HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

2024 Оны хамгийн шилдэг таван кино цуврал

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 06 сарын 17
  1. True Detective: Night Country 

Энэхүү гэмт хэргийн тайлал бүхий цувралын дөрөвдүгээр бүлэг нь Аласка хотод өрнөнө. Судалгааны төвийн найман залуу гэнэт алга болсноор киноны гол үйл явдал эхлэх бөгөөд мөрдөгчид уг хэргийн учрыг тайлах зорилготой. Цэнхэр гэрэл дор авсан зураг авалтууд киноны турш мэдрэгдэх нууцлаг уур амьсгалыг улам бататган хадгалах бөгөөд эгзэгтэй мөчүүдэд камераны хөдөлгөөн үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөнө. Хэрэв та тайлагдашгүй нууцлаг зүйлсэд татагдан гэмт хэргийн подкаст шимтэн сонсдог бол уг цувралыг энэ зун үзэх киноны жагсаалтынхаа нэгт оруулаарай. 

Уг Америк түүхэн цуврал нь 1975 оны Жэймс Клавелийн зохиолоос сэдэвлэгдсэн. Хэдий Америк түүхэн цуврал гэж тодорхойлогдох ч дүрүүдийн ихэнхийг Япон жүжигчид бүтээж, харилцан яриа япон хэл дээр суурилах нь олонтаа. Нийт 10 ангитай цуврал нь 1600-аад оны Японы хаанчлал болоод улс төрийн төлөөх гэсэн тэмцлийг харуулна. Хөлөг онгоцны багийхантайгаа санамсаргүй байдлаар Япон хүрсэн англи далайчин эр Жон Блактрон киноны өрнөлийг улам сонирхолтой болгон түрэх аж. Хаант улсаа шударгаар сахин хамгаалагч Торанага, дүүжлэгдэх ялтай англи далайчин эрийн хамтрал тэднийг японы 1600-аад оны нийгэмд амьд үлдэх эсэхийг шийдэх юм. Хурдан өрнөлтэй түүхэн баримтат кино сонирхогчид мэдлэгээ Японы түүхэн тэмцлээр тэлэхийг хүсвэл уг киног үзээрэй. 

  1. Baby Reindeer

Кино найруулагч Ричард Гадд уг цувралын зохиолыг өөрийн туулсан амьдралаасаа сэдэвлэн бичжээ. Киноны үйл явдал нь сэтгэл зүйн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн залуугийн талаар түүхийг өгүүлнэ. Гол дүрийн залуу Донни өөрийн ажиллуулдаг барандаа үйлчлүүлэгч бүсгүй Мартатай танилцах бөгөөд тэд хоорондоо үг солилцсоор удалгүй дотносож нөхөрлөнө. Нөхөрлөл нь хайр дурлал руу шилжих үйл явцад гол дүрийн залууд чимээгүй айдас төрж эхлэх бөгөөд гэнэтийн эргэлтүүдээр дүүрэн уг киног үзэхдээ та дэлгэцнээсээ харцаа салгахыг хүсэхгүй нь лавтай. 

  1. Fallout

Дүр сонгон тоглодог ижил нэрт видео тоглоомноос сэдэвлэсэн дэлхийн сүйрлийн дараах энэ цуврал нь Амазон Прайм Видеод зориулагдан бүтээгджээ. Цөмийн бөмбөг дэлбэрснээс болж сөнөсөн дэлхийд ганцаар амьд үлдсэн эмэгтэй дүр яг үнэндээ орь ганцаар биш гэдгээ мэднэ. Гэвч түүний тааралдах хүмүүс итгэж болох аюулгүй хүмүүс үү, өөрийг нь хорлох гэсэн муу санаатнууд нь уу таашгүй. Ирээдүйг зөгнөсөн уг адал явдалт кино нь үзэгчдийн бодолд “хэрэв ингэвэл юу болох вэ” гэх асуултыг төрүүлж, хөнгөн хошин харилцан яриагаараа хааяа тэднийг тайвшруулж ч мөн чадна. Ирээдүйг зөгнөсөн кино үзэхийг хүсэх үедээ хамгийн түрүүнд санавал зүйтэй, дэлхий даяар амжилттай кино цуврал болжээ. 

  1. One day

Бид амьдралыг тодорхой болгох гэж хэчнээн систем, стандарт зохиогоод ч амьдрал бидний хүссэнээр эргэхгүй тохиолдол зөндөө. Амьдралынхаа нэгэн үеийг давчихаад цаашаа хаачихаа мэдэхгүй эсвэл зүгээр л бүх зүйлс тодорхойгүй мэт санагдаж эхлэх үед үзэх кино цуврал бол яалт ч үгүй One Day мөн. Их сургуулийн төгсөлтийн үдэшлэг дээр хоорондоо тааралдах ноомой охин, хайхрамжгүй баян залууг гол дүрүүдээ болгох уг цуврал нь амьдралын тааварлашгүй бүхэнг, тэдний хайр дурлалаар дамжуулан өгүүлнэ. Хүмүүс хоорондын төвөгтэй харилцаа, ажил карьерын тааварлашгүй байдлуудыг хоёул өөр өөр байдлаар нэгэн зэрэг туулах нь үзэгчдэд дотно мэдрэмж төрүүлж, хань болох юм. 

Эх сурвалж – https://www.bbc.com/culture/article/20240612-10-best-tv-shows-of-2024-so-far 

Бэлтгэсэн дадлагажигч оюутан Э.Номин

ЭХЭМҮТ-д амаржсан эх гэрээсээ шөл, цай авах шаардлагагүй боллоо
3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно
ЭЕРЭГ МЭДЭЭ | Ид шидийн орон хөл бөмбөгийн талбайтай болжээ
Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомт олон улсын стандартад нийцлээ
Монгол Улсын Засгийн газраас БНТУ-ын ард иргэдэд илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өгчээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?