HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

HumanZ редакц хэвлэл мэдээллийн ёс зүйн дүрмийг зөрчсөн мэдээлэлэл нийтэлсэндээ хүлцэл өчье

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 10 сарын 10

Манай редакцын мэдээлэлд иргэн гомдол гаргасны дагуу Хэвлэл мэдээллийн зөвлөл дараах шийдвэрийг гаргасан тул бид ёс зүйн дүрмийг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, дараах мэдээллийг нийтэлж байна.

[ Шийдвэр хүргүүлэх тухай |

Танай сайтын албан ёсны сошиал хуудсанд 2025 оны наймдугаар сарын 21-ний өдөр нийтлэгдсэн “ТҮЦ эрхлэгч 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөг авсан Х.Бат-Ялалт, Г.Одмаа нарын хэргийг шалгаж эхэлжээ” гэх гарчиг бүхий мэдээлэлд иргэн Х.Б-с ирүүлсэн гомдлыг Ёс зүйн хорооны 2025 оны есдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэний үндсэн дээр танай редакцыг ёс зүйн алдаа гаргасан хэмээн шийдвэрлэсэн байна.

Хороо нь Хэвлэл мэдээллийн зөвлөлийн “Гомдол хүлээн авах, барагдуулах журам”-ын 6.3.2 болон 6.3.4-т заасны дагуу танай редакцын алдаагаа залруулах хүсэлтийг харгалзан үзэж” хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн гаргасан алдааг залруулсан буюу уучлал гуйсан тохиолдолд тухайн байгууллагын нэрийг зарлахгүй ба редакцад гомдлыг хэлэлцсэн дүгнэлтийг Хавсралтаар хүргүүлэх шийдвэр” гаргасан. Мөн Ёс зүйн хорооны хурлын шийдвэрийн талаарх хэвлэлийн мэдээг сайтаараа түгээх, алдаагаа албан ёсоор залруулж ХМЗ-д эргэн мэдэгдэхийг Ёс зүйн хорооноос зөвлөмж болгосныг үүгээр уламжилъя.

Ингэснээр хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүл зүйн бүтээлийн агуулгад төрийн хяналт, зохицуулалт давамгайлахаас сэргийлэх, хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж алдаагаа хуулийн шаардлагаар бус ёс зүйн өөрийн зохицуулалтаар залруулдаг эерэг соёлыг салбартаа төдийгүй нийгэмд түгээхэд өндөр ач холбогдолтой билээ. Улмаар хэвлэл мэдээллийн редакц болон сэтгүүлчийг аливаа цензурээс ангид алдаанаасаа суралцан илүү мэргэших боломжийг өөрийн зохицуулалт олгодог тул Та бүхнийг алдаагаа залруулах, уучлал гуйх зэрэг хариу үйлдлүүдийг үзүүлэх замаар ёс зүйт сэтгүүл зүйг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн итгэж байна.

Ташрамд тэмдэглэхэд, танай редакцыг цаашид хүний нэр төртэй холбоотой аливаа мэдээллийг гэрээтэй байгууллагаас авч түгээхдээ хянамгай шалгаж, талуудын мэдээллийг баталгаажуулан, мэргэжлийн ёс зүйн дүрмээ баримтлахыг зөвлөж байна. Мөн хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын хүрээнд мэргэжлийн нэр хүндээ өндөрт өргөж, хүний эрхийн мэдрэмжтэй, хэрэглэгчийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалан салбарын өөрийн зохицуулалтыг дэмжин ажиллана гэдэгт итгэж байна.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 25/02/27 дугаар тогтоолын Хавсралт

Humanz.mn сайтын албан ёсны сошиал хуудсанд 2025 оны наймдугаар сарын 21-ний өдөр нийтлэгдсэн “ТҮЦ эрхлэгч 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөг авсан Х.Бат-Ялалт, Г.Одмаа нарын хэргийг шалгаж эхэлжээ” гэх агуулга бүхий мэдээлэлд иргэн Х.Б-гээс ирүүлсэн 25/28/ССС18 дугаартай гомдлыг нягтлан хэлэлцээд гаргасан дүгнэлт

Гомдол гаргагч нь редакцыг дээрх мэдээллийг бэлтгэхдээ хэт нэг талыг барьсан, худал мэдээлэл түгээсэн, мэдээллийн тэнцвэрт байдлыг хангаагүй, илт гүтгэн доромжилсон мэдээлэл нийтэлсэн нь гомдол гаргагч болон ТҮЦ эрхлэгчдийн нэр төр, хууль ёсны эрх ашигт ноцтойгоор халдсан, буруутгагдаж буй талаас тайлбар авах оролдлого хийгээгүйд гомдолтой байна гэжээ. Ингэхдээ дээрх мэдээлэлд Х.Бат-Ялалт, Г.Одмаа, Н.Урантөгс, Н.Уранчимэг нар ТҮЦ ажиллуулж байсан 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөг авсан бөгөөд уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн гэх агуулгаар ташаа мэдээлэл түгээсэнд гомдолтой байна. Мөн эдгээр нь баримт нотолгоогүй, үнэн бодит байдалд нийцээгүй, худал мэдээлэл хэмээн үзжээ.

