HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
+UPDATE

Хэт их зорилгод дарагдах уу, тодорхой төлөвлөгөөнд захирагдах уу

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 01 сарын 03

Шинэ оны анхны долоо хоног. Хүн бүр өнгөрсөн онд амьдарсан өөрийгөө тодорхой хэмжээнд дүгнэж, ирэх онд хэн байх вэ гэдгээ дотроо ямар нэгэн байдлаар төсөөлсөн байх. Хэдий он солигдох мөчид бидэнд хур мэт эрч хүч хуримтлагдаж, ам гарсан болгондоо хүрч чадах юм шиг мэдрэмж төрдгийг нуух юун. Тэгвэл энэ бүхэн хоёрдугаар сараас саармагжиж, эрч нь суларч, амьдрал нөгөө л нэг байдгаараа уйтгартай үргэлжилдэг. Угаас хувь хүн өөрөө нэгдсэн зохион байгуулалтад орж, өөртөө сахилга бат тогтоож гэмээнэ бүхий л цаг үед сэтгэл хангалуун амьдрах учиртай биз. Тиймээс шинэ он гэх малгайн дор хэт их зорилго тавин өөрийгөө ядрааж, түгшээх бус. Тодорхой төлөвлөгөөнд захирагдан бодит бүтээмж, үр дүнд хүрэх энгийн зөвлөгөөг уншигч танд хүргэж байна. 

Хатуу тоо заасан зорилго битгий тавиарай

Би заавал 10 килограмм хасна гэж зорилоо гэж бодъё. Шууд тоо заагаад орхичихоор энэ зорилго хэзээ ч биелэлээ олохгүй. Хэдий хугацаанд, ямар аргаар, хэрхэн жингээ хасах тухай өөрийн биедээ таарсан судалгааг хийхгүйгээр хүссэн биеэ урлах боломжгүй. Тиймээс би эрүүл хооллоно. Цагаар хооллоно. Өдөрт хэсэгхэн ч болов алхана. Өөрийгөө шахаад дасгал хийнэ. Усаа хангалттай ууна. Шөнийн нойроо бүтэн авна зэрэг тодорхой зорилтуудыг өмнөө тавиад биелүүлэх гэж хичээгээрэй. Мэдээж энэ бүхний нийлбэр нь таны хүсээд байгаа жин хасах үндсэн алхмууд болох юм. Нэмж хэлэхэд богино хугацаанд хүссэндээ хүрэх гэж адгах нь өөрийгөө хуурч байгаа хэлбэр. Алхам алхмаар гарах үр дүнд сэтгэл ханамжтай байгаарай. 

Ирэх долоо хоног, маргааш, нэг дэхээс гэж хойшлуулдаг уу

Магадгүй та бүх зүйлийг дэс дараатай, цэгцтэй эхлүүлдэг нэгэн байж мэднэ. Бэлдээд л, төлөвлөөд л, цаг цагаар нь бичээд л. Болно л доо. Гэхдээ хойшлуулж төлөвлөсөн зүйл үйлдэл болохгүй цаасан дээр үлдэх магадлал өндөр байдаг. Тиймээс ном уншина даа гэж биш. Одоо хоёр хуудсыг ч хамаагүй уншъя. Дасгал хийнэ дээ гэж биш яг одоо интернетээс хайгаад хийж үзье. Арьсаа арчилна даа биш яг одоо гуужуулаад маск тавья. Хэл сурна даа биш яг одоо таван үг цээжилье гэх зэргээр үйлдэл хийгээрэй. Хэрэв та үнэхээр зорилгодоо хүрэхийг хүсч л байгаа бол дадал болтол нь давтахаас өөр сайн жор гэж үгүй. 

Ганцаараа байсан ч үйлдэл хийж болдог

Хамт явах хүн байвал фитнесст явмаар байна. Ханиндаа сургалтад суух хүн байна уу. Хэл сурах гэхээр ганцаардаад байна гэх мэт асуудал зарим хүнд тохиолддог. Гэтэл энэ нь сурахгүй, хөгжихгүй урагшлахгүй байх зайлшгүй хүчин зүйл биш. Хэрэв танд тухайн ур чадвар, давуу тал, онцлог хэрэгтэй байгаа бол хэн нэгэнтэй хамт хийнэ гэж хойш тавилгүй өөрөө хийж эхээрэй. Магадгүй та алхам хийснийхээ дараа өөртэйгөө ижил сонирхолтой найзуудтай учирч мэдэх юм.  

Монгол улсад хамгийн анхны Java хэлний улсын аварга шалгаруулах олимпиад болно
САНАМЖ | 2023 ОНТОЙ ХАМТ ОРХИХ ЁСТОЙ ГУРВАН ДАДАЛ
Барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нийтэд нээлттэй болжээ
ЧЕХ УЛСАД БОГИНО ХУГАЦААНЫ ЗУНЫ СУРГАЛТАД ХАМРУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
Соёлын яам хүүхдүүдэд олгох “Үндэсний соёлын бодлого”-оо бодож олмоорсон…
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
Тансаг харш аваад удаагүй Лиса Ferrari-ийн алдартай загваруудын нэгээс авчээ
ЦАГ ҮЕ
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?