HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

Ван Гогийн “Цэцэглэж буй хүрэн модод” зураг 190.4 сая ам.доллароор зарагджээ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 11 сарын 20

Алдарт зураач Винсент ван Гогийн “Цэцэглэж буй хүрэн модод” (Châtaigniers en fleurs) бүтээл 2026 оны арваннэгдүгээр сарын 18-нд Нью-Йорк хотод болсон Sotheby’s-ийн дуудлага худалдаагаар 190 сая 430 мянган ам.доллароор зарагджээ. Энэ нь Ван Гогийн бүтээл дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн өндөр үнэ юм.

Уг бүтээлийг 180 сая ам.долларт хүрнэ гэж урьдчилан тооцоолж байв. Ван Гогийн өмнөх дээд амжилтыг “Кипарис модтой жимсний цэцэрлэг” (Verger avec cyprès) бүтээл 2022 онд Christie’s-ийн дуудлага худалдаагаар 117.2 сая ам.доллароор зарагдахдаа тогтоож байжээ. Шинэ үнэ өмнөх дээд амжилтаас 73.2 сая ам.доллароордавсан байна.

Verger avec cyprès - Artvee

Ван Гог уг зургийг 1890 оны тавдугаар сарын 24-нд Францын Овер-сюр-Уаз хотод, амьдралынхаа сүүлийн саруудад зуржээ. Тэрээр тус хотод ирснийхээ дараахан цэцэглэж буй хүрэн моддоос санаа авч хэд хэдэн байгалийн зураг бүтээсний нэг нь энэ юм. Уг бүтээлийг 70 × 58 см хэмжээтэй зотон дээр тосон будгаар зурсан байна.

Дуудлага худалдааны өмнө бүтээлийн өмчлөлийн түүхтэй холбоотой маргаан гарчээ. Уг зураг еврей гаралтай Фишерийн гэр бүлийн эзэмшилд байсан бөгөөд 1936 онд нацистын дэглэмийн үед зарагдсан байна. Фишерийн өв залгамжлагчдын өмгөөлөгч тухайн худалдаа шахалт дор хийгдсэн эсэхийг тодруулах хүртэл дуудлага худалдааг хойшлуулахыг хүсжээ. Улмаар Фишерийн өв залгамжлагчид болон зургийг 1975 оноос эзэмшсэн Блакьер–Арриетагийн гэр бүл тохиролцоонд хүрч, худалдаа товлосон ёсоор болсон байна. Тохиролцооны нөхцөлийг нийтэд мэдээлээгүй.

2024 оны хагас жилийн байдлаар хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн тоо 102.4 мянга байна
GenZ ажиглагч | 10.000.000
БНСУ-Д “МОНГОЛ ГЭР БҮЛ ӨДӨРЛӨГ” БОЛОВ
Утаажилтын бүсээс 85 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангажээ
“Өдөрт 30-40 мянган төгрөг жолооч нарын халаасанд орж байна”
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
GenZ ажиглагч | Монголчууд “дасчихсан”
GenZ АЖИГЛАГЧ
Osceola Magic баг хамгаалалтын үнэлгээгээр NBA G League-ийг тэргүүлж байна
Спорт
У.Хүрэлсүх ажлаа өгнө гэв. Одоо юу болох вэ
Улс төр
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?