HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

НИЙСЛЭЛИЙН ТҮГЖЭЭ | Хааяа ч Японы зарим хөгжлөөс аваад монголдоо наачихмаар л санагддаг юм

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 09 сарын 27

Намайг И.Халиунаа гэдэг. Одоо дөнгөж хорь гарч яваа залуу хүн. 2018 онд анх хотод оюутан болж байснаасаа эхлээд ярья. 

Тухайн үед би хотын нэг захаас хаа байсан шар хад руу байдаг сургууль руугаа явдаг байлаа. Хамгийн эхний автобус хөдлөхтэй зэрэгцээд л бахардаж унахын наагуур гүйж очиж суугаад л хичээл рүүгээ явна. Зам дээр хоёр цаг түгжирч явсны эцэст арай хийж л хичээлдээ амжиж ордог сон. Хичээл маань их орой тарна аа. Тэгээд тарчхаад харих гэж дахиад л автобусаа хүлээнэ, түгжирнэ. Дүн өвлийн хүйтэнд, хөлдүү зам дээр, утаагаар амьсгалаад 30, 40 минут хүлээх үнэхээр уйлмаар… Тэгж иргэндээ ээлгүй хот, нийтийн тээврийн хүрэлцээгүйн улмаас, хэдэн өвөл доороосоо даарсаар байгаад одоо байнга л цистит, бөөр өвддөг болсон байна. Гэвч одоог хүртэл автобус унаа, авто замын түгжрэлийн асуудал шийдэгдээгүй байгааг харах харамсалтай байна. 

Хөлдүү автобус бараг хоёр дахь сургууль байлаа…

Зогсож, зогсож, хүлээж, хүлээж автобус ирэхэд нь баярлаад чихээд сууна.  Зам таг гацаанд, гэртээ хэзээ харихаа ч мэдэхгүй үнэхээр стресс ихтэй л оюутны амьдралаа өнгөрүүлж байж. Хамаг алтан цаг түгжрээнд өнгөрөөд байхаар бусад зүйлсэд тухтай цаг гаргах нь хомс. Тиймээс суудал олдвол хичээлээ хийнэ, ном уншина, гар утсан дээрээ англи хэлээ давтана гээд автобус бараг хоёр дахь сургууль болсон гэхэд болно. 

Автобусгүй, харанхуй, аюултай хүмүүсээс айсан муухай дурсамж… 

Нэг өвөл хичээлээ тарчхаад автобусаа хүлээгээд бараг цаг боллоо. Би бүр “хөлдөж үхэх” гээд тухайн үедээ таксины мөнгөгүй л байсан байх. Аав ээжээсээ мөнгө аваад таксидаад явчихгүй гэж сүүлд нь боддог л юм. Хүлээж, даарч ядсан хүн чинь ядаж хөдөлбөл дулаацах байх гэж бодоод ганцаараа алхчихсан. Тэгсэн хүн байхгүй, харанхуйд араас машинтай ах нар байн байн ирж зогсоод л явах уу, хүргээд өгөх үү, суучих л даа гээд л явуулахгүй байсан тэр үед үнэхээр заа ингээд баларлаа яах гэж ганцаараа алхав аа гэж бодоод зүрх хүчтэй цохилоод л …. 

Азаар миний дүрэмт хувцсыг хараад /Батлан хамгаалах их сургуульд сурдаг байсан/ цагдаа байна гэж андуурсан байх, уурласан чинь хаазаа гишгээд яваад өгцгөөсөн. Тэгж аюултай замаар явсаар нэг автобусны буудал олж зогсоод автобусаа хүлээхээр шийдээд цаг хүлээж байж харьсан муухай дурсамж бий. 

Бид яагаад тэмцдэггүй юм бол оо…

Нэг газраа яагаад цаг 30 минут таг түгжрээд тэрэнтэйгээ эвлэрээд л тэрүүхэн тэндээ бухимдаад л өнгөрөөдөг юм бол? Бүгд л жиг жуг гэдэг мөртөл дорвитой тэмцдэггүй юм бол? Янз янзын боломжийг түгжрэлээс болоод алдаж байгаа өчнөөн хүн бий. Нийслэлдээ түгжрэлийг л багасгахыг “ухаантан”-ууд нь зохицуулаад өгчихвөл нээрээ өөр юу хүсэх вэ дээ!? 

