image

HUMANZ: ШИНЭ ҮЕ БУЮУ "Z" ҮЕИЙНХЭН ГЭЖ ХЭН БЭ | БАЙР СУУРЬ

HumanZ.mn нь монголын хамгийн анхны Generation Z үеийн залууст зориулсан вэбсайт юм. Энэ үеийн залуус нь мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, эерэг өнцөг баримтлахыг зорьдог учраас тэдэнд чиглэсэн нөлөөллийн вэбсайт нээх нь залуу үеийн чухал хэрэгцээ байсан гэхэд болно. HumanZ.mn нь 2019 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд, Z үеийн залуусаас хамт олноо бүрдүүлсэн шинэхэн редакц юм. Ямар нэгэн хар бараан, улс төрийн, нийгмийг хагаралдуулах шинжтэй мэдээ материал нийтэлдэггүй бөгөөд зөвхөн мэдлэг олгох, нийгэмд эерэг уур амьсгалыг түгээх зорилготой контент бүтээдэг.

HumanZ.mn-ий үүсгэн байгуулагч М.Баасандэлгэр: Тэд яагаад гэж асуултыг зоригтой тавьж чаддаг

Дэлхий нийтийн нэрлэж буйгаар Z үеийнхэн бол аливаа асуудлыг бодитоор харж, “яагаад” гэдэг асуултыг зоригтой тавьж чаддаг хүмүүс. Мөн өөрсдийн оршихуй, сэтгэл зүйн эрүүл мэнд, байгаль дэлхийтэй ойр  байх тал дээр анхаарлаа хандуулдаг гэдгээрээ онцлогтой. Би маш олон төрлийн ажил хийж үзсэн. Өндөр цалинтай, нэр хүндтэй албан тушаал дээр ч томилогдож байлаа. Гэхдээ тэр болгон миний зорилготой мөргөлдөөгүй, миний хүссэн мэдрэмжийг надад өгөөгүй тул би өөрийн вэбсайтаа нээсэн. Залуу үе юу чаддагийг, тэд яаж зорьсондоо хүрдгийг үйлдлээрээ харуулж, нийгэмд ээлтэй зүйл хийх нь миний зорилго. Залуус гэхээр л хөнгөн, хөгжилтэй, чөлөөт гэдэг ойлголтыг халах цаг болсон. Тэд тэгш эрхтэй, амар тайван, шударга нийгэмд амьдархыг хүсч байна. Үүнийхээ төлөө дор бүрнээ хичээж байгаагийн нэг илрэл нь HumanZ.mn юм.

HumanZ.mn сайтын сэтгүүлч, редактор М.Мөнхсолонго: Бид боломжийг нээхийн төлөө төрсөн хүмүүс мэт санагддаг


Та “залуу байхдаа л үзээд алддаг байж, залуу байхдаа л хийж үзэх байсан юм” гэсэн харамсал бодолд хааяа автдаг уу. Та залуудаа дуучин болохыг хүсэж байсан ч амьдрал таныг нягтлан болгосон байх тийм үү. Та дэлхийн хүн болохыг хүсэж байсан ч юу хийхээ мэдэхгүй байсаар ганзагын наймаа хийж, амьдрал гэж явсаар мөрөөдлөөсөө төөрчихсөн үү. Бидний ээж аавын амьдрал ер нь нэг тиймэрхүү л өнгөрсөн болов уу гэж харагддаг юм. Хүсэл мөрөөдлөөрөө амьдарсан нь цөөхөн байх. Зах зээлийн шуурганд би дуучин болно, би хөгжимчин болно, би зүгээр өөрийнхөөрөө амьдарна гээд явах нь бараг л галзуурал мэт. Харин одоо үеийн залуус буюу Z-үеийнхэн бол дуучин болмоор байна гэж мөрөөдөхийн оронд зүгээр л хийнэ. Өөрөө үг, аяаа зохиогоод хэрэгтэй программ төхөөрөмжөө судлаад өөрийн өнгө төрх шигтгээд, хэлэхийг хүссэн үзэл санаагаараа дуу хийчихнэ. Жүжигчин болохыг хүсвэл өөрсдийн бичлэгээ хийгээд сошиал орчинд байршуулчихна. Амьдралынхаа хажуугаар мөрөөдлөө биелүүлээд явах боломжтой гэж тодорхойлсон ч болж байна. Алдаа гаргах эрх чөлөө бидэнд хангалттай байдаг. Энэ эрх чөлөөг бид өөрсдөдөө олгоно. Алдчихвий гэж айх биш хийж үзээгүйдээ дараа нь харамсахвий гэсэн айдас бидэнд илүү их зүйл хийж үзэхийг сануулдаг юм. Шинэ санаа, шинэ зүйлсийг эрж хайх их хүслээр халгисан залуу насандаа юуг ч дутуу үлдээлгүй бүхнийг хиймээр санагддаг. Бид өөртөө байгаагаас ч илүү боломжийг нээхийн төлөө төрсөн хүмүүс мэт санагддаг.

