. Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн дараа орох газар чөлөөлөлт энэ удаа Толгойтоос эхэлж байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны газар нутаг болох 63 га газрыг чөлөөлөх бэлтгэл ажил эхэлж, эхний ээлжийн 6.5 га талбайн 145 нэгж талбарыг чөлөөлөх ажлыг дүүргээс зохион байгуулж байна. Энэ асуудалтай холбогдуулан тус дүүргийн Засаг дарга Ц.Баттөртэй ярилцлаа. 

Ц.БАТТӨР: ЭНЭ ЖИЛ 6.5 ГА ТАЛБАЙН 145 НЭГЖ ТАЛБАРЫГ ЧӨЛӨӨЛЖ ДУУСГАНА

-Сонгинохайрхан дүүргийг дөрвөн хот болгон хөгжүүлэхээр болсон. Үүнээс толгойт хотыг орон сууцжуулах ажил түрүүлж хийгдэхээр болж байна. Яагаад толгойт хотоос эхэлж байгаа вэ? 

-Сонгинохайрхан дүүрэг 350 гаруй мянган хүн амтай. Монгол Улсын нийт хүн амын 10 хувь, нийслэлийн нийт хүн амын 28 хувь нь манай дүүрэгт амьдардаг. Хүн ам ихтэй, газар нутаг том дүүрэг. Дүүргийн нийт газар нутгийн 80 орчим хувь нь гэр хороолол. Өөрөөр хэлбэл агаарын бохирдлын голомт гэж хэлж болно. Дүүргийг газар зүйн байрлалаар нь Өнөр, Баянхошуу, Толгойт, Төв гэж 4 бүсчилж байгаа. Үүнээс Баянхошуу, Толгойт бүсүүд агаар, хөрсний бохирдол ихтэй бүс нутаг. Баянхошуу дэд төвөөр дамжуулж бид тухайн бүсийн дэд бүтэц, шугам хоолой, цахилгаан шугам сүлжээ, авто зам, шинэ сургууль, цэцэрлэг, ногоон орон сууц зэрэг зорилтот ажлуудыг нийслэлтэйгээ хамтран хэрэгжүүлж буй. Үүний дараагаар Толгойт орж байна. Агаарын бохирдлын дараагийн голомт болсон энэ бүсийг бид орон сууцжуулснаар дүүргийн болоод Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулна. Нөгөө талдаа Монгол Улсын Их хурлын 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт 4-р хорооны нутаг дэвсгэр нь газар ашиглалтын дэд бүсчлэлийн нам давхрын орон сууцны бүсэд хамаар байгаа юм. 

-4-р хорооноос газар чөлөөлөлтийг эхлүүлж байгаа юм байна. Ажил ямар шатанд явагдаж байна вэ?

-Бид 2025 оны 5 сард газар чөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлэхээр эдийн засаг, нийгмийн суурь судалгааг авч, хорооны иргэдээс санал асуулга явуулсан. Эхний ээлжид тус хорооны 410 айл өрхөөс судалгаа авахад 398 айл нь газар чөлөөлөлтийг дэмжсэн. Улмаар өнгөрсөн 6 сард гэр хорооллыг орон сууцжуулах байршлыг тогтоосон Дүүргийн Иргэдийн хурлын 40-р тогтоолыг батлуулсан. Өөрөөр хэлбэл 4-р хорооны газар нутаг буюу 63 га талбайг орон сууцжуулах байршлыг батлуулсан. 7-р сард эхний ээлжийн газар чөлөөлөлтөд хамрагдах нэгж талбарын хөрөнгийг үнэлгээг хийж улс, нийслэлийн төсөвт тусгуулсан. 

4-р хороо нийт 63 га талбайг эзэлдэг. 901 нэгж талбар бий. Хороог 4 багц болгож хуваагаад эхний ээлжид 6.5 га талбайн 145 нэгж талбарыг чөлөөлж 2000 айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн. Хэрэв ингэж чадвал хавар орон сууцны бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Тодруулбал СХД-ийн 4-р хороо Их нарангийн 2,3,4,5,6,7-р гудамж, цэргийн ажилчдын байр орчмын 145 нэгж талбарыг хэсэгчлэн газар чөлөөлнө. 

-Газар чөлөөлөлтийн үнэлгээг хэрхэн хийж байгаа вэ? 

-Газар чөлөөлөлтийн үнэлгээг хийх компанийг тендер зарлан шалгаруулсан. Газрын үнэлгээнд дүүрэг хөндлөнгөөс оролцож иргэдийн хөрөнгийг их, бага хэмжээгээр үнэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага энэ үнэлгээг гаргаж байгаа. Энэ компани өмнө нь Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн үнэлгээг хийж байсан туршлагатай юм билээ. Дүүргийн зүгээс ямар нэгэн үнэлгээнд нөлөөлөх зүйлийг хийгээгүй, хийх боломжгүй гэдгийг дахин хэлье. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дугуйн болон явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэн засаж байна
“Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч” нээлттэй өдөрлөг маргааш болно
Дэлхийн ёс зүйн өдөр болж байна
Нийслэлийн өмчийн харилцааны газар 2025 он гарсаар нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна
ОБЕГ | Зудын үнэлгээ хийхэд 20 аймгийн 166 суманд өвөлжилт хүндэрсэн байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?