HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
GenZ АЖИГЛАГЧ

GenZ ажиглагч | Ерөнхийлөгчид нэр дэвшигч хайж байна

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2026 оны 11 сарын 30

“Сонгууль болох гэж байгаа юм бишүү” гэж мэр сэр таарах улсууд их асуух юм аа. Би юугаа мэдэх вэ дээ. Монгол Ардын намынхан л мэдэх байлгүй. Энэ улс хууль дагахаа болиод удаж байна шүү дээ. МАН-ын дарга нар юу хүссэнээ хийж, МАН дагасан улсууд санаа амар амьдарч буй нам засагласан цаг үеийн бачимдахаас цаашгүй бүтээгдэхүүн гэдгээ сайн мэдэх билээ.

Сонгууль гэдэг чинь сонголт хийнэ гэсэн үг биз дээ. Гуляш, нарийн махан хуурга, тефтель гээд махны хэлбэр нь өөр ч гэлээ хачир болон соус нь өөр мэню байдаг даа. Гуанзны энэ цэснээс бид хоолоо сонгож иддэг. Үүнтэй ижил гадна талаасаа улс төрч ч гэлээ ур чадвар болон туршлагаас нь хамааран өөрийн амьдарч буй орны ерөнхийлөгчийг сонгох эрх нь бидэнд бий. Бид ч юу байх вэ, ард түмэнд бий. Атал энэ удаагийн сонгууль цагаан будаа юу, бор будаа юу. Үүнийг л сонго, бусдыг нь нам өөрөө сонгоно гэсэн аятай л хуурмаг дүр зураг харагдаж байна. Яг одоогийн нөхцөлд Монгол Улсын иргэний зургаан жилд нэг удаа үндсэн хуулиар олгосон эрхээ эдлэн саналаа өгөх нь битгий хэл нэг нүдээрээ харах кандидат харагдахгүй байх шиг. Өнөө л нэг гялгар риил, постоор бөмбөгдөж, популизм хийдэг хэдэн ах нар. Өнөөдрийг хүртэл хангалттай эрх мэдэл, нөөц боломжийг атгасан атлаа ямар ч өөрчлөлт хийгээгүй настай эрчүүд. Оюун санаа, сэтгэлгээ, хандлагын хувьд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй зангиатай улсуудын ерөнхийлөгч болох санаархал ил цагаан бөгөөд ядмаг байх нь инээдтэй. Арай учиртай юмуу гэж харсан хэд нь мөнгөгүй гэнэ ээ. Ерөнхийлөгчийн сонгуульд их мөнгө хэрэгтэй, надад тийм их мөнгө байхгүй гэж сөрөг хүчний бодлого ярьдаг гишүүн Х.Тэмүүжин ярилцлага өгөх үеэрээ “үг унагажээ”. Тэгэхээр энэ сонгуульд мөнгөтэй улс л давхих нь. Тийм бол манай улсад МАН-ын дарга нараас өөр мөнгө нөөцөлж амжсан хүн байгаа гэж үү?

Одоогийн байдлаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй, өрсөлдөнө гэдэг горьдлоготой, юмыг яаж мэдэхэв гээд нэрээ шургуулсан, аль хэзээний өөрийгөө ерөнхийлөгч гэж зүүдэлсэн хэд хэдэн хүний нэр цахим орчинд тархаж байна. Харин энэ хүн л ерөнхийлөгч болчихоосой гэхээр нэр дэвшигч байна уу гэвэл хариулт үгүй. Ямартай ч Гомбожавын Занданшатар, Болдын Жавхлан, Жадамбын Энхбаяр, Норовын Алтанхуяг, Лувсаннямын Гантөмөр, Дашдондогийн Ганбат гэсэн нэрс хөвөрч буй. Мэдээж зарим нь албаар өөрийнхөө тухай мэдээ, пост, риил шидэж магадгүй л дээ. Хамгийн сонирхолтой нь Ардчилсан намаас бусад сөрөг хүчин болох Хөдөлмөрийн үндэсний нам болон Иргэний зориг ногоон нам, Үндэсний эвсэл нь хар цагаан дуугүй мөлийж суусан хэвээр. ХҮН-ын дарга Т.Доржханд “Ард түмнээсээ асууна” гэсэн бөөрөнхий байр суурь илэрхийлсэн бол бусад нь таг чиг, салхи хаашаа бид тийшээ гэсэн шиг нүүрээ нуусан нь харамсалтай.

Олон нийтийн ухамсар, санах ой, саруул ухаан л бүгдийг шийдэх биз дээ. Залуу сэтгүүлчийн хувьд өглөө дээлээ өмсөж очоод санал өгөх нэр дэвшигч одоогоор алга байна. Ерөнхийлөгчтэй Монгол Улс, ерөнхийлөгчгүй Монгол улс хоёрын ялгаа өдөр тутмын амьдрал дээр мэдрэгдсэнгүй. Гадаад харилцаа, геополитик талаасаа юу юм гэхээс үндэсний эв найрамдлыг хуга өшиглөн ажлаа өгсөн экс ерөнхийлөгчийн балаг шинэ сонгууль, талцал хуваагдал болон бидний сэтгэл зүйд мэдрэгдэх нь ээ. Утаа, түгжрэл, инфляц, ханиад томуу гээд хүн бүрийн амьдралд тээг болсон асуудал дуусахгүй ээ. Гэсэн ч үүнийг тоох төр бидэнд байх биш. Ерөнхийлөгчийн сонгууль нэртэй эрх мэдлийн тулаан л чухал. “Сонгууль болох гэж байгаа юм бишүү” гэж мэр сэр таарах улсууд их асуух юм аа. Би юугаа мэдэх вэ дээ. Монгол Ардын намынхан л мэдэх байлгүй. Энэ улс хууль дагахаа болиод удаж байна шүү дээ.

Монгол хамтлаг олон улсын фестивальд уригджээ
Монгол хэл, бичгийн дахин шалгалт наймдугаар сарын 17-нд болно
Багийн бага сургуулийг байгуулахад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна
Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн цэгт зөөвөрлөлөө
Олон улсын байгаль хамгаалах холбооны Дэлхийн байгаль хамгааллын конгрессд сайд С.Батбаатар оролцож байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Нэг хүүхдийн ээж Женнифер Баррето “Miss Universe 2026” тэмцээнд түрүүллээ
From INNA
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
GenZ ажиглагч | 10.000.000
GenZ АЖИГЛАГЧ
Osceola Magic баг хамгаалалтын үнэлгээгээр NBA G League-ийг тэргүүлж байна
Спорт
У.Хүрэлсүх ажлаа өгнө гэв. Одоо юу болох вэ
Улс төр
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?