HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

“Нас харгалзахгүй сэтгэдэг, өөрчлөлтийг ойлгодог болсон цагт бид жинхэнэ оюун санааны өрсөлдөөн дунд амьдарна”

“Түмний нэг” энэ дугаартаа Ганбат овогтой Уранчимэгтэй хувцаслалт болон түүний үзэл бодлын талаар ярилцлаа.

|
HumanZ
| 2022 оны 08 сарын 07

– Сайн байна уу. Түмний нэг ярилцлагын буланд маань үзэл бодлоо хуваалцах болсонд баярлалаа. Өөрийгөө танилцуулаач?

– Сайн байна уу. Намайг Ганбатын Уранчимэг гэдэг. Бага насандаа өвөө эмээ дээрээ өссөн Монгол охин байна. Анх арван долоон настайгаасаа өөрийгөө илүү их сонсож, өөртэйгөө нүүр тулдаг болж  одоогийн “Би” бий болсон.

– Анхны сэтгэгдэлд хүчтэй нөлөөлдөг зүйлсийг нэрлэ гэвэл?

– Анхны хэдэн өгүүлбэр, жижиг үйлдлүүд, инээмсэглэл.

– Хувцаслалт анхны сэтгэгдэлд нөлөөлдөг болов уу?

– Мэдээж нөлөөлдөг. Жишээ нь, нэгэнтэйгээ анх удаа уулзаж байгаа залуу хосууд сүүлд хувцаслалтыг нь дурсаж болох болохоор. Тэр минь дүүрэн цэцэгтэй цамц өмссөн байж билээ гэдэг ч юмуу.

– Мэдрэмжтэй байх, мэдрэмжтэй хувцаслах гэдэг ойлголтын талаар?

– Мэдрэмж бол мэдрэхүйтэй хүн бүхэнд байх хамгийн чухал зүйл. “Мэдлэггүй байх аюулгүй, харин мэдрэмжгүй байх нь аюултай” гэж манай багш хэлдэг байсан. Тийм болохоор мэдрэмж гэх зүйлсээ илүү хөгжүүлээсэй гэж хүсдэг. Хүн бүр төгс мэдрэмжтэй биш байж болох ч өөр өөрсдийн гэсэн мэдрэмжтэй, өнгө аястай байж түүнийгээ үйл хөдлөл, үг яриа, хувцаслалтандаа хэрэглэх хэрэгтэй гэж бодож байна. Харин мэдрэмжтэй хувцаслах талаар бол хаана юунд очих гэж байгаагаа ч гэсэн мэдэрч хувцасладаг байж тэр нь бусдад дүгнэгддэг нэг шалтгаан болох юм. Хүн өөрийнхөө хуриманд оролцохдоо юу ч хамаагүй өмсдөггүй биз дээ. Яг л тэр.

– Өөрийг чинь тодорхойлох өнгө ямар вэ, яагаад?

– Намайг тодорхойлох өнгө бол шар. Нар шиг болохоор яагаад ч юм эргэн тойрны бүх хүмүүсээ хайрлах гэж хичээдэг. Бас  нэг талаараа хүн бүрийн сонгож хэрэглэж  чадахааргүй хурц шийдэл шүү. Магадгүй үүгээр намайг бусад хүмүүсээс илүү хурц өнгө аястай, хурц илэрхийлэмжтэй гэдгийг мэдэж болно.

– “Cosplay” хийх тал дээр байр суурь ямар байдаг вэ, maid хувцастай эрэгтэй ч юм уу?

– Яагаад болохгүй гэж. Одоо юмс тийм сонин биш болсон шүү дээ. Хэн ч яасан ч болно. Тэр хүний хийж байгаа зүйлсийг бид зааж хянах эрхгүй.

– Мода эргэнэ гэдгийг юу гэж тайлбарлах вэ?

– Тэрийг загвар хэзээ ч хоцрогдож хаягддаггүй гэж тайлбарлавал илүү дөхөх байх. Бүх зүйл дэвшилтэт улам сайжрах тусам урьд өмнө хэрэглэгдэж байсан зүйлс илүү үнэ цэнтэй болж буцаж гарч ирдэг.