Хааяа ч Японы зарим хөгжлөөс аваад монголдоо наачихмаар л санагддаг юм.

Одоо би Япон улсад амьдарч байгаа. Түрүү жил монголдоо их зүйл амжуулна гээд л очсон. Очиход өнөөх л авто зам, түгжрээ, бохирдол, үйлчилгээний нөхцөл байдал бухимдмаар хэвээрээ хэцүү байсан болохоор болоод япон руу хурдхан буцмаар санагдсан. Бодож төлөвлөснийхөө араас явахаар түгжрэлээс болоод үнэхээр амжихгүй байсан. Болдог бол нисээд явдаг бол гоё доо гээд бодчихсон ч байх шиг. 

Би ээж болоод охиноо анх удаа эх оронд нь аваачих гэж их догдолсон.  Тэгээд л энэ зун  монголдоо агаар мэдрүүлэхээр очлоо… Гэвч хүүхэдтэй болоод, хүүхэдтэйгээ гадуур гарч байхдаа монгол бол хүүхдэд ээлгүй орон гэдгийг юм гэдгийг яс махандаа тултал ойлголоо. Манайд адаглаад гадуур явахад ээж хүүхдийн “хөхүүлэх” болон “хуурайлах цэг” олдохгүй. Хүүхдийн тэрэгтэй явахаар хүүхдийн тархи толгой хөдөлчих гээд… Энд тэнд дэлгүүр хоршоо орохоор заавал тэргээ өргөж тавьж явсаар ядарчихна.

Наад захын аюулгүйн стандарт, тухтай үйлчилгээ байхгүй. Яагаад ингэж ээж хүүхдийг хөсөр хаясан юм болоо гэж бодогдоод үнэхээр гомдсон. 

Японы хөгжлийг өөрийн оронтойгоо харьцуулах нь сонин ч гэсэн. Наад захын соёлыг харьцуулж болно гэж бодож байна. Энд бол хүүхдийн орон юм. Эрхийн хувьд хүүхэд нэгт эмэгтэй хүн хоёрт байдаг гэхэд болно. Автобусанд суухад ч, эмнэлэг явахад ч , дэлгүүр ороход ч, хаана ч явсан эх хүүхдийн амрах өрөө байдаг нь үнэхээр хайр хүрмээр… манай бизнес эрхлэгчид ч бас ийм өрөөг заавал гаргаасай л гэж хүсдэг. Хүүхдэд ээлтэй, түгжрэлгүй болчихвол хүмүүс нь хүртэл түгжирч зовох цагаа гэр бүлтэйгээ аз жаргалтай байх цаг болгоно шүү дээ… 

Хааяа ч Японы зарим хөгжлөөс аваад монголдоо наачихмаар л санагддаг юм. Залуус монголд үлдэх итгэлгүй болчихсон энэ үед залуусыгаа дахин улсаа хөгжүүлэх итгэлийг нь бүрдүүлж өгөөсэй гэж бичвэрийн төгсгөлд хэнээс ч юм нуулгүй хэлэхэд бурхнаас ч юм уу хүсье ээ.

Мөн HumanZ-н зоригтой дуу хоолойгоо өргөдөг дайчин хамт олонд амжилт хүсье! (2024.09.27 Япон улсаас нийтлэв)

И.Халиунаа

Дэлхийн ур чадварын уралдаанд Монгол Улсын баг долоон мэргэжлээр оролцоно
Монгол Улсын бүх сум төрийн цахим үйлчилгээний КИОСК машинтай болж байна
Ахмад настнуудын урт хугацааны асаргаа сувилгааны үндэсний тогтолцоог хөгжүүлнэ
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ЭЛЧИН САЙД ЗОАН ХАНЬ ДАМТАЙ УУЛЗЛАА
ТАНИЛЦ | Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?