HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард хамгийн өндөр буюу 3.2 сая тонн нүүрс экспортолжээ

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 07

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон гурван сарын хугацаанд борлуулалт, экспорт, тээврийг оновчтой зохион байгуулж ажилласны үр дүнд сарын дундаж борлуулалтыг 1.6 дахин, биржийн тээвэрлэлтийг 2 дахин, экспортыг 2 дахин, орлогыг 1.3 дахин нэмэгдүүлж ажиллалаа.

Тухайлбал, 2025 оны 10 сарын 1-ний байдлаар нийт 108 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулснаас 68 удаагийн арилжаа нь амжилттай болж 292.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 5.2 сая тонн нүүрсийг амжилттай арилжаалсан байна.

Онцгой дэглэмийн хугацаанд нүүрсийг сорчлон борлуулахгүй байх бодлого баримталж 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний борлуулалтыг нэмэгдүүллээ. Хэдийгээр коксжих чанаргүй нүүрс борлуулсан ч компанийн ашиг, борлуулалт, экспорт, тээвэр бүгд өссөн үзүүлэлтэй байгаа нь компанийн бодлого үйл ажиллагаа, салбар хоорондын уялдаа холбоо сайжирсны үр дүн гэдгийг Бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн онцоллоо.

Түүнчлэн онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний экспортыг нэмэгдүүлж 2025 оны 07 сард 1.9 сая тонн, 08 дугаар сард 2.7 сая тонн, 09 дүгээр сард 3.2 сая тонн нүүрс Гашуунсухайт, Ханги боомтоор экспортолжээ. Есдүгээр сард экспортолсон нүүрсний хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх цаг үеийн хамгийн өндөр экспортын үзүүлэлт болж байна.

Онцгой дэглэм тогтоохоос өмнө уурхайн техникийн бэлэн байдал 56 хувьтай байсан бол техникийн бэлэн байдлыг сайжруулж 81 хувь болголоо. Техникийн бэлэн байдал нэмэгдсэнээр уулын ажлын бүтээмж нэмэгдэх, уурхайн үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явах боломж бүрдсэн байна.

Энэ мэтчилэн онцгой дэглэмийн гурван сарын хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнг Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулаад байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар богино хугацаанд өндөр үр дүнтэй ажиллаж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Бүрэн эрхт төлөөлөгчийн баг болон компанийн удирдлагуудад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Дашрамд дурдахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчийн багт Зам, тээврийн яамны Төмөр замын газрын дарга Х.Итгэлт Тээвэр, борлуулалт хариуцан ажиллаж байна.

Д.БАТБАЯР | “УУЛ МЭТ ӨВГӨД” ӨГҮҮЛЛЭГ
М.Баяраа : Гэрэлтүүлгийн асалт 98.3 хувьтай байгааг 100 хувь болгоно
БНХАУ-ын Нинбо хотын худалдааны танхимын төлөөлөгчид Улаанбаатар хотод бизнес уулзалт хийлээ
ОБЕГ | Зудын үнэлгээ хийхэд 20 аймгийн 166 суманд өвөлжилт хүндэрсэн байна
Томуу, томуу төст өвчний зөвлөгөө өгөх утасны жагсаалт
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?