– Хэн нэгнээс хараат, тэр юу гэж бодох бол гээд хүссэн хувцсаа өмсөж чадахгүй үе байдаг. Тэр тухайд?

– Хүмүүсийг анзаараад байхад хэн нэгэнд яаж харагдах бол эсвэл намайг юу гээд хэлчих бол гэдгээс их айдаг юм шиг санагддаг. Гэхдээ тэр нь нэг ёсондоо хүмүүсээс хараат болчихож байгаа юм л даа. Бид тэрийг эвдэж өгөх ёстой. Okay, залуус ингэж хувцаслаж болох юм байна, ийм байж болох юм байна гэдэг ойлголтыг хүмүүст бага багаар хүлээн зөвшөөрүүлэхийн тулд өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Өөр лүүгээ эхлээд хар л даа, би ихэвчлэн яаж хувцасладаг юм байна, хэтэрхий энгийн байна уу, байнга ийм байдаг уу, би ядаж хурц хурц өнгийн шийдэл рүү орж өөртөө update хийж чадаж байна уу, бид нар бүгд тус тусдаа өөрсдийн гэсэн өөр хүмүүс болох ёстой. Үзэл бодлын хувьд ч өөрийгөө илэрхийлэхийн хувьд ч. Тэгж байж илүү хөгжих болоод юмсыг харах өнцөг, хүлээн зөвшөөрөх байдал өөрчлөгдөнө.

– Үндэсний дээл хувцас гэж байдаг. Тэр тухайд?

– Үндэсний дээл хувцас, үндэсний гээд л бодоход надад тийм нандин санагддаг. Бидний юм гэсэн үг шүү дээ. Улс орон болгон өөрсдийн тодорхойлох зүйлстэй байдгийн адилаар манай монголчуудын хувьд тэр нь үндэсний дээл, хувцас. Түүнийгээ бид хэдий хэр эрхэмлэн хүндэлж хэрэглэж авч явж чадна тэр тодотгол улам бэхжинэ ээ л гэсэн үг. Сүүлийн үед ч гэсэн миний анзаарч байгаагаар гоёлын даашинзыг ч үндэснийхээ зах ханцуйн загварыг оруулан хийж байгаа. Ингээд харахад бидний орхигдуулах биш улам бүр авч явах ёстой зүйл гэсэн үг. Би бас гадаад орон руу хаа нэгтээ явбал үндэсний дээл хувцсаа нэлээд хэдэн төрлөөр нь авч яваад өмсөнө гэж боддог. Намайг онцгой, ялгаруулж үнэ цэнтэй харагдуулж чадах хувцас шүү.

– Түмний нэг биш “Би” болгодог өөрийнхөө тодорхойлолтыг хэл гэвэл?

– Би зөвхөн “Би”-гээрээ оршин байдаг болохоор, бусдаас хараат биш, яг л юу хүсэж байна түүнийгээ сонсож, юу хиймээр байна түүнийгээ тэнэг зүйл байсан ч хийдэг нь л бусдаас ялгагдах байх.

– Уншигчдад өгөх өөрийн зөвлөгөө эсвэл хэн нэгэнд хэлмээр санагддаг үг бий юу?

– Уншигчдад хэлэхэд, болж өгвөл бүх хүнд хэлэхийг зорьдог зүйл маань нас харгалзахгүй сэтгээрэй, үргэлж суралцаж, хэнд ч хэрэггүй монголчуудын зарим занг тэр чигт нь суралгүй орхиорой. Сэтгэлгээгээ улам хүчтэй болгож юмсын өөрчлөлт, жендэрийн өөрчлөлт, өсвөрийнхний сэтгэлгээг хурц тодоор нь хүлээж авч эхлээрэй гэж хэлье. Тэгж байж бид жинхэнэ оюун санааны өрсөлдөөн дунд амьдарна.

НИЙСЛЭЛИЙН ТҮГЖЭЭ | Хотод нийтийн эзэмшлийн газар хомс, байгаа жижиг газрууддаа багталцахгүй…
“Cleanup, Bubble festival зэрэг төслүүд улаанбаатар хотыг цэвэрхэн байлгах зорилготой байсан”
Өөрийнхөөрөө, аз жаргалтай амьдрах тухайд…
БАЙР СУУРЬ | НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛЬ БА ЗАЛУУС
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?