HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

BIGBANG | Tэи Янгийн долоон жилийн дараах тоглолт

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 09 сарын 03

Алдарт BIGBANG хамтлагийн Taeyang долоон жилийн дараа анхны бие даасан тоглолтоо хийснээр шүтэн бишрэгчдээ шуугиулжээ. Түүний соло хит дуунууд болон BIGBANG хамтлагийн хамгийн шилдэг дуунуудаас хамтлагийн гишүүн Daesung-тай хамтран дуулсан аж. Уг тоглолт нь Taeyang-ийн 18 жилийн карьерын баяр болж, шүтэн бишрэгчдэдээ мартагдашгүй дурсамж үлдээсэн юм.

“TAEYANG 2024 TOUR ‘THE LIGHT EAR’ IN SEOUL” тоглолт нь 2017 оноос хойшхи хийсэн анхны бие даасан тоглолт болсон.

Тоглолтоо хоёр өдөр тоглосон бөгөөд тасалбарууд худалдаанд гарснаас хойш хэдхэн минутын дотор зарагдаж дууссан нь Taeyang-ийн нэр хүндийн өндөр баталгаа боллоо гэж хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Тоглолтоо “Prayer” болон “I Will Be There”дуугаараа эхлүүлсэн ба тэрбээр шүтэн бишрэгчдийнхээ өмнө зогсоод “Та бүхнийг маш их санасан. Хамгийн сүүлд бие даасан тоглолтоо хийснээс хойш долоон жил өнгөрчээ, бид дахин уулзлаа. Та нар бүгд намайг долоон жилийн турш хүлээж, ийм сайхан байдлаар энд ирсэнд би маш их талархаж байна. Би энэ тоглолтоо “Гэрлийн жил” гэж нэрлэсэн. Энэ нь бидний зайг илэрхийлдэг одон орон судлалын нэр томъёо юм” хэмээн сэтгэл хөдлөлөө илэрхийлжээ.

Taeyang фенүүдээ босож, бүжиглэж, дуртай дуунуудаа дагаж дуулахыг уриалж, тоглолтын танхимыг эрч хүчтэйгээр авч явсаар тоглолтоо дуусгажээ.

Тоглолтын дууны ууны жагсаалтаас: “VIBE,” “Only Look at Me,” “Wedding Dress,” “Where U At,” “I Need aGirl,” “Shoong!,” “RINGA LINGA,” “1AM,” “Stay With Me,” “Make Love,” “Inspiration,” “In My Heart” and “Superstar.”

Тоглолтын үзэгчид, шүтэн бишрэгчид үнэхээр сэтгэл хангалуун байсан гэж сошиалд шагшиж байгаа бөгөөд Taeyang хариулахдаа “Сүүлийн тоглолтоо хийснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн юм шиг байна. Би маш их сандарч байсан учраас дууны үгээ мартаж, зарим үед ая алдсан. Гэхдээ сандрах тусам улам сайжирсан”



“I Need a Girl” дууны үеэр Taeyang хоёр давхрын коридорт гарч ирэн, гар барин шууд дуулж фенүүдээ гайхшруулж, дэмжигчдээ гүнээ хайрлаж байгаагаа харуулсан үзүүлбэрийг үзүүлжээ.

Taeyang бие даасан уран бүтээлээсээ гадна BIGBANG хамтлагийн “Blue”, “If You”, “Where U At”, “Loser”, “A Fool’s Only Tears” зэрэг хит дуунуудаа дуулсан.

Мөн зочин дуучнаар Jeon Somi оролцож “Fast Forward” and “Ice Cream” дуунуудаа дуулжээ.

Б.Одбаяр: Авто замыг асфальт бетоноор хучихын өмнө хашлага, худгийн тагуудыг өндөрлөж, хучихдаа тэнцүүлж тааруулдаг
Багануур дүүрэг дэх эрчим хүч хуримтлуурын станц “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-г үзэглэлээ
ТАНД ХЭРЭГТЭЙ | Нойрмог хүүхдийн ааш муу
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?