HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

Соёл, урлагийг дэмжих сангаас 2023 онд санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 03 сарын 21

Соёлын яамнаас соёл, урлагийг хөгжүүлэх, сурталчлан таниулах, соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалан хамгаалах, сэргээн засварлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Соёл, урлагийг дэмжих сангаас 2023 онд санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Төсөл, арга хэмжээний төрөл:

1.    Соёлын өвийг хадгалж хамгаалах, сурталчлах, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, баяжуулах төсөл арга хэмжээ

2.    Урлаг, утга зохиолын шинэ уран бүтээл туурвих, нийтийн хүртээл болгох /ном, СиДи хэвлүүлэх гэх мэт/   төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ

3.    Төсвийн хөрөнгөөр бүтээх үндэсний уламжлалт болон сонгодог урлагийн бүтээл туурвих төсөл, арга хэмжээ

4.    Соёлын өв, үндэсний соёл, урлаг, утга зохиолын бүтээлийг гадаадад болон өөрийн оронд сурталчилсан дуу авианы бичлэг хийх, ном хэвлүүлэх, соёл, урлагийн мэргэжлийн сонин, сэтгүүл гаргахад дэмжлэг үзүүлэх төсөл, арга хэмжээ

5.    Соёл, урлагийн тоглолт хийх, түүх, соёлын дурсгалт зүйл, уран бүтээлийн үзэсгэлэнг гадаадад болон өөрийн оронд зохион байгуулах

6.    Үндэсний соёл, урлагийг хөгжүүлэх, соёлын өвийг хадгалж хамгаалахад хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг алдаршуулах

7.    Монгол судлаачийг бэлтгэх, монгол судлаач, эрдэмтний шилдэг бүтээлийг шалгаруулж, хэвлүүлэх, сурталчлахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөл, арга хэмжээ

8.    Хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох уран бүтээл туурвих, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах төсөл, арга хэмжээ

Төслийн санхүүжилтийн хувь хэмжээ:

1.      Хувь хүнд олгох төслийн санхүүжилтийн дээд хязгаар 20,000,000.0 /хорин сая/ төгрөг байна.

2.      Хуулийн этгээдэд олгох төслийн санхүүжилтийн дээд хязгаар 50,000,000.0 /тавин сая/ төгрөг байна.

Төслийн баримт бичигт тавигдах шаардлага:

1.Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх;

2.Төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, цар хүрээ, ач холбогдол, урьдчилсан үр дүнгийн төсөөллийг гаргасан байх;

3.Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх туршлагатай байх;

4.Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын болон санхүүгийн төлөвлөгөө, тооцоолол хийсэн байх;

5.Сүүлийн 2 жил тус сангаас төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээд санхүүжилт авч байгаагүй байх, түүнээс өмнө санхүүжилт авч байсан бол гэрээний биелэлт, үр дүнгийн талаарх тайланг хавсаргасан байх;

6.Төсөл хэрэгжүүлэгч нь хуулийн этгээд бол байгууллагын гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхний баталгааг цахимаар ирүүлэх;

6.Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч нь банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл төлбөргүй байх, түүнийг гэрчлэх холбогдох баримтыг ирүүлэх;

7.Төслийн санал гаргагч зөвхөн нэг төсөл хэрэгжүүлэх хүсэлт ирүүлэх.

            Хамрагдах боломжгүй төсөл:

1.    Тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл худалдан авалт хийх төсөл

2.    Бүтээлийн хувьд Зохиогчийн эрхийн зөрчилтэй болон маргаан бүхий төсөл

3.    Соёл, урлагийн сангаас өмнө нь санхүүжилт авч байсан төсөл, арга хэмжээ

Төсөл үргэлжлэх хугацаа:

Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тухайн санхүүгийн жил /2023 он/-ийг  дуусах хүртэл байна. Хугацааг гэрээнд нарийвчлан тусгана.

Төслийг цахимаар хүлээн авах хугацаа:

Эхлэх: 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 08.30 цаг
Дуусах: 2023 оны 04 дугаар сарын 18-ний өдрийн 17.30 цаг

Төслийг хүлээн авах хаяг:

Төслийг хүлээн авах цахим системийн хаяг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 08.30 цагт /энэ хэсэгт/ идэвхэжнэ.

 Холбоо барих утас:

51-265628

            Санал хүсэлтээ [email protected] хаягаар илгээнэ үү.

Цахим системтэй холбоотой асуудлаар 86031179 дугаарт холбогдоно уу.

Журамтай танилцах бол энд  дарна уу.

YG-ийн отгон хамтлаг BABYMONSTER амжилтаа ахиулсаар…
Дэлхий даяарх КПОП фэнүүдийн нэгдмэл ойлголт ба эрхэмлэгч зүйл
Далайн эрэг дээрх Мадоннагийн тоглолтыг 1.6 сая хүн үзжээ
G.Dragon “XXI зууны хамгийн стиллэг 25 од” жагсаалтад Ази тивээс ганцаараа багтлаа
Хоорондоо адилхан харагддаг АЛДАРТНУУД
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
 Дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгааллаа
Цаг үе
Цагаан сарын баяраар эслэгээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөв
Цаг үе
ТАНИЛЦ | Сар шинээр зах худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?