HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

Эх орон нь хаалгаа тас хаасан хар үеийг сөхөн сануулав, “Эх орондоо л очихсон”

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2022 оны 10 сарын 30
Улаанбаатар хот цасаар хучигдсан ням гарагийн өдөр зорин байж Тэнгис кино театр луу зүглэв. “Эх орондоо л очихсон” баримтат киног үзэх гэж тэр. Эхэндээ цар тахлын үеийг харуулсан бүтээл гэдгээс илүү ойлголт байгаагүй ч уйлуулж, сэтгэл хөдөлгөх нь ойлгомжтой гэсэн хүлээлттэй байв. Үнэнийг хэлэхэд кино эхлэхээс өмнө ямар аймшигтай хоёр жилийг нийтээрээ давж гарснаа ор тас мартсан байснаа нуух юун.

… Хүмүүс туулж өнгөрүүлсэн өдрүүдээ яриад эхэллээ. Нэг их хол биш л дээ. Хоёрхон жилийн өмнөхийг. Жинхнээсээ ийм үйл явдлууд болсон билүү гэж ухраан бодвоос бид бүгдээрээ тэдгээр бараан өдрүүдийг дайраад өнгөрчээ. Телевиз, олон нийтийн сүлжээгээр мэдээллээд, давалгаалаад өнгөрсөн бүхний ард санаанд багтамгүй их тэвчээр, хагацал, нулимс, хатуу шийдвэрүүд нуугдаж байсныг тухайн үедээ огтхон ч төсөөлөөгүй аж. Гэрээсээ гарч найзуудтайгаа уулзаж чадахгүйдээ багтарч суусан миний дэргэд амь торгоон залбирч суусан киноны эгэл “баатар” хөл хорионы хатуу цээрийг дэндүү ихээр мэдэрчээ. Уг баримтат кинонд арав орчим хүн гадаадад олон хоногоор гацсан болон арай гэж эх орныхоо хилийн дээсийг алхсны дараа тусгаарлалт гэх залхаан цээрлүүлэлтийн 21 хоногийг хэрхэн өнгөрүүлснээ давс хужиргүй одоо цагт авчирна. Тэдний хэн нь ч нөхцөл байдал тартагтаа тулж, дэлхий тэр чигтээ айдаст автана гэж төсөөлөөгүй биз. Эх орон нь хаалгаа тас хаачихсан. Магадгүй түгжчихсэн. Орохыг хүсэвч хүлээж авахгүй. Элдэв арга сүвэгчлэн гэртээ харих замыг хайсан ч элэг нэгт монголчууд нь элгэмсэг дотноор тосч урихгүй. Тэр болгоныг умартаад гэр бүлтэйгээ уулзахыг чин зүрхнээсээ хүсэвч УОК-ын шийдвэр хүний амьнаас үнэтэй байсан цөвүүн цагийг тус кино илхэн харуулна.

Хэд хэдэн удаа хоолой зангирч суулаа. Тэр хүмүүсийн мэдэрснийг өрөвдсөн юм биш л дээ. Бид нэгэндээ ийм хайргүй, нийгэм ийм харанхуй, олон нийт ийм мартамхай болчихсон юмуу гэх бодолд дарагдан, өөрийгөө танин танин зангирч үзсэн хэрэг. Киноны онцгой хэсэг бүрд байдлыг өөрөөр эргүүлэх шийдэл байсан гэх мессеж нь улам эмзэглүүлнэ. Гэсэн хэдий ч буруутныг хайж, хэн нэгнийг яллах зорилго энэ кинонд байхгүй. Гагцхүү өөрсдийгөө эргэн нэг харах цаг ирснийг шулуухан илэрхийлсэн бүтээл юм.  Ерэн минутын хугацаа есөн минут шиг л өнгөрсөн. Бусдын зовлонг нимгэлж чадахгүй ч дурлаж сонсох дуртай нь хүний муу зан гэлтэй. Хараа салгалгүй үзэж, нулимсаа байн байн арчиж төгсгөлөө. Илүүг бичиж нуршихаас илүү уншигч таныг очоод үзээсэй хэмээнд хүсч байна. Эх орон бидний цээжинд, ээжээ гэдэг үгтэй хамт оршиж байдгийг тус бүтээл батлах шиг болов. Цаг гарган очиж сэтгэлийг толио арчаарай, нэгийг бодоорой.

“Эх орондоо ч очихсон” баримтат кино нь Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, найруулагч Г.Золжаргалын “Zoljargal and Son film” болон “Зөвийг шүгэлдэгчид” НҮТББ-ын хамтын бүтээл юм. Уг киноны гүйцэтгэх продюсероор Б.Ганзориг, найруулагч З.Батбилэг, туслах найруулагч, редактор М.Батцэрэн, зураглаач Э.Тэмүүжин, дууны найруулагч Г.Батмөнх зэрэг тэргүүтэй залуу уран бүтээлчид ажиллажээ.

Хүний амьдрал үүлсийн нүүдэлтэй адил

Хүн бүхэн Эх орондоо ирэх,очих эрхтэй

Гэвч …

Зовлонгоор шалгуур тавьсан тэр мөчөөс

Зүрхэнд гуниг, харуусал, гомдол бий болсон.

Үзвэрийн хуваарь

2022.11.05   –   13:00 

2022.11.06   –   13:00

 2022.11.07   –    20:00 

Билетийг зөвхөн Тэнгис кино театрын кассаас худалдан авна уу. Тасалбар 9000 төгрөгийн үнэтэй. 
TWICE хамтлагийн Tzuyu “abouTZU” нэртэй анхны соло цомгоо гаргалаа
G.Dragon “XXI зууны хамгийн стиллэг 25 од” жагсаалтад Ази тивээс ганцаараа багтлаа
Ч.Энхбаярын “Туульс” бие даасан үзэсгэлэн Соёлын яамны галерейд …
Jay Park шинэ цомогтоо R&B дуугаар эргэн ирлээ
Дайнаас үлдсэн гэрэл зургуудын ГУНИГТ ТҮҮХ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
Тансаг харш аваад удаагүй Лиса Ferrari-ийн алдартай загваруудын нэгээс авчээ
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?