HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
+UPDATE

Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 06 сарын 08

Монголын Мистер 2026 тэмцээний алтан медалийг атгаж, улсын аварга болсон мэргэжлийн бодибилдингийн спортын тамирчин, трэйнер Э.Мөнхбаярыг HUMANZ INTERVIEW онцолж байсан. Түүний бодибилдингийн спортод эргэлт буцалтгүй орсон замнал хийгээд эрүүл амьдралын хэв маягийг уриалсан ярилцлагыг хүргэж байна.

Намайг Энхбаяр овогтой Мөнхбаяр гэдэг. Мэргэжлийн бодибилдингийн спортоор хичээллээд арваад жил болж байна. Үндсэн мэргэжил маань эдийн засагч, гэхдээ мэргэжлээрээ ажиллахгүй байгаа. Арван жилд нэг ангийн гавал гэх мэт нэртэй хүүхдүүд байдаг даа. Би тийм л байсан байх. Бүх хичээлүүддээ идэвхтэй байгаад байдаггүй ч физик, математикийн олимпиадад ордог түргэн бодолтын аварга болж байсан, ер нь тооны тал руугаа хүүхэд байсан. Тэгээд тоогоо дагаад МУИС-ийн эдийн засгийн статистикийн ангийг 2014 онд төгссөн.

Хүүхэд нас маань аав ээжээс хол… Манай аав ээж хоёр Солонгост ажилладаг байсан. Яг тухайн үед олон хүмүүс гэр бүлээ орхиод Солонгост “хар ажил” гэхүү дээ хийдэг байсан. Намайг сургуульд нэгдүгээр ангид оруулчхаад хоёулаа явчихсан. Тэгээд төгсдөг жил маань эргэж ирсэн. Тэгэхээр ер нь бол миний хүүхэд нас дурсамж бага магадгүй жаахан гунигтай… Хүүхэд байхад тухайн үедээ бол тэгж мэдэгдэхгүй байгаа шүү дээ. Жигтэйхэн л гоё… Аав ээжээс сардаа нэг 50, 100 доллар ирээд л, чихэр боов авна, найзуудыгаа дааж ПиСидээд л… Дураараа байсан ч буруу замаар орчхоогүй төгссөн. Тэгээд л төгсөхтэй зэрэгцээд аав ээж хоёр ирж таарсан. Гэхдээ их сонин мэдрэмжтэй, аль хэдийн том хүүхэд болчихсон болохоор тэр хоёртойгоо дотно байж чадахгүй, нэрнээс цаашгүй мэт… Би сайн санадаг юм. Улаанбаатарт хороолол хавиар явж байхад нэг хүүхэд ээжтэйгээ алхаж байхыг хараад манай ээж ямар хүн байдаг бол оо гээд бодож байсан юм. Тэгтлээ аав ээжээсээ хол, царай төрхийг нь ч мартчихдаг юм билээ жаахан хүүхэд.

Өсөж, хүмүүжсэн байдал миний өөрийн зан төлөв суудаг төрлийн биш байсан. Ажлын цагт баригдаж ажиллахад чадахгүй юм байхгүй лдээ, гэхдээ миний байх ёстой газар биш юм шиг… Тэгээд л төгсөөд нэг жилдээ ажилгүй, сэтгэл санаа ч асуудалтай. Харагдах байдлын хувьд би их туранхай, туяхан байсан. 180 см өндөртэй ч 55 кг гэдэг чинь яс арьс л байсан гэсэн үг. Тийм байдлаасаа санаа зовоод найзуудтайгаа нийлж подвалд байдаг нэг жимд бүртгүүллээ. Тухайн үедээ төмөртэй бүх юмыг л даахгүй, туниа муутай, тамир тэнхээгүй хүн үлгэн салган юм хийгээд л яваад л байсан. Энэ үеэр аав маань хорт хавдартай бүр дөрөвдүгээр шат руугаа орчихсон байсан. Бодохоор, хүүхдээ орхиод нэг байр, машин, дэлгүүр ажиллуулах мөнгөтэй л болсон байгаа юм… Тийм юмны төлөө ажиллахдаа биеэ хаячихсан. Тэгээд л дийлэнх Монгол эрчүүдийн жишгээр лапшагаа халааж идээд л, тултлаа ажиллачихсан болохоор оройдоо зуу татдаг. Хоол, хооллолттой шууд хамааралтай шулуун гэдэсний хорт хавдраар аав минь байхгүй болж ээжтэйгээ үлдлээ. Хорт хавдар бол бүхнийг байхгүй болгодог өвчин юм билээ лдээ.

