- МОНГОЛ УЛСЫН 2027 ОНЫ УЛСЫН ТӨСӨВ БАТЛАГДАЖ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ЗОРИЛТ БОЛГОСОН.
Улсын төсөв бол та бидний өдөр тутмын амьдрал, цалин орлого, нийгмийн тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэхийг тодорхойлох чухал зүйл юм. Эдгээрээс өдөр тутмын амьдрал гэснийг тодруулвал хүний анхдагч хэрэгцээтэй шууд холбогдоно. Тэгвэл хүний анхдагч хэрэгцээнд амьсгалах агаараас эхлүүлээд тав тухтай амьдрах гэр орон багтана.
Манай улсад анхдагч хэрэгцээний анхдагч нь болох амьсгалах агаарыг “утаа”-аар орлуулж байгаа Нэг сая 700-иад иргэн бий. Хотоороо яндангаа цөөлж орон сууцжуулалттын төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдах болоод олон жилийг бид үдэж буй. Гэвч энэхүү нийтлэлийг уншиж буй иргэн таны орон сууцны зээл шийдэгдсэн үү?
Ирэх жилийн Монгол Улсын улсын төсөвт энэ талаар хэрхэн юу гэж дуугарав…
2027 ОНД:
Орон сууцтай болох хүсэлтэй өрхүүдэд шинэ боломжийг нээнэ гэв. Үүнд:
- Орон сууцны санхүүжилтийг 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ.
- Ипотекийн зээлийн эх үүсвэрийг өргөжүүлж, гадаад, дотоодоос 500 сая хүртэлх ам.долларын шинэ санхүүжилт татна.
- Ингэснээр 16 мянган өрхийг орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх зорилт тавьсан.
- Мөн хувийн хэвшлийн оролцоотойгоор эхний гурван жилд 6 хувь, дөрөв дэх жилээс 12 хувийн хүүтэйорон сууцны зээлийн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлнэ.
- Урьдчилгаа төлбөрийн босгыг бууруулах, түрээслээд өмчлөх зэрэг сонголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зээл авах үйл явцыг ил тод болгоно.
- Иргэд анх удаа өмчилсөн орон сууцаа худалдсан тохиолдолд борлуулалтын орлогод ногдох хоёр хувийн татвараас чөлөөлөгдөнө.
- Та УИХ-ын чуулганаар эцэслэн баталсан 2027 оны төсвийн тухай хуульд орон сууцжуулалтын талаар хэрхэн зорилт тавьж тусгасныг уншлаа.
Эл хэсгийг яагаад тодотгосон бэ гэвээс Ипотекийн зээлд 50 мянга гаруй иргэн хүсэлт өгсөн байдаг. Гэвч хэн хэд дэх ээлжид, ямар шат дараалалд яваагаа мэдэх эрх хомс. Ганцхан ипотекийн зээл гэхээс илүүтэй бусад олон төрлийн зээлд хамрагдах нь хүсэлтээ цахимаар авдаг боловч шийдвэрлэлтийн явц ажлын хэсэгт буюу танил тал, ав өврийн хаалгаар үйлчлээд байна гэсэн хардлага иргэдийн дунд байдаг. Тиймээс иргэдийн мэдэх эрхийг хангаж, төрийн үйлчилгээний дарааллыг ил тод болгохыг төсвийн захиран зарцуулагчид, холбогдох яамуудаас шаардах эрх бидэнд бий.
