HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
LIFESTYLE

SKINCARE | Батгашилт үүсэх эрсдэлт хүчин зүйлс

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 06 сарын 12

Тосны булчирхайн үйл ажиллагаа алдагдаж, хэт их тос ялгарснаар үсний сүв бөглөрч арьсанд бактери үржих нөхцөл бүрдсэнээс үүдэж бий болох арьсны үрэвсэлт өвчнийг батгашилт гэнэ. Батгашилт үүсэх гол шалтгаан нь дотоод эд эрхтний үйл ажиллагаатай шууд холбоотой бөгөөд ямарваа нэг эмгэгийн шинж тэмдэг байх магадлалтай юм.

Агуулга
  • Дааврын шалтгаант батгашилт
  • Стрессийн шалтгаант батгашилт
  • Хоол боловсруулах эрхтний эмгэгийн шалтгаант батгашилт
  • Хооллолтод анхаарах зүйлс:
  • Батгашилттай арьсны эмчилгээний үед ямар хүнс зохимжтой вэ?

Батгашилт үүсэх нийтлэг шалтгаан:

  • Дааврын тэнцвэрт байдал алдагдах
  • Хоол боловсруулах эрхтний эмгэг
  • Дархлаа тогтолцооны үйл ажиллагаа алдагдах
  • Стресс
  • Зарим эм болон хүнсний нэмэлт тэжээлийн хэрэглээ

Түгээмэл тохиолдох батгашилтын шалтгааныг дэлгэрүүлбэл:

Дааврын шалтгаант батгашилт

Шилжилтийн үед охид, хөвгүүдэд тестостерон дааврын (эр даавар) ялгаралт нэмэгддэг тул дааврын тэнцвэрт байдал алдагддаг. Ингэснээр, тосны булчирхайн үйл ажиллагаа хэт идэвхжиж батгашилт үүсэх шалтгаан болдог байна.

Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгийн өмнө, жирэмслэлтээс хамгаалах дааврын эмийн хэрэглээг зогсоосны дараагаар, жирэмслэлтийн үед, цэвэршилтийн өмнө үед дааврын өөрчлөлт бий болдог тул батгашилт үүсэх магадлалтай байна.

Эрчүүдийн хувьд дааврын өөрчлөлтөөс үүдэх батгашилт харьцангуй бага хувийг эзэлдэг. Гэвч удамшлын батгашилт байх магадлалтай. Хэрэв таны гэр бүлд гиперандроген буюу дааврын хэт идэвхтэй ялгаралттай хүн байгаа тохиолдолд энэ нь хүүхдэд мөн өвлөгдөх магадлалтай байдаг аж.

Стрессийн шалтгаант батгашилт

Стресс нь батгашилт үүсгэх бие даасан шалтгаан биш ч асуудлыг хүндрүүлэх хүчин зүйл болдог байна. Энэ нь дааврын тэнцвэрт байдлыг алдагдуулж, тосны булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Мөн стресс нь дархлаанд сөргөөр нөлөөлж биеийн хэвийн үйл ажиллагааг доголдуулах магадлалтай юм.

Өдөрт нйамаас доошгүй цаг унтах, кофены хэрэглээг багасгах, хорт зуршлаас татгалзах, бясалгал, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх зэрэг нь стрессийг багасгахад эерэг нөлөө үзүүлнэ.

Хоол боловсруулах эрхтний эмгэгийн шалтгаант батгашилт

Арьсны эрүүл мэнд хооллолттой холбоотой гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Арьс нь зөвхөн хамгаалалтын бус биеэс хорт бодисыг гадагшлуулах үүрэгтэй биеийн хамгийн том эрхтэн юм. Хэрэв нүүрс ус ихтэй, амин хүчил багатай хоол хүнс тогтмол хэрэглэдэг бол энэ нь тосны булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна. Буруу хооллолтын үед элэгний хэвийн үйл ажиллагаа мөн алдагдаж, биеэс хорт бодисыг гадагшлуулж чадахгүйд хүрдэг тул мөн батгашилт үүснэ.