Тэр байдлууд надад өглөөний цай уух ёстойг, хоолны буруу зуршилгүй байхыг толгойд шууд л оруулчихсан. Тухайн үед би нэг тэмцээнд бэлдэж байсан таараад ажил явдлын өдрийн маргааш нь тэмцээний тайзан дээр гарч байсан юм. Нэгэнт тэмцээнд бэлдэж байсан учраас заавал орно шүү гэдэг зарчим надад байсан. Харамсалтай нь аавынхаа ажил явдлын идээ, хоол унднаас амсаагүй. Зүгээр л толгойдоо болохгүй бол болохгүй зарчмаа дагасан. Би тийм л хүн юм билээ лдээ. Зарчимч… Тэр цагаас хойш нэвт бэлтгэлдээ анхаарч одоог хүртэл үргэлжлүүлээд явж байна.

Харагдаж байгаагаас цаана бол амьдралын бүхий л зүйлс миний толгой дээр уначихсан. Байрны мөнгө, хоол ундны мөнгө гэх мэт… Надад тохирохгүй гээд ажлаасаа гарчихсан, ганц байсан юм нь бэлтгэл.

Одоо хийж байгаагаараа л хүмүүст өгч чадахаа өгөөд энд хүрсэн байна даа. Хоолны дэглэмээс авхуулаад амьдралын хэвшлийн талаар уншиж судлаад, мэдэхгүйгээ мэдэж авч хүмүүст зөвлөдөг болоход өөрт ч их том дадал сууж байгаа юм. Харилцагчдадаа эрүүл бие, эрүүл амьдралын хэв маягтай болох талаар их хэлж зөвлөдөг. Бүр ойлгохгүй бол аавынхаа эрүүл мэнд, амьдралын жишээг ярьдаг. Ажил, мөнгөний араас явсаар хүүхдүүдээ өсөж торниод гараас гарахын цагт өвчинд ороогдчихвол яаж ч болохгүй хэцүү шүү гээд… Гоё биетэй болох, гоё өгзөгтэй болох, тайлаа нарийн болгох, хэвлийгээ гаргах гэдэг зөвхөн нэг талаас биш нийт амьдралын турш эрүүл амьдралын хэв маяг, хэвшил бидэнд хэрэгтэй.


Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ

Өглөө 6:00 цагт жим дээрээ ирэхийн тулд эрт босож өглөөний цайгаа бэлдэнэ. Эрт босохын тулд эрт унтана. Тэр дунд ажил, амьдралаа зохицуулна гээд зөв хэв маягийг хэвшил болгохын тулд хүмүүстэйгээ харилцаж, заадаг. Эрүүл бие, цэгцтэй зөв амьдралын хэв маягаас хүн өөртөө итгэлтэй болдог. Гоё биетэй байх нь тэр байдлын бонуст нь л ороод ирж байгаа юм. Магадгүй ChatGPT-ээс яаж гоё болох уу бичээд өг гэвэл тийм дасгалыг тэдэн удаа хий, тийм дэглэм барь гээд бичээд өгнө. Гэвч бүх хүнд бодит амьдрал дээр буухад маш хэцүү зүйл. Эхлээд өөрийнхөө дотоод нөөц бололцоог тултал дайчлах ёстой.

Мэргэжлийн трэйнерт маш олон асуулт ирдэг. Бэлтгэлийн систем, хүнсний нэмэлт, уураг гэх мэт… Би бүгдийг нь өөрийнхөө бие дээр туршиж үзсэн. Хүнд зааж зөвлөхийн тулд өөрөө мэдлэгтэй байх ёстой шүү дээ. Одоо бол надаас хүн юм асуухад ямар ч асуудалгүй фанкшнал хэлчих нь. Фанкшнал бол мэргэжлийн тамирчдын дасгал хийлгэдэг чиглэл. Мэргэжлийн тамирчдад сэтгэл зүйн талаар зөвлөгөө өгөх тэр тал дээр бас нэлээн туршлага цуглуулсан.

Гуяны ар талын шөрмөсний бэртэлтэй хүнд буруу дасгал зааж өгч болохгүй гэх мэт жижиг боловч хамгийн чухал зүйлсийг ч тооцоолж бэлтгэл хийлгэх хэрэгтэй.