HumanZ.mn сайтын сэтгүүлч, редактор М.Янжиндулам: Тэд юу чухал, юу чухал биш гэдгийг мэддэг

 

Z-үүд юу чухал, юу чухал бишийг мэддэг. Овоолоостой их мөнгө, нэг л янзын хэв маяг, эрх чөлөөгүй мэдрэмжүүд Z-үүдийн сонголт биш. Илүү даяаршсан хийгээд бие даасан. Технологийн үеийн анхдагчид биш байнгын оршин суугчид нь гэж тодорхойлж болох учраас бидний яригддаг сэдвүүдийн хамгийн чухал давуу талууд манай үеийнхэнд бий. Ажлаас ажлын хооронд маш хурдан шилждэг. “Multi-multi-tasking” буюу богино хугацаанд олон ажлыг зэрэг амжуулж нэгэн хэвийн ажиллах орчин, ажлын арга барилуудыг шинэчлэн өмнөх үеийнхэний яг л ийм гэж хүсдэгээ ч мэддэггүй тухтай, өндөр бүтээмжийг гаргаж чаддаг. Гэхдээ... сэтгэл зүйн хамгийн тогтворгүй хүмүүс нь ч бид. Хүний эрхийн хамгийн мэдрэмжтэй ч ирээдүйн талаарх төсөөлөл бодлоороо итгэлгүй байдаг. Z үеийнхний сэтгэлийг боловсрол, ирээдүй болон тэднийг цаг үргэлж хүрээлж буй онлайн ертөнц түгшээдэг нь ийм сул талд хүргээд байх шиг. Гэхдээ хэт өөдрөг үзэл биш, харин бодитоор хандах үзэл нь дийлдэг болохоор эргээд давуу тал нь ч байж болох... Хэзээ ч тохиромжтой цаг ирнэ дээ гэж хүлээдэггүй. Харин тохиромжтой байлгахын тулд бүгдийг өөрсдөө эхлүүлдэг. Тэгээд л ажлын талбарт эрт гарч, энтрепренер санаануудыг ургуулсаар байдаг. Далайн эрэгт хүссэнээрээ нарлаж суух хүсэлдээ хэрхэн хог хаягдалгүй далай хийгээд эх газрыг аврах, бичиж тэмдэглэх бүрдээ технологит суурилж цаас болдог моддыг хайрлах, дэлхий дээр зөвхөн хүн л амьдардаггүй учир амьтдын эрхийг хамгаалах, бүр дэлхийгээс сансар огторгуйд тулсан мөрөөдлийг бодит болгохоор даяаршсан үеийнхэн Z-үүд.

HumanZ.mn сайтын контент хариуцсан менежер М.Мөнх-Отгон: "Z"-үүд хүний эрхийг дээдэлдэг

No description available.

Z үеийн залуус бусдыг өөрийнхөө оронд тавьж ойлгож хүндлэх чадвар буюу EQ сайтай санагддаг. Дэлхий дээрх бүх Z үүд хүний эрхийг дээдэлдэг. Хэн ч хэнээс ч илүү биш гэж сэтгэн нэгнээ хүндэлдэг. Чиний үзэл бодол таалагдахгүй байсан ч хүндэлж орон зайг нь өгдөг. Бас бидний үеийнхэнд дэлхий илүү хавтгай болсон юм шиг санагддаг. Дэлхийн аль ч өнцөгт байгаа өөрийн үеийн залуустайгаа харилцаж, ойлголцож чаддаг. Хиймэл оюун ухаан, технологи, сансар судлал, хүний оршихуй гээд бидний санаа зовох сонирхох асуудлууд хүртэл ондоо болсон. Магадгүй бид интернэт хэт хөгжиж, хэт их мэдээлэлийн урсгал дунд амьдардаг учир анхаарал сарних, төвлөрөх асуудал хэцүү.

