HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн VIII чуулганд оролцож байна

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 05

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Швейцарын Холбооны Улсын Засгийн газартай хамтран тус улсын Женев хотноо зохион байгуулж байгаа  “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформын VIII” хуралдаанд  ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан Онцгой байдлын байгууллага болон аймаг, нийслэл, дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга нарын төлөөлөл оролцож байна. Тус чуулган нь “Гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэхийн тулд өнөөдрөөс тодорхой үйлдэл хий” уриан дор “Одоогийн болон ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, тодорхой бус нөхцөл байдлыг хурдацтай өөрчлөгдөж буй уур амьсгалд тохируулан удирдах нь”, “Нэг ч хүнийг орхигдуулахгүй байхад жендэрийн тэгш байдал, оролцоог эрхэмлэх нь”, Хамтын, тогвтортой ирээдүйн төлөө шаардлагатай арга хэмжээг эрчимжүүлэх нь” сэдвийн хүрээнд болж байгаа юм.

Дэлхийн 130 гаруй улс орны 4000 гаруй төлөөлөгч оролцож байгаа тус чуулганы гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр үндэсний төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт Монгол Улсын хэмжээнд хийгдэж байгаа гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гамшгийн улмаас учирсан хохирол, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гамшгийн эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалтын талаар санал, мэдээлэл солилцлоо.

КАДРИ үнэлгээний багаас Монгол Улсад гамшиг, уур амьсгалын эрсдэлийг бууруулах чадавхын үнэлгээг 2023-2024 онд хийсэн бөгөөд үнэлгээнээс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлж байгаа явц, цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.  Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хуралдаанд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний болон орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа, ололт амжилт, хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл солилцож, туршлага хуваалцсан юм.

Энэ удаагийн чуулганы хүрээнд сайд нарын дугуй ширээний уулзалт, онцлох хуралдаан, олон талт хуралдаан, сэдэвчилсэн хуралдаан, салбар хуралдаанууд болж байгаа бөгөөд Монгол Улсын төлөөлөл холбогдох хуралдаануудад илтгэл, мэдээлэл өгч оролцож байна.

MORNING BIRD | Ж.ЛХАГВА “Цаст уулын чулуу”
Дайны эсрэг дуу дуулсан дуучин охиныг Оросын шүүх дахин хорилоо
Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн Хүндэтгэлийн хуралдаан болов 
ЦАГ АГААР | Бямба гарагаас ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна
Аяллын тэмдэглэл | Зүүн тайгын Ганбаа ахынд зочилсон нь
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?