HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
+UPDATE

ХҮҮХДИЙН МӨНГӨНИЙ ТАЛААР МЭДЭХ ЁСТОЙ 10 БАРИМТ

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2023 оны 01 сарын 18
A group of kids are outdoors on a sunny day. They are posing with their hands on their knees for a fun group photo.

Монгол улсын 1,2 сая хүүхэд хүүхдийн мөнгө авч байна. Манай улсад хэрэгжүүлдэг хүүхдийн мөнгөн тэтгэмж бол улс орны ирээдүй болсон хүүхдэд оруулж буй хөрөнгө оруулалт бөгөөд энэ талаар таны мэдэх ёстой 10 баримт.

  1. Дэлхийн 23 улс нийт хүүхдүүддээ ялгалгүй хүүхдийн мөнгө олгодог. Тэдний нэг нь Монгол улс. Монгол улсын хэрэгжүүлж байгаа хүүхдийн мөнгө нь дэлхийн улс орнуудад үлгэр жишээ болдог сайн хөтөлбөрүүдийн нэг. 
  2. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд жигд олгох нь хүүхдийг ялгаварлан гадуурхагдах, гутаан доромжлуулахаас сэргийлдэг ба хүүхдийн эрх, нэр хүндэд халдахаас хамгаалж, тэгш байдлыг үүсгэдэг.
  3. Хүүхдийн мөнгийг сар бүр тогтмол олгосноор хүүхэдтэй өрхүүд баталгаат орлоготой болж, хэрэглээгээ төлөвлөх, зохицуулах боломжийг олгодог.
  4. Өнөөдөр хүүхдийн мөнгөний бодит хэмжээ буурсаар байна. 2012 онд 20 мянган төгрөг нь 14 доллартай тэнцдэг байсан бол өнөөдөр долоон доллартай тэнцэх болсон. Өнөөдөр 20 мянган төгрөгөөр иргэдийн худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ 2021 оныхтой харьцуулахад огцом буурсан. Тиймээс мөнгөн тэтгэмжийн хэмжээг инфляцтай уялдуулан нэмэх хэрэгтэй байдаг.
  5. Өрхүүдэд олгож байгаа аливаа мөнгөн тэтгэмж эргээд эдийн засгийн эргэлтэд орж өсөлтийг нэмэгдүүлдэг. Судалгаагаар мөнгөн тэтгэмж хэлбэрээр өрхүүдэд олгосон нэг доллар бүр эдийн засагт 1,3 – 2,5 долларын өгөөж авчирдгийг нотолсон.
  6. Хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгох нь ядуурлыг бууруулах хүчирхэг зэвсэг юм. Монгол улсын хувьд хүүхдийн мөнгө нь хүн амын орлогын ядуурлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. АХБанкнаас хийсэн судалгаагаар засгийн газраас КОВИД-19 цар тахлын эсрэг олон арга хэмжээ авсны дотор хүүхдийн мөнгийг нэмсэн нь ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад хамгийн эерэг нөлөөтэйг харуулсан.
  7. Бэлэн мөнгө өгөх нь иргэдийн халамжаас хамаарах байдлыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэх сонирхлыг бууруулдаг гэдэг нь нотлогдоогүй. Харин ч эсрэгээрээ нийтлэг өрхийн орлогоос хамаарсан мөнгөн тусламжид хамрагддаг өрхийн хувьд нэмэлт орлого олохоор хөдөлмөр эрхлэх боломжийг эрэлхийлдэг байна. Учир нь тухайн өрхийн орлого нэмэгдсэн ч мөнгөн тусламжид үргэлжлүүлэн хамрагдах боломжтой. 
  8. Мөнгөн тэтгэмж олгосноор архи, тамхины худалдан авалт нэмэгддэг гэдэг нь нотлогдоогүй. Бусад оронд хийсэн судалгаагаар архи, тамхины худалдан авалт нь нийт хүнсний зардлын 1-2 хувийг эзэлдгийг тогтоожээ. Мөн ХНХЯ, НҮБ-ын Хүүхдийн Сангаас цар тахлын үеийн нийгмийн хамгааллын арга хэмжээний талаар хийсэн судалгаанаас харахад нийт өрхийн ердөө 0,2 хувь нь хүүхдийн мөнгөний нэмэгдлээс архинд зарцуулсан байна.
  9. Хүүхдийн мөнгийг олгодог тогтолцоотой байснаар Засгийн Газраас цар тахлын үед нийт хүүхэдтэй өрхийн 98 хувьд цаг алдалгүй хүрч мөнгөн тусламжийг хамгийн үр дүнтэй хүргэж чадсан. Ингэснээр нийт хүүхэдтэй өрхийн бараг 80 хувь нь цар тахлын үед хоол хүнсний хэрэглээгээ багасгах, эрүүл мэнд боловсролын зардлаа танах, нэмэж зээл авах зэрэг сөрөг арга хэмжээ авахаас сэргийлжээ.
  10. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг түүний ач холбогдол, давуу тал, өрхийн амжиргаанд үзүүлэх нөлөөг харгалзан бүх хүүхдэд ижил тэгш олгох нь улс төрийн хувьд эерэг шийдэл бөгөөд өртгийн хувьд боломжийн хувилбар юм. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн зардалд Монгол улс ДНБ-ийнхээ 0,7 хувийг зарцуулж ирсэн ба тэтгэмжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн ч ДНБ-нд эзлэх хувь өмнөхтэй ойролцоо байх ба энэ нь улс орны ирээдүйд оруулж буй хамгийн зөв хөрөнгө оруулалт байх болно.
  11. Эх сурвалж: https://www.unicef.org/mongolia/mn/press-centre
ШИНЭ ОНЫ ЭФФЕКТ БА ЖИЖИГ, ЖИЖИГ ДАДЛЫН ХҮЧ
+UPDATE | “Код бичих охидын хөтөлбөр”-ийн бүртгэл өнөөдөр 18.00 цагт хаагдана
САНАМЖ | 2023 ОНТОЙ ХАМТ ОРХИХ ЁСТОЙ ГУРВАН ДАДАЛ
Соёлын яам хүүхдүүдэд олгох “Үндэсний соёлын бодлого”-оо бодож олмоорсон…
Барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нийтэд нээлттэй болжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?