Монголын хамгийн анхны "Generation Z"-үүдийн вэбсайт HumanZ.mn

 

6 Сэтгэгдэл:

  1. дэмждэг шүү илүү их амжилт хүсье

  2. Яг хэдээс хэдэн оныхныг Z үеийнхэн гээд байгаа юм бэ? Нэг л их өөрсдийгөө хөөргөдсөн хүмүүс. Яг ажил хийх хүн байна уу? Бүгдээрээ л нэг startup бизэес ярьсан, youtube -р хөөргөдсөн бичлэг үзсэн хүмүүс.

  3. bvh niitleld sanal niileed ch bh shg bayrllaa ta bvhendee

  4. Та бүхэнд амжилт амжилт хүсье. Z үеийн мундаг төлөөлөлүүд шүү😊

  5. Дараагийн gen нь юу вэ наад цагаан толгой нь дуусчихсан.. Шинэ мөрнөөс дэлхийгээс том А гээд явах юмуу ? Хойч үедээ ямар нэг юм үлдээх үү?

  6. Та нар минь мундаг охид шүү. Зориуд юу байна гэж хааяа та хэдийн бичсэнийг хардаг. Ихрүүдийн ярилцлага сонирхолтой болж байна. Илүү их зүйл хүсэн хүлээсээр байгаа шүү, Х үеийн эгч нь. Амжилт

Сэтгэгдэл илгээх

Image 04
01

HUMANZ | ТАНЫ ХАЙРТАЙ ХҮН ЦЭРЭГТ ЯВНА ГЭВЭЛ ЗӨВШӨӨРӨХ ҮҮ

Эр цэргийн албанд хүүхдээ явуулах уу, явуулахгүй юу гэх сэдвээр нийгэм талцаж, басхүү цэргийн хуаранд болж өнгөрсөн хэргийг жигшин зэвүүцэх хандлага ажиглагдаж байна. Эх орон дуудахад эрэлхэгээр очсон хүү эргэж ирээгүйд хэн хүний сэтгэл эмтэрнэ. Энэ маягаар цэргүүд хохирч байгаа асуудал дээр залуу үеийн төлөөллүүд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

Цааш үзэх
Image 03
30

HUMANZ: БИДНИЙ АМЬ ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ | ЯАГААД ЗААВАЛ АМИА ХОРЛОЛТ ГЭЖ ...

Сүүлийн үед өндрөөс үсэрч амиа егүүтгэлээ гэсэн мэдээлэл өдөр бүр цацагдаж, нийгмийг айдас, цочролд автуулж байна. HumanZ.mn сайтын бодлогод ямар нэгэн сөрөг сэтгэгдэл төрүүлэхүйц мэдээ материал нийтлэхийг хориглодог учраас хүний амь нас хохирсон мэдээллийг ямар нэгэн байдлаар оруулдаггүй. Харин хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлэх, нэгнээ хайрлах, хайр түгээх үүднээс дараах нийтлэлийг бэлтгэлээ.

Цааш үзэх
Image 03
17

ОР ХООСНООС ТЭРБУМТАН БОЛОВ | HumanZ

Оргүй хоосноос гайхалтай бизнес эрхлэгч, тэрбумтны амьдралын түүх хийгээд амжилтын тухай энд өгүүлнэ.

Цааш үзэх
Image 03
17

Дэлхийг өөрчилсөн 20 эмэгтэй | HumanZ

Нинжин сэтгэл, гоо үзэсгэлэн, хүч чадал, мэдлэг боловсрол, эрх мэдэл, авьяас чадвар, хичээл хөдөлмөрийнхөө үр шимээр дэлхийн хамгийн том өөрчлөлтүүдийг хийж чадсан 20 ЭМЭГТЭЙГ нэрлэж байна.

Цааш үзэх