Хэнд ч анх удаа зааланд орж бэлтгэл хийнэ гэдэг их зориг гаргах хамгийн тулгамддаг асуудал. Тэр тусмаа эмэгтэй хүнд юу өмсөх вэ гэхээс л эхэлнэ шүү дээ. За мэдээж жимдээ бүртгүүлээд л заал руугаа бэлтгэлийн хувцас өмсөөд орлоо… янз янзын сүртэй хувцас өмсчихсөн нүцгэн шахуу эмэгтэйчүүд, хүү хаа гээд л орилох эрчүүд гээд… За эндээс л нэг яваад энэ ёстой миний хийх юм биш байна гээд больчихдог. Тэгэхээр эцсийн үр дүн бол эхлэлийн зориг л байдаг. Гол үйл явц нь тууштай дасгал хөдөлгөөн.

Дасгал хөдөлгөөн гэдэг маш том зүйл байгаад байна шүү дээ. Фитнес бол зөвхөн зуун зүйлийн нэг нь л гэсэн үг. Дасгал гэхээр манайханд зөвхөн төмөр өргөх л бодогддог. Гадагш гараад нэг талбайг тойрч гүйх, ууланд гарах, сагс тоглох үгүй бүр ажил руугаа алхаад явах ч дасгал хөдөлгөөндөө орно. Фитнес бол тусдаа бэлдсэн төхөөрөмж дээр зааврын дагуу, аюулгүй байдлаа хангаад тодорхой булчингуудад ачаалал өгөх. Бид нарын идэж ууж байгаа, алхаж гишгэж байгаа хоёрт калорийн зөрүү их гарах тусам л таргалалт үүснэ, бодисын солилцоонууд удааширна.

Гурван сар хоолны дэглэм барьж үзээгүй хүн бусдад хоолны дэглэм барихыг заах нь утгагүй. Яагаад гэвэл тэр хүний мэдэрч байгаа мэдрэмжийг мэдэрч чадахгүй гэсэн үг шүү дээ. Дэглэм удаан барихад цусан дахь сахар багасаад инсулин унаснаар амттай юм бүүр ч идмээр санагдаад идэхдээ өөрийгөө удирдаж чадахааргүй болдог. Тэрийг мэдэрчихсэн хүн за одоо л тэснэ шүү, чи одоо л ингэчих, за үнэхээр л идмээр байгаа бол энийг идчих гээд дэглэмийг алдагдуулдаггүй.

Миний харилцагч, шавь нарын 80 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Ер нь бол манай эмэгтэйчүүд гэхэд өвөл шинэ жилээр гоё даашинз өмсье, зун бол гоё биетэй болъё гэж ярьж орж ирдэг. Тэд нартаа гоо зүйг барьж ажиллахыг хичээдэг. Тухайн хүний биеийн өгөгдөл ямар байна тэрэнд нь таарсан гоё биеийг л бүтээх ёстой. Тэр хүн өөртөө сэтгэл хангалуун л байх.

Эрэгтэйчүүдийн хувьд цөөхөн хэдэн шавьтай. Тэд нартаа өндөр зарчим тавьж шахдаг.

Гурав билүү дөрвөн хүүхэдтэй эмэгтэй бэлтгэлд ирдэг боллоо. Гэр нь Налайхад, машин байхгүй учраас 6:00 цагийн жимдээ 5:00 цагт гэрээсээ гардаг гэж байгаа юм. Зам дагаад алхаж явахад нь аз таарвал машинд суугаад ирнэ үгүй бол алхсаар орж ирнэ. Мөн дараа нь сонсоход тэр хүн бүртгүүлэхдээ хамт жимд явж байсан хүнээсээ мөнгө зээлж бүртгүүлсэн гэсэн. Нэгдүгээрт тэр хүн санхүүгийн хувьд боломжгүй байсан, хоёрдугаарт тэр хүнээс өөр хүн бол тийм нөхцөл шалтгаанаар явахгүй байсан. Яагаад гэвэл машингүй автобус явахгүй цагаар яаж тэндээс ийшээ ирэх вэ гээд… Тэр хүн за бүртгүүлчихсэн, эхэлчихсэн байхад учир нь олдоно гээд гараад алхдаг байсан байгаа юм. Тэгэхэд ойрхон гэртээ зүгээр жимний цагаас өөр юмгүй хүмүүс цагтаа ирэхгүй байх нь олон. Тэгээд хэн нь илүү үр дүн үзүүлэх нь ойлгомжтой. Надад тэр эмэгтэй маш гайхалтай санагдсан. Яг тэр алхаж ирдгийг нь сонсчхоод дотор аягүй эвгүй болж байсан. Алхаж алхаж орж ирэнгүүт нь би загначихдаг байж. Яагаад хоцроод байгаа юм бэ, ингэж хоцорвол чи энд ирэх хэрэггүй ухааны юм яриад л, загнаад л… Би 6:00 цагт бэлтгэлээ эхлэх гэж байна, харин чи унтаж байгаад ирлээ гэхчлэн… Харин тэр хүний асуудлыг мэдчихээд өө энэ хүн чинь ингэж ирсэн юм байна, тэгвэл чи өнөөдөр дасгалаа хөнгөхөн хийчих гээгүй, зүгээр л юу ч мэдээгүй юм шиг л байсан. Харин тэр хүнээ хоцроод ороод ирэхэд нь ойлгоод бэлтгэлд нь оруулчихдаг болсон. Энэ мэт бэлтгэлдээ тууштай байхад нь харилцаа маш чухал. Бэлтгэл хийх гэж ирж байгаа хүмүүсийнхээ сэтгэл зүйг нь харна, ойрд амьдралд нь юу болоод байгаа тэр бүхнийг нь хүндэтгэн үзэж бэлтгэлээ төлөвлөнө.

