HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Олон удаагийн гал түймэр Бразилийн өвөрмөц экосистемийг сүйтгэж байна

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 06 сарын 12

Гал сөнөөгчид дэлхийн хамгийн том чийглэг газар болох Бразилийн Пантанал бүс дэх ойн түймэртэй идэвхтэй тэмцсээр байна. Пантанал нь ягуар, аварга шоргоолж, голын халиуны өлгий нутаг гэдгээрээ алдартай. 

Харамсалтай нь уг байгалийн онгон бүс нутгийн Мато Гроссо-ду-Сул мужид 32 мянга орчим га талбай аль хэдийн  түймэрт өртсөн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Энэ жилийн ой хээрийн түймрийн улирал өмнөх жилүүдийнхээс эрт эхэлж, эрчимтэй газар авч байгааг цаг уурын мэргэжилтнүүд ч анхааруулсан. Мөн гал сөнөөгчид хүчтэй салхи шуурга нь галыг унтраах ажлыг түргэн шуурхай, үр дүнтэй явагдахад саад учруулж байгааг мэдээллэв. Салхинаас гадна тус бүс нутагт бусад жилүүдийг бодвол бороо бага орсон нь түймрийн тархалтад нэмж нөлөөлжээ.

Бразилийн Сансар Судлалын Үндэсний Хүрээлэнгийн (ССҮХ) тоо баримтаас үзвэл, оны эхнээс зургадугаар сарын 9-ны өдөр хүртэл гарсан түймрийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 935 хувиар өссөн байна. Ердийн үед Бразилд ой хээрийн түймрийн улирал долоодугаар сараас эхэлдэг тул зургаадугаар сар гарахад л эхэлсэн энэ өсөлт нутгийн иргэдийн анхаарлыг онцгойлон татжээ.

Мато Гроссо-ду-Сул мужийн эрх баригчид дөрөвдүгээр сард хур тунадас бага байгаа нь ой хээрийн түймэр эрт эхлэх бүх нөхцлийг бүрдүүлж байна гэж үзэж байгаль орчны онц байдал зарласан. Уг таамаглал биеллээ олж 2024 онд гарсан гал түймрийн тоо 2020 оноос хойших хамгийн өндөр нь буюу Пантанал бүсийн хувьд түүхэн дэх хамгийн хэцүү жил болжээ.

Мужийн захиргаа найм, есдүгээр саруудад цаг агаар улам хуурайшиж, гал түймрийн байдал үүнээс ч дордох магадлалтайг анхааруулав. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Бразилийн холбооны засгийн газар ой хээрийн түймэртэй тэмцэхийн тулд Мато Гроссо-ду-Сул муж болон Амазон бүс нутгийн засаг захиргаатай хамтран ажиллахаа мэдэгдсэн юм.

Эх сурвалж – https://www.bbc.com/news/articles/crgg7rnlrylo 

Бэлтгэсэн дадлагажигч оюутан Э.Номин

“Автомашингүй өдөр” энэ сарын 13-нд болно
+ЗӨВЛӨГӨӨ | ААРЦ УУХЫН АЧ ТУС
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна
Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн цэгт зөөвөрлөлөө
Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд ажиллаж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?