Түүнчлэн өөрийгөө ТҮЦ эрхлэгчдийн эрхийг хамгаалж, хууль шүүхийн байгууллагад төлөөлөх ажлыг хийж, хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа, ТҮЦ эрхлэгчдийг төлөөлөн шүүхэд 4 нэхэмжлэл гаргасны нэг нь захиргааны хэрэг үүссэн явж байгаа бол 3 нь захиргааны хэрэг үүсгэх шатанд, нэмэлт нотлох баримт бүрдүүлэн өгөх хугацаа тогтоосон байдалтай байгаа гэдгийг дурдаад хуулийн этгээдийн гэрчилгээ, ТҮЦ эрхлэгчдийг шүүхэд төлөөлж буй нотолгоо болгож холбогдох итгэмжлэлүүдийг гомдолдоо хавсарган ирүүлсэн болно.

Редакц хариу тайлбараа есдүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн. Редакц хариу тайлбартаа сэтгүүлч тус мэдээг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын албан эх сурвалжаар дамжуулан хамтран ажилладаг байгууллагын гэрээний хүрээнд албан мэдээ байдлаар авч нийтэлсэн. Редакц ХМЗ-өөс ирсэн албан бичигтэй холбогдуулан Нийслэлийн цагдаагийн удирдах газарт албан бичиг илгээсэн гэдгийг дурджээ. Албан бичгийн хариуд, “Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 1.13 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчоос бусдад мэдээлэл гарган өгөх боломжгүй болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.3 дугаар зүйлд зааснаар харьяалах байгууллагад гомдол, мэдээллийг гаргана уу” гэжээ. Түүнчлэн Нийслэлийн цагдаагийн удирдах газраас тус мэдээллийг худал гэдгийг баталгаажуулбал редакц залруулга гаргахад бэлэн байна гэдгээ мэдэгдсэн.

Хороо дээр дурдсан мэдээллийг сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд авч үзээд дараах дүгнэлтийг гаргаж байна. Үүнд:

1.Хариуцагч редакц болон хэд хэдэн мэдээллийн сайтууд нэг ижил агуулга бүхий мэдээллийг нэгэн зэрэг, нэгдсэн байдлаар түгээсэн нь тухайн мэдээллийг дуулиантайгаар түгээж буй хэлбэр гэж үзсэн тул 4-т заасан

Редакц иргэнийг бусдаас хахууль авсан хэмээн гэмт хэрэгт холбогдуулан бичсэн боловч тухайн мэдээлэл нь үнэн бодит эсэх талаар холбогдогч талаас тодруулга аваагүй, мөн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллийн үнэн мөнийг тодруулаагүй нийтэлсэн байна. Цагдаагийн ерөнхий газраас өгсөн албан бичгийн огноог харвал иргэн Х.Бат-Ялалт гомдлыг ХМЗ-д өгч, ХМЗ-өөс редакц руу албан бичиг илгээсний дараах үйл явдал тул энэхүү хүсэлт тодруулгаас үл хамааран редакцаас олон нийтэд түгээсэн сэтгүүл зүйн бүтээлийн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд авч үзээд 1.1-т заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг зөрчсөн,

2.Редакц мэдээллийн гол эх сурвалж болох Цагдаагийн ерөнхий газраас хэргийг тодруулаагүй, мэдээллийн баталгаатай эсэхийг нягтлаагүй тул 1.2-т заасан “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ” гэснийг зөрчсөн,

3.Тухайн үйл явдлыг үнэн эсэхийг нягтлах ямар нэг оролдлого хийлгүйгээр, тодруулбал баталгаатай эсэхийг нягтлалгүйгээр бодит болсон явдал мэт таамаглан бичсэн тул 1.6-т заасан “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана” гэснийг зөрчсөн,

4.Мэдээлэлд хэнийг ч ялгаварлан гадуурхсан өнгө аяс, агуулга байгаагүй тул 3-т заасан “Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй” гэсэн нь хамааралгүй,

5.Хариуцагч редакц болон хэд хэдэн мэдээллийн сайтууд нэг ижил агуулга бүхий мэдээллийг нэгэн зэрэг, нэгдсэн байдлаар түгээсэн нь тухайн мэдээллийг дуулиантайгаар түгээж буй хэлбэр гэж үзсэн тул 4-т заасан “Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар тугээхээс татгалзана” гэснийг зөрчсөн,

“…ТҮЦ ажиллуулж байсан 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөг авчээ” гэх мэдээлэл нь аль нэг эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар нотлогдсон, баталгаатай дүгнэлт биш байхад хэд хэдэн хүний нэрийг нь дурдан шууд буруутгасан тул 4.2-т заасан “Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй” гэснийг зөрчсөн гэж тус тус үзэв.

Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурал зургаа дахь өдрөө үргэлжилж байна
Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын барилгын ажил 89.39 хувийн гүйцэтгэлтэй байна
Byredo брэнд “The Horse That Leads Us Home” нэртэй шинэ кампанит ажлаа танилцууллаа
Евро 2024 хөлбөмбөгийн тэмцээний үеэр Герман цагдаа сүх барьсан залууг бууджээ
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
Тэсвэрлэх чадвар, тэнцвэрт байдал, хөгжил цэцэглэлтийн хөшүүрэг – Эрүүл газартай байхын төлөө Нэгдсэн Үндэстний Байгууллага чуулна
Цаг үе
Өөртөө бичсэн чек нь бодит болсон Jim Carrey-ийн түүх
MORNING BIRD
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?