HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

БНСУ-Д “МОНГОЛ ГЭР БҮЛ ӨДӨРЛӨГ” БОЛОВ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 10 сарын 29

Энэ сарын 26-ний өдөр БНСУ-д “Монгол гэр бүл” өдөрлөг боллоо. Уг арга хэмжээг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, харьяа газрууд хамтран зохион байгуулсан.

“Монгол гэр бүл” өдөрлөгийн үеэр салбарын үйл ажиллагааг сурталчлан, тус улсад оршин сууж буй иргэдэд нийгмийн даатгалын үйлчилгээний талаар мэдээлэл хүргэсэн юм.

БНСУ-д манай улсын 56 мянга орчим иргэн оршин суудаг. Үүнээс 17 мянга гаруй иргэн нь визний зөрчилтэй буюу хууль бусаар хөдөлмөр эрхэлж байна.

Сурах буюу оюутны визний ангилалтай 14 мянган залуус байгаагийн 5400 нь хэлний курст сурдаг. Хэлний курсийн оюутнууд үргэлжлүүлж их сургуульд суралгүй, цаашдаа хөдөлмөр эрхлэн визний зөрчилтэй иргэдийн тоог нэмэх хандлагатай байгаа талаар Монгол Улсын Элчин сайдын яамнаас танилцуулж байлаа. 2022 оноос манай улсын иргэд БНСУ-д гэр бүлээрээ зорчих нь нэмэгджээ. Тус улсад оршин сууж буй монгол иргэдийн 15 орчим хувь нь гэр бүлээрээ байдаг судалгааг гаргажээ.

Манай улсын 8000 гаруй хүүхэд БНСУ-д амьдардаг. Хоёр улсын хэл, соёлын ялгаа зэргээс шалтгаалж суралцахад багагүй бэрхшээл үүсэж, зарим хүүхдүүд хичээл завсардах тохиолдол ч гардаг гэнэ. БНСУ-д үйл ажиллагаа явуулж буй “Монгол-Солонгос”-ын сургуульд 300 гаруй хүүхэд суралцаж байна. Сургуулийн тоог цаашид нэмэх шаардлага байгааг албаны хүмүүс хэллээ. БНСУ-д оршин сууж байгаа иргэдийн дийлэнх нь нийгмийн даатгалын үйлчилгээнд хамрагддаггүй байна. Тус улсад оршин сууж буй 56 мянган иргэний 2000 орчим нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Сайн дураараа даатгал төлж байгаа 1200 гаруй иргэн л байдаг нь тун хангалтгүй үзүүлэлт юм. БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэд нийгмийн даатгалын зарим үйлчилгээг цахимаар авах боломжтой.

Мөн үйлдвэрийн осолд орох, өвдсөн тохиолдолд харьяаллын дагуу эмнэлэгт үзүүлж, эмнэлгийн хуудсаа аваад, монгол руу илгээж хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах боломжтой. Мөн Жирэмсэн болон амаржсаны мөнгөө ч ийм байдлаар авах боломж байгаа юм.

“Монгол гэр бүл” өдөрлөгийн үеэр төрийн үйлчилгээг сурталчилж, гаднын улсад байгаа иргэдтэйгээ уулзаж, зөвлөгөө мэдээлэл өгч байх нь чухлыг БНСУ-д суугаа Монгол иргэд хэлж байлаа.

ТЕНДЕР | Улаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шат
Дэлхийн тамхигүй өдрийг тэмдэглэн өнгөрөөх хөтөлбөрт арга хэмжээнд урьж байна
Дэлхийн ур чадварын байгууллагын 2025 оны ерөнхий ассамблей өндөрлөлөө
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой тохиож байна
Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?