HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
АнгилалгүйЦаг үе

Нөмрөгийн ДЦГ-т 3.35 их наяд төгрөгийн байгаль орчны хохирол учирчээ

|
Жаргал Адъяабазар
| 2026 оны 11 сарын 25
Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт 2026 оны аравдугаар сарын 8-нд гарсан ой, хээрийн түймрийн хохирлын үнэлгээний дүнг Засгийн газрын хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Түймэр нийт 484.383,7 га талбайг хамарснаас Нөмрөгийн дархан цаазат газрын 431.592,8 га буюу тусгай хамгаалалттай нийт нутаг дэвсгэрийн 73,4 хувь, орчны бүсийн 52.790,9 га талбай өртсөн байна.
Түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоохоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар шинжээчдийн баг байгуулж, орон нутгийн ажлын хэсэг болон холбогдох байгууллагын 50 орчим албан хаагч 2026 оны аравдугаар сарын 23-наас арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд хээрийн судалгаа, үнэлгээ хийжээ.
Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлалын дагуу хийсэн үнэлгээгээр түймэр Задгайт, Хоньт, Азарга уул, Соёлз уул, Ханчандмань, Хөтөл нуур, Нөмрөг гол, Дэгээ голын сав газрын экосистемийг хамарч, ой, ойт хээр, хээр, нуга болон голын татмын экосистемд сөргөөр нөлөөлсөн байна.
Холбогдох аргачлалын дагуу хийсэн үнэлгээгээр байгаль орчинд учирсан хохирол 1,2 их наяд төгрөгөөр тооцогдсон.
Улмаар улсын тусгай хамгаалалттай газар нутагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлэн тооцох журмын зохицуулалтыг хэрэгжүүлснээр Нөмрөгийн дархан цаазат газрын хэмжээнд нийт хохирол 3.35 их наяд төгрөг болжээ.
ТҮЙМЭР УНТРААХАД 367.6 САЯ ТӨГРӨГИЙН ШУУД ЗАРДАЛ ГАРСАН
Түймрийг унтраах, хээрийн судалгаа хийх болон холбогдох ажиллагаанд орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц сан, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хилийн цэргийн 0198 дугаар анги, аймгийн Онцгой байдлын газраас санхүүжилт гаргасан байна.
Түймэртэй тэмцэх болон холбогдох ажиллагаанд гарсан шууд зардал 346,6 сая төгрөгөөр тооцогдсон бол хохирлын актад тусгагдсан шууд зардлын нийт дүн 367,6 сая төгрөг байна.
Халхгол сумын Засаг даргын баталсан ой, хээрийн түймрээс учирсан хохирлын актаар нийт 3.354.723.433.200 төгрөгийн хохирол учирсныг тогтоож, үүнээс шууд зардал болох 367.665.520 төгрөгийг 2026 оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирлын акт болон холбогдох баримт материалыг 2026 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр эрх бүхий хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн бөгөөд асуудал одоогоор хяналт шалгалтын шатанд байна.

НӨХӨН СЭРГЭЭЛТЭД 83.97 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ШААРДЛАГАТАЙ

Түймрийн улмаас байгалийн экосистемийн бүтэц, үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт гарсан тул байгалийн нөхөн сэргэх үйл явцыг дэмжих, эмзэг болон өндөр эрсдэлтэй бүсүүдэд хамгаалалт, хяналт-шинжилгээний арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай гэж шинжээчдийн баг дүгнэжээ.
Энэ хүрээнд экосистемийн нөхөн сэргэлт, байгалийн нөөцийн хамгаалал, урт хугацааны мониторингийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд урьдчилсан байдлаар 83.97 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж тооцоолсон байна.
Аймгийн эрүүл мэндийн газрын удирдлагуудтай уулзлаа
ТАНИЛЦ: 2023-2025 онд Монгол Улсад 30 хоног визгүй зорчих орнууд
Ойрын өдрүүдийн цаг агаарын ерөнхий төлөв
ӨДӨР БҮР УНШЪЯ | Б.Ринчен “Эмгэн сойвон” өгүүллэг
Гэр бүлд чиглэсэн цогц үйлчилгээ үзүүлэх EFAMILY платформ хөгжүүлж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
GenZ ажиглагч | Монголчууд “дасчихсан”
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | 10.000.000
GenZ АЖИГЛАГЧ
Osceola Magic баг хамгаалалтын үнэлгээгээр NBA G League-ийг тэргүүлж байна
Спорт
У.Хүрэлсүх ажлаа өгнө гэв. Одоо юу болох вэ
Улс төр
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?