Ямар ч байсан тэр хүн намайг зориод ирчихсэн, миний харилцагч, миний шавь учраас хэцүү хүнд цаг үед нь улам хэцүү болгохгүй яаж дээрдүүлэх вэ тэгээд яаж тэр өдрийг нь гоё болгох вэ гэдэг л сэтгэл зүйгээр явна.

Тэмцээнд бэлдэж байгаа хүний сэтгэл зүй ч их бас шал ондоо. Тэр хүнийг болбол шууд шахна. Өөр ямар ч арга байхгүй. Ямар ч асуудалтай байсан чи зорилгоо сана, чи тэмцээнд бэлдэж байгаа, тайзан дээр гарах ёстой, сахилга баттай байдлыг улам сануулдаг.

Сахилга баттай байж байж чи өөрчлөгдөнө сахилга баттай байж байж чи хүн өөрчилнө. Сахилга бат гэдэг чинь ер нь бол нас хамаарахгүй. 15 настай сахилга баттай хүн байхад 50 настай сахилга батгүй хүн ч байдаг.

Сахилга батаас бүх юм эхэлдэг. Ер нь бол “өглөөний хүн” гэдэг ном уншаад өглөө босдог болохгүй. Зүгээр л чи өглөө л босох үлдлийг хийж дадал болгоно. Цаашлаад эрүүл байж л бүх зүйлд хүрнэ. Чи сургуулиа төгсөх гэж байгаа бол эрүүл байж л төгсөнө. Ханиад хүрээд хичээлээ таслаад байвал төгсөхгүй шүү дээ. Ажилдаа явж чадахгүй болтлоо өвдөх юм бол мэдээж цалингаа авахгүй, чи ажилгүй болно. Тэгэхээр юунд ч зорьж байсан эрүүл байх хэрэгтэй. Эрүүл байхын тулд эрүүл хооллолт, эрүүл амьдралын хэв маягийг бүтээгээрэй.

Чи долоо хоногийн хоёр өдөр гоймон иддэг байсан бол тэрийгээ нэг болгочих. Дараа нь сард нэг өдөр гоймон иддэг болгоод л… Нэг тиймэрхүү маягаар л чи өөрийгөө дасгаж, дайчилж эрүүл амьдралын тэнцвэрт орно. Залуучууддаа бүгдээрээ эрүүл байгаарай эрүүл амьдралын хэв маягийг бүтээгээрэй гэж хэлье.

Таван аймгийн есөн суманд гарсан 14 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна
ЭДИЙН ЗАСГИЙН АЛБАНЫ ҮЕ ҮЕИЙН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ШАГНАЛАА
Та эдгээр алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэх үү
Тээврийн прокурорын газраас зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
“Хот дотроо хурдны зам барих бүтээн байгуулалтыг 2025 онд эхлүүлнэ”
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

MGI | “Монгол Улсын мисс Ц.Аззаяа өдөр бүр гайхшруулж байна”
Ангилалгүй
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
Богд хааны ордон музей өндөр настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦАГ ҮЕ
Аядуухан суугаад уншлаа, ай тавдугаар сар аа гэж…
From INNA
GenZ АЖИГЛАГЧ | Хотын асуудлууд шийдэгдээсэй л гэж найдъя, бусдаар “тийрэлт, тийрэлт”
GenZ АЖИГЛАГЧ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?