HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
+UPDATE

Эцэг хүний хүүдээ зааж өгөх ёстой найман хичээл

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2022 оны 10 сарын 05

1. Ялж, ялагдаж чаддаг байхыг заах

Бага насны хүүхдүүдэд найзуудаас нь гадна төрөл бүрийн тоглоомоор өрсөлддөг цорын ганц хүн бол аав нь юм. Үүнийг ашиглан аав нар хүүдээ эр хүний зөв шинж чанарыг зааж өгөх хэрэгтэй. Энэхүү төрөл бүрийн тоглоом, тэмцээнээр хүүхдэд ямар их хүч хөдөлмөр, чармайлтаар хожил авдгийг зааж хожигдол гэдэг нь аливаа тоглоом, тэмцээний нэгэн хэсэг гэдгийг ойлгуулах нь зүйтэй. Ингэснээр хүүхэд хожигдол амссан ч бууж өгөлгүй дахин тэмцэлдэж сурна.

2. Эмэгтэй хүний талаар зөв хандлагатай болгох

Ээж нар хүүдээ эмэгтэй хүнийг хүндлэх, хайрлах талаар зааж өгч болох ч аавууд үүнийг өөрийн үлгэр дуурайлаар илүү сайн зааж өгч чадна. Хүүхдүүд эмэгтэй хүний тухай найзууд болон интернэтээс мэдээлэл авахаас илүү өөрийн эцгээс авах нь зүйтэй. Энэ нь хүүхдийн бага насны хүмүүжилд маш чухал ач холбогдолтой юм. Ээжид нь цэцэг авч өгөхөөр явахдаа хүүгээ дагуулаад яв. Дэлгүүр гарахдаа дагуулж очин кассчин эмэгтэйтэй нөхөрсөг байдлаар харьц. Энэ бүх зүйлсээс таны хүү эмэгтэй хүнтэй хэрхэн харьцах мөн тэднийг хүндлэхийг суралцана.

3. Хайр дурлалын талаар ярилцах

Цаг нь ирэхэд аав нар хүүтэйгээ хайр дурлалын талаар ярилцаж хүүгээ энэ тал дээр зөв чиг хандлагатай болгох хэрэгтэй. Өсвөр насны хүү хайр дурлал, анхны болзоо, анхны хайрын талаар аавтайгаа ярилцаж, ойлголт авах нь түүний насан туршдаа хадгалах амьдралын үнэ цэнэтэй сургамж болдог. Энэ сэдвээр хүүхдүүдтэйгээ ярилцсанаар хоёр биенээ илүү ойлгож, аав хүү хоёрын хооронд харилцан итгэлцэл бий болно.

4. Өөрийнхөө төлөө тэмцэж сургах

Хүүгийн аав бол түүнд өөрийнхөө төлөө тэмцэхийг зааж өгч чадах цорын ганц хүн юм. Өөрийн бодолдоо үнэнч байж, зөв гэж бодсон зүйлийнхээ төлөө тэмцэхийг аав нар хүүдээ зааж өгснөөр нас бие гүйцсэний дараа ямар үед өөрийнхөө төлөө тэмцэх, ямар үед чимээгүй өнгөрөх хэрэгтэйг мэддэг болно. Мөн хүний сайн зан чанар бол сул тал биш юм гэдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй.

5. Ертөнцийг өөрийн нүдээр хардаг болгох

Хүүхдийг ертөнцийг өөрийн нүдээр хардаг болгоход эцэг эхчүүд тийм ч их зүйл хийгээд байх шаардлагагүй. Түүнд хэрэгтэй үед нь хажууд нь бай. Энэ ертөнцөд зөвхөн ээжийн шаардлага, хүлээлтээр амьдрах биш, өөрийн гэсэн шаардлага, хүлээлттэй байх нь хүүхдэд биеэ даахад чухал ач холбогдолтой. Эцэг эхчүүд ч мөн хүүхдийн өөрийн гэсэн үзэл бодолд нь нээлттэй байж, хүн бүр өөрөөр бодож сэтгэдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

6. Шинэлэг зүйлс хийлгэж, шинэ мэдрэмжүүдийг төрүүлэх

Хүүгээ багаас нь эхлээд шинэ зүйлд нээлттэй байхад суралцуулах хэрэгтэй. Ээжүүд хүүгээ хайр халамжаар энхрийлж өсгөдөг бол аавууд илүү хөдөлгөөнтэй арга хэмжээ хамтдаа хийж өсгөдөг. Хөдөлгөөнтэй зүйлс багаасаа хийснээр хүүхдийн харах, сонсох, мэдрэх, орон зайн баримжаа зэрэг мэдрэмжүүд сайжирдаг байна.

7. Эр хүний ур чадваруудыг заах

Гал асаах, хадаас хадах, машин янзлах зэрэг зарим эрчүүдийн хийж чаддаг зүйлс нь эмэгтэй хүний нүдэнд ид шид мэт харагддаг. Тиймээс эрчүүдийн эмэгтэй хүнээс илүү хийж чаддаг зүйлсийг багаас нь зааж өгөх нь хүүдээ эр хүний зөв шинж чанаруудыг суулгахад хэрэгтэй. Хэдий хотод амьдардаг байсан ч хүүд чинь гал асаах шаардлага хэзээ нэгэн цагт гарна. Тиймээс шаардлагагүй гэлтгүй хүүдээ эдгээр ур чадваруудыг бага насанд нь заагаарай.

8. Гэр ахуйн ажилд сургах

Хүүдээ зангиа зүүх, сахлаа авах, цамцаа индүүдэх зэрэг ажлыг заах цорын ганц хүн бол аав нь байдаг. Мэдээлэл технологийн эрин үед эдгээр зүйлсийг интернэтээс суралцаж болох ч хүүхдүүд ааваасаа суралцах нь илүү үр дүнтэй байдаг. Мөн эрэгтэй хүн хоол хийж, гэрээ цэвэрлэж болдгийг хүүдээ харуулж чадах ганц хүн бол мөн эцэг нь юм.

ЧЕХ УЛСАД БОГИНО ХУГАЦААНЫ ЗУНЫ СУРГАЛТАД ХАМРУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
Сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих тухай ХУУЛЬ шаардлагатай байна
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
“ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ” чуулган эхэллээ
ХААН Банкны оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2024-2025 зарлагдлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав
Цаг үе
Selena Gomez нөхрийнхөө хөлийг үнссэн бичлэг цахим орчинд анхаарал татав
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?