HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ЦАГ АГААР | Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 25

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны 03-р сарын 25-ны 20 цагаас 03-р сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө Алтайн өвөр говь болон Дорнод-Монголын тал нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Шөнөдөө Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн, говийн бүс нутаг болон Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 хэм, бусад хэсгээр 7-9 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 10-12 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

ШИЛИЙН БОГД ЧИГЛЭЛД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ
Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн VIII чуулганд оролцож байна
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа
Олон удаагийн гал түймэр Бразилийн өвөрмөц экосистемийг сүйтгэж байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард хамгийн өндөр буюу 3.2 сая тонн нүүрс экспортолжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
Өнөөдөр “Нэгүүн болохоор” барь, хорь гэж зөвшөөрсөн стандарт маргааш “чи болохоор” болж хувирдаг
Ангилалгүй
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?