“Амьдрал урлагийг дуурайдаг” гэдэг үг бий. Харин 2026 оны Met Gala 2026-ийн улаан хивсний ёслол дээр энэ хэллэг бодит мэт санагдав. Энэ жилийн “Fashion Is Art” гэх дресс кодын хүрээнд зочид Метрополитан музейн шатыг яг л амьд уран зургийн галерей болгон хувиргасан бөгөөд олон хүн урлагийн ертөнцийн алдарт бүтээлүүдээс шууд санаа авчээ. Тэдний заримынх нь эх бүтээлүүд бүр Metropolitan Museum of Art-ийн танхимд өлгөөтэй байдаг аж.
Зарим одод зоримог “нүцгэн” даашинз, бие дээрх зураг зэрэг шийдлээр өөрсдийгөө шууд “зотон” болгосон бол, Gracie Abrams зэрэг нь сонгодог урлагийн бүтээлүүдийг шинэ өнцгөөс тайлбарлав. Тэрбээр алтлаг барокко хэв маягийн Chanel даашинзаар Portrait of Adele Blochbauer I бүтээлд хүндэтгэл үзүүлсэн бөгөөд энэ нь Gustav Klimt-ийн “алтлаг үе”-ийн сүүлчийн бүтээлд тооцогддог.
Hunter Schafer мөн Prada брэндийн даашинзаар гялалзсан бөгөөд цагаан тайралт, цэцгэн хээ нь Климтийн Mäda Primavesi бүтээлийг санагдуулж байв. Харин Kylie Jenner Schiaparelli-ийн корсет бүхий загвараар Venus de Milo баримлыг илэрхийлжээ. Түүний эгч Kendall Jenner ч мөн Грекийн сонгодог баримлаас санаа авсан бөгөөд GapStudio by Zac Posen загварын даашинз нь Луврын музейн Winged Victory of Samothrace бүтээлийн дүр төрхийг санагдуулжээ.
Мөн John Singer Sargent-ийн 1884 оны алдарт Madame X зураг ч энэ үдшийн хамгийн их эш татагдсан бүтээлүүдийн нэг байв. Уг зураг Метрополитан музейн Америкийн урлагийн жигүүрт байрладаг. Julianne MooreBottega Veneta-ийн Louise Trotter-ын урласан даашинзаар энэхүү бүтээлийн мөнхийн үнэ цэнийг илэрхийлжээ.
Харин Madonna үдшийн хамгийн жүжигчилсэн төрхүүдийн нэгийг бүрдүүлж, долоон хүн өргөж явсан урт ороолтоор Leonora Carrington-ийн The Temptation of St. Anthony. Fragment II бүтээлээс санаа авчээ. Мөн нүд нь боолттой ирсэн Rachel Zegler нь Paul Delaroche-ийн The Execution of Lady Jane Grey зургийг амилуулсан мэт харагдсан байна.
Ингээд 2026 оны Met Gala-гийн улаан хивсэн дээр амилсан хамгийн онцлох урлагийн эшлэлүүдийг хүргэж байна.

Charli XCX өөрийн төрхөөрөө Vincent van Gogh-ийн алдарт Irises бүтээлээс санаа авчээ. Түүний өмссөн хувцасны өнгө, бүтэц, давхарласан хээ нь ван Гогийн зурган дээрх нил ягаан цахилдаг цэцгүүдийн эрч хүчтэй бийрийн хөдөлгөөн, гүн хөх болон ногоон өнгийн хослолыг санагдуулсан байна.

Julianne Moore улаан хивсний төрхөөрөө John Singer Sargent-ийн 1884 оны алдарт Madame X бүтээлийг амилуулжээ. Түүний өмссөн дэгжин, хар өнгийн силуэттэй даашинз нь зураг дээрх нууцлаг, бардам төрхтэй эмэгтэйн сонгодог хэв маягийг санагдуулсан бөгөөд энэхүү дүрслэл нь тухайн бүтээлийн мөнхийн гоо зүйг дахин илэрхийлсэн байна.

Kendall Jenner өөрийн улаан хивсний төрхөөрөө эртний Грекийн алдарт Winged Victory of Samothrace баримлаас санаа авчээ. Түүний өмссөн урт, нугалаастай даашинз нь салхинд хийсэж буй мэт хөдөлгөөнтэй дүрслэлээрээ Луврын музейд хадгалагддаг далавчтай ялалтын бурхны баримлын урсгалтай хэлбэр, сүр хүчийг санагдуулсан байна.

Hunter Schafer өөрийн төрхөөрөө Gustav Klimt-ийн Mäda Primavesi бүтээлээс санаа авчээ. Түүний өмссөн даашинзны цагаан тайралт, цэцгэн хээ болон зөөлөн өнгөний зохицол нь Климтийн зураг дахь тансаг атлаа этгээд мэдрэмжтэй дүрслэлийг санагдуулж, уран зураг амилсан мэт төрх бүрдүүлсэн байна.

Rachel Zegler улаан хивсний төрхөөрөө Paul Delaroche-ийн алдарт The Execution of Lady Jane Grey бүтээлийг санагдуулжээ. Нүд нь боолттой, драматик хэв маягтай төрх нь цаазын өмнөх мөчийг дүрсэлсэн уг зургийн гунигтай, театрчилсан уур амьсгалыг амилуулсан байна.

Ben Platt өөрийн улаан хивсний төрхөөрөө Georges Seurat-ийн алдарт A Sunday Afternoon on the Island of La Grande Jatte бүтээлээс санаа авчээ. Түүний хувцасны өнгө, хээ болон сонгодог силуэт нь Сёрагийн цэгэн будгийн техникээр бүтсэн тайван атлаа нарийн детальтай ертөнцийг санагдуулж, яг л уран зурагнаас алхаж гарч ирсэн мэт төрх бүрдүүлсэн байна.

Ashley Graham улаан хивсний төрхөөрөө эртний Грекийн гал голомтын бурхан Statue of Hestia баримлаас санаа авчээ. Түүний өмссөн урсгалтай, цагаан өнгийн даашинз болон сонгодог силуэт нь эртний баримлын тайван атлаа сүрлэг төрхийг илэрхийлж, Грекийн домог зүйн гоо зүйг орчин үеийн загвартай хослуулсан байна.

Kylie Jenner өөрийн төрхөөрөө эртний Грекийн алдарт Venus de Milo баримлаас санаа авчээ. Түүний өмссөн корсет бүхий даашинз, задгай урсгалтай юбка нь гаргүйгээр дүрслэгдсэн сонгодог баримлын эмэгтэйлэг, төгс хэлбэрийг орчин үеийн өндөр загвартай хослуулан илэрхийлсэн байна.

Gracie Abrams улаан хивсний төрхөөрөө Gustav Klimt-ийн алдарт Portrait of Adele Blochbauer I бүтээлээс санаа авчээ. Түүний өмссөн алтлаг, барокко хэв маягийн даашинз нь Климтийн “алтлаг үе”-ийн тансаг чимэглэл, гялалзсан өнгө төрхийг санагдуулж, яг л уран зураг амилсан мэт сэтгэгдэл төрүүлсэн байна.
