HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
LIFESTYLE

Нимбэгтэй уснаас илүү жин хасахад туслах “УУХ ЗҮЙЛС”

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2023 оны 01 сарын 04
Successful weight loss, cropped of afro woman with too large jeans after effective diet, grey background, free space

Биеийн жингээ хасахаар эрмэлзэж буй хүмүүс нимбэгтэй ус уух нь жин хасахад эерэг үр дүнтэй гэдгийг сайн мэдэх байх. Гэхдээ нимбэгтэй ус уух нь жин хасахад төдийлөн нөлөөлөхгүй гэдгийг Women’s Health сэтгүүл нийтлэлээрээ дамжуулан мэдээлжээ. Тэгвэл жин хасах хүсэлтэй хүмүүс нимбэгтэй усыг ямар уух зүйлсээр орлуулж, хэрхэн жин хасах үйл явцаа түргэсгэж болохыг бид танд хүргэж байна. Мөн аливаа жин хасах хөтөлбөрийг эхлүүлэхээс өмнө эмчийн зөвлөгөө авах шаардлагатай байдгийг анхаарна уу. Учир нь хүн биеийн жингээ хасахын тулд аливаа төрлийн дэглэм, дасгал хөдөлгөөнийг эрчимтэй хийснээр эрдсийн дутагдалд орох, зарим эрхтнүүд ачаалал даахгүй үйл ажиллагаа нь доголдох аюултай байдаг. Тиймээс биеийн жинг эрчимтэй шатаах гэхээс илүү зөв дадал зуршил, тогтмол амьдралын хэв маягтай болох нь насан туршдаа хүссэн жин дээрээ байхад тань тусална.

КОФЕ

Кофе бол байгалийн гаралтай эрч хүчний ундаа юм. Journal of Sports Medicine and Physical Fitness сэтгүүлд бичсэнээр дасгал хийхээсээ өмнө нь кофе уух нь эрч хүчээр хангаж, ядралгүй илүү удаан хичээллэх боломжийг олгодог байна. Gym-д хичээллэхээсээ өмнө кофе уусан хүмүүс хөлийнбулчингийн дасгал хийхэд зориулагдсан төхөөрөмж дээр 20 хувь илүү давталттай хичээллэж байсныг тус сэтгүүл онцолжээ. Гэхдээ элсэн чихэр, цөцгий агуулаагүй хар кофе уух хэрэгтэй гэдгийг анхаарах хэрэгтэй юм шүү. 

МӨС

Та уух гэж буй усандаа нимбэгний оронд мөс хийгээд үзээрэй. Мөстэй хүйтэн ус уусны дараа хүний бие хэвийн хэмдээ эргэн очихын тулд илүү их энергийг зарцуулах болно. Өдөрт гурван удаа мөстэй ус уух нь нэмэлт 100 калорийг шатаана гэж Kansas City Royals бейсболын багийн хоол тэжээлийн мэргэжилтэн, алдарт “The Pinterest Diet” номын зохиолч Митзи Дулан ярьсан байна. Мөн хэрэв та өдөр бүр мөстэй ус ууж заншвал нэг жилийн хугацаанд 4,5 кг жин хасаж чадна гэж тэр онцолсон юм.

НОГООН ЦАЙ

Антиоксидантаар баялаг ногоон цай нь асар бага илчлэг агуулахын зэрэгцээ өөх шатаах үйл явцыг түргэсгэдэг. Journal of the American College of Nutrition сэтгүүлийн нэгэн судалгаанд хоёр сарын турш өдөрт дөрвөн аяга ногоон цай ууж байсан хүмүүс, цэвэр ус ууж байсан хүмүүсээс 2,7 кг жин илүү хассан нь тогтоогдсон юм. Мөн European Journal of Nutrition сэтгүүлийн 2013 онд нийтэлсэн судалгаанд ногоон цай тогтмол уудаг хүмүүс бусадтай харьцуулбал илүүдэл жингүй байсан нь батлагдсан байдаг. Women’s Health сэтгүүл шинэхэн хандалсан, сайн чанарын ногоон цай сонгохыг зөвлөж байна. Учир нь дэлгүүрт борлуулагдаж буй лонхтой ногоон цайнууд элсэн чихэртэй байхаас гадна, антиоксидантын хэмжээ нь бага байдаг аж.

ИХЭР ӨНДӨГНИЙ ШАРТАЙ ӨНДӨГ ХЭВИЙН ЗҮЙЛ ҮҮ
Гоо сайхнаа урт хугацаанд хадгалах өдөр тутмын дагаж мөрдөх ДАДЛУУД
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хүнсний нэмэлт бодисыг таних тэмдэглэгээ
Хараа муудахад нөлөөлдөг “ТАВАН ШАЛТГААН ба ЗӨВЛӨГӨӨ”
Г.Солонго: Нэг удаагийн сав, баглаа боодлын дахин боловсруулагддаг шинж чанарыг ухаалгаар ашиглавал байгальд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж чадна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?