HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

У.Хүрэлсүх ажлаа өгнө гэв. Одоо юу болох вэ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 11 сарын 17

Улс төр · 2026.11.17

Агуулга
  • Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр шийдсэн бол тэр даруйдаа чөлөөлөгдөх боломжтой юу?
  • Ерөнхийлөгчийг чөлөөлөх эсэхийг УИХ шийдвэрлэнэ
  • Ерөнхийлөгч ажлаа өгвөл хэн орлох вэ?
  • Ажлаа өгснөөр нэр төр нь сэргэх үү?

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тэргүүний үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээхээ мэдэгдлээ. Гэвч Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь улс төрийн мэдэгдлээр бус, Үндсэн хууль болон бусад хуульд заасан журмаар дуусгавар болдог. Тэгвэл “Ажлаа өгнө” гэж мэдэгдсэн Ерөнхийлөгчийг хэн, ямар үндэслэлээр, хэрхэн чөлөөлөх вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүлийн нэг сар гаруйн хугацаанд өөрийнх нь нэр хүндэд халдсан, гэмт хэрэгт холбон гүтгэсэн үйлдлүүд гарч байгаа хэмээн мэдэгдэв. Мөн Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдах нь ард түмний нэр хүнд төдийгүй Монгол Улсын гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагаанд халдаж буй хэрэг хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр шийдсэн бол тэр даруйдаа чөлөөлөгдөх боломжтой юу?

Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмнээс шууд сонгогддог төрийн тэргүүн. Түүний бүрэн эрхийн хугацаа, дуусгавар болох үндэслэл, чөлөөлөх журмыг хуулиар зохицуулдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтад Ерөнхийлөгч биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд УИХ-д өргөдөл гаргаж, хүсэлтийг нь ёсоор болгосноор бүрэн эрх нь хугацаанаас өмнө дуусгавар болохоор заажээ.

Ерөнхийлөгчийг чөлөөлөх эсэхийг УИХ шийдвэрлэнэ

Ерөнхийлөгчийн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлд тодорхой зохицуулсан байдаг.

Уг зохицуулалтын дагуу Ерөнхийлөгч УИХ-д хүсэлтээ гаргасан бол эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Үүний дараа УИХ-ын нэгдсэн хуралдаанаар асуудлыг хэлэлцэж, ил санал хураалт явуулна. Чөлөөлөгдөх хүсэлтийг гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хууль батална. Ингэхээр Ерөнхийлөгч өөрөө ажлаа өгөхөөр шийдсэн байсан ч парламентын шийдвэр шаардлагатай гэсэн үг. Энэ нь төрийн тэргүүний албан тушаалыг зөвхөн хувь хүний хүсэл зоригоор бус төрийн институцийн шийдвэрээр шилжүүлэх эрх зүйн зохицуулалт юм.

Огцруулах, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хоёр өөр

Олон нийтийн хэлэлцүүлэгт “огцрох”, “чөлөөлөгдөх” гэсэн үгсийг ижил утгаар хэрэглэх нь түгээмэл. Гэвч Үндсэн хуулийн хүрээнд эдгээр нь ялгаатай ойлголт. Монгол Улсын Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж, Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд үндэслэн УИХ-аар хэлэлцэж огцруулах зохицуулалт бий.

Харин Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх нь үүнээс өөр эрх зүйн үндэслэлтэй. У.Хүрэлсүхийн мэдэгдэл нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх тухай агуулгатай байгаа тул түүнийг Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр огцруулж байгаа мэтээр ойлгож болохгүй. Мөн албан тушаалаасаа чөлөөлөгдөх нь тухайн хүнийг ямар нэгэн гэмт хэрэгт буруутай, эсвэл буруугүй болохыг тогтоож буй хэрэг биш.

Ерөнхийлөгч ажлаа өгвөл хэн орлох вэ?

Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь УИХ-ын дарга хэрэгжүүлэхээр заажээ. Мөн УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулах ёстой. Ингэснээр төрийн тэргүүний албан тушаал эзгүйрсэн ч бүрэн эрхийн залгамж чанар тасалдахгүй байх нөхцөлийг Үндсэн хуулиар бүрдүүлсэн байна. Тиймээс Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдвөл зөвхөн нэг албан тушаалтан ажлаа өгөөд дуусахгүй. Төрийн тэргүүний бүрэн эрхийг түр хэрэгжүүлэх, ээлжит бус сонгууль зохион байгуулах зэрэг улс төр, эрх зүйн үр дагавар үүснэ.

Ажлаа өгснөөр нэр төр нь сэргэх үү?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн нэр төрийг сэргээж, үнэн мөнийг тогтоолгох зорилгоор үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн. Гэвч албан тушаалаасаа чөлөөлөгдөх, нэр төрөө сэргээх, гэм буруутай эсэхийг тогтоолгох нь тус тусдаа эрх зүйн асуудал юм. Төрийн тэргүүн нэр төрөө хамгаалуулах эрхтэй. Үүний зэрэгцээ төрийн өндөр албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийт хяналт тавих, асуулт тавих, хариуцлага шаардах эрхтэй. Харин аливаа гэмт хэрэгт холбогдуулсан мэдээллийн үнэн зөвийг тогтоох нь эрх бүхий байгууллагын хуулиар хэрэгжүүлэх ажиллагаа. Улс төрийн мэдэгдэл ч, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэр ч түүнийг орлохгүй.

Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхийн тулд хуульд заасан үндэслэлээр УИХ-д өргөдөл гаргаж, хүсэлтийг нь парламент хэлэлцэн шийдвэрлэх ёстой. У.Хүрэлсүхийн мэдэгдлийн дараа тодорхой болох шаардлагатай гол асуудал нь тэрбээр УИХ-д албан ёсны хүсэлтээ хэзээ гаргах, ямар үндэслэл дурдах, уг хүсэлтийг парламент хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн бүрэн эрх бол хувь хүний хүсэлтээр шууд дуусгавар болдог албан тушаал биш. Энэ бол ард түмнээс олгосон мандат, Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл юм.

ЕБС-ийн сурагчдын амралт 12 дугаар сарын 15- наас эхэлнэ
Бүгд Найрамдах Солонгос Улсын виз мэдүүлж буй иргэдийн АНХААРАЛД
Өнөөдрөөс Тэрэлж болон Скай ресорт чиглэлд нэмэлт автобус явна
Маргааш Баянзүрх, Хан-Уул, Налайх дүүрэгт цахилгаан хязгаарлана
NBA-ийн домогт тоглогч Shaquille O’Neal дахин нэг магистрын зэргээ хамгаалжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?