Ихэнх тохиолдолд батгашиллтай өвчтөнүүд  ходоод гэдэсний замын эмгэгээр өвчилсөн байдаг. Хоол боловсруулах эрхтний эмгэгийн шалтгаант батгашилтын үед үндсэн эмчилгээнээс гадна, хооллолтод анхаарах нь үр дүнд чухал түлхэц үзүүлэх юм.

Хооллолтод анхаарах зүйлс:

Нэгэн судалгаагаар хоол, хүнсэндээ хамгийн бага хэмжээний амьтны гаралтай өөх тос агуулсан ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэдэг бүс нутгуудад батгашилт үүсэх тохиолдол дэлхийн дунджаас доогуур байгааг тогтоосон.

Эмчилгээний явцад цусан дахь сахар, холестерины хэмжээг нэмэгдүүлэх, хөлсний болон тосны булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлэх хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах нь зүйтэй юм. Эдгээрт дараах хүнсний бүтээгдэхүүн багтана:

  • Чихэрлэг хүнс
  • Сүү
  • Согтууруулах ундаа
  • Түргэн хоол болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн
  • Кофе, хийжүүлсэн ундаа
  • Халуун ногоотой хоол, хүнс
  • Төрөл бүрийн соус
  • Утсан болон тослог ихтэй мах, махан бүтээгдэхүүн
  • Шарсан төмс
  • Гурил болон крахмалтай хүнсний бүтээгдэхүүн
  • Кофе

Эдгээр нь тосны булчирхайн хэт идэвхжилд нөлөөлдөг бөгөөд хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг доголдуулах цавуулаг болон бусад бодисын агууламж өндөртэй байдаг тул хэрэглээнээс хасах нь зүйтэй юм. Үүний зэрэгцээ цусан дах хорт бодисын хэмжээг ихэсгэдэг тул бие үүнийг арьсны сүвээр гадагшлуулж эхэлдэг.

Бидний биеийн эд, эрхтэн бүр хоорондоо нягт холбоотой ажилладаг. Идэж буй хүнс хоол боловсруулах зам, дотоод шүүрлийн эрхтнүүдийн тусламжтайгаар задарч биед шаардлагатай витамин, эрдэс бодисыг өгч байдаг. Гэвч зарим тохиолдолд хүнсний буруу сонголт нь таны эрүүл мэндэд аливаа нэг асуудал үүсэх үндсэн шалтгаан болж байдаг гэдгийг мартаж болохгүй.

Батгашилттай арьсны эмчилгээний үед ямар хүнс зохимжтой вэ?

  • Ус. Бодисын солилцоог тэнцвэржүүлж, биеэс хорт бодисыг гадагшлуулахад тустай
  • А, В, С, Е витаминуудаар баялаг хүнс. Эдгээр витаминууд нь арьсны уян хатан чанар, нөхөн сэргэлт зэрэгт эерэг нөлөө үзүүлнэ. Нэрс, чинжүү, цэцэгт байцаа, самар, бууцай, лууван, хулуу, гүн ногоон өнгийн ногоо зэрэгт тус витаминууд их хэмжээгээр агуулагдана
  • Ногоон цай. Судалгаагаар ногоон цайнд агуулагдах антиоксидант нь тосны булчирхайн үйл ажиллагааг тэнцвэржүүлэхэд тустай гэдгийг тогтоожээ
  • Селен болон цайрын исэл агуулсан хүнс. Эдгээр эрдэс бодис нь эсийн бүтцэд болон шархны эдгэрэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Буурцаг, далайн гаралтай хоол хүнс, хулууны үр, самар зэрэгт уг эрдэс бодисууд агуулагдана
  • Загасны тосны хүчил. Омега-3, Омега-6 нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Далайн гаралтай хүнс, маалингын үр зэрэгт агуулагдана. Хүнсний хэрэглээнд Омега-6 болон Омега-3-ийн харьцаа 2:1 байхаар зохицуулахыг зөвлөж байна
Элчин сайд Жованна Пиккарретаг хүлээн авч уулзав
Томуугийн амбулаторийг уртасгасан цагаар ажиллуулж эхэлжээ
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өмнөд Солонгосын сөрөг хүчний удирдагч хүзүүндээ хутгалуулжээ
НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгож нэмэгдүүлэхийг 100 мянган иргэн дэмжлээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?