HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
+UPDATE

ОЮУНЫ ӨМЧ БА ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН АСУУДАЛ ЗӨРЧИГДВӨЛ…

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 04 сарын 07

Монгол Улсад оюуны өмчийн эрхийг хамгаалах, зохицуулах асуудал сүүлийн жилүүдэд анхаарал татаж байна. Тэр дундаа урлаг уран сайханчдын дунд маргаантай асуудлууд хөвөрсөөр байгаа юм. Эл учрыг сөхөж байгаагийн учир нь оюуны өмчийн эрхийн хэд хэдэн чухал асуудлууд нь өдгөө бидэнд хэвшмэл ойлголт болсоор хуулийн зохицуулалтыг сулруулж буйгийнх. Зарим тохиолдолд оюуны өмчийн эрхийн зөрчлийг илрүүлж, шийдвэрлэхэд хүндрэлтэй байгааг холбогдох байгууллагууд дурдаж байгаа бөгөөд оюуны өмчийн эрхийг хамгаалахдаа нэгдсэн зохицуулалт, хяналт ч шаардлагатай байгааг онцолж байна. Мөн Монгол Улсад оюуны өмчийн эрхийг хамгаалахын тулд асуудал дэвэрч байгаа сүүлийн жилүүдэд оюуны өмчийн эрхийн асуудалд олон нийтийн боловсролд анхаарал хандуулж, оюуны өмчийн хамгаалалт, зохицуулалтыг сайжруулахын тулд олон төрлийн арга хэмжээ авч байгаа нь төдийлөн далайцтай биш. Үүнд инновацийн бодлогыг дэмжих, хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох, бизнес эрхлэгчдэд хуулийн зөвлөгөө өгөх зэрэг арга хэмжээнүүд багтдаг гэх ч нийгмийн ойлголтын цар хүрээг эвдэхэд хангалтгүй.

Оюуны өмчийн эрхийг зөрчиж буй хамгийн том талбар бол цахим орчин. Цахим агуулгаас үүдэлтэй оюуны өмчийн зөрчлүүдтэй бид өдөр бүр нүүр тулдаг гэхэд хилсдэхгүй. Хамгийн энгийн жишээ бол IPTV-д орсон кинонууд фэйсбүүк болон түүн доторх группууд зарим тохиолдолд юүтүб хуудсууд дээр кино зохиогчийн эрхгүйгээр буюу зөвшөөрөлгүй хуулбарлан тавигдсан байдаг. Монгол Улс энэ чиглэлд зохицуулалт хийхэд анхаарал тавьж байгаа ч цахим сүлжээг хянах нь тийм ч амар биш тул хуулийн хяналт, оролцоог сайжруулах шаардлага гарч байна.

Оюуны өмчийн тухай хууль Монгол улсад 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Оюуны өмчийн тухай хуулийн зорилт нь оюуны өмчийн эрхээр хамгаалагдах бүтээл, оюуны өмчийг хамгаалах зарчим, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тогтоох, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжихтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршдог. Оюуны өмчийн тухай хуулийг баталж, оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг хуульчилсан манай улсад хуулийн дагуу патент, зохиогчийн эрх, барааны тэмдгийн эрх гэх мэт олон төрлийн оюуны өмчийн эрхийг хамгаалж байна. Мөн танд оюуны өмчийн хамаарал бүхий хуулийн зохицуулалт шаардлагатай бол Оюуны өмчийн газарт хандах бүрэн боломжтой. Уг байгууллага нь оюуны өмчийн эрхийн бүртгэл, хамгаалалтыг 2016 оноос хойш хариуцан ажиллаж байна.

Оюуны өмч нь өөрөө нуугдмал шинжтэй учраас иргэд оюуны өмчид халдах, түүнийг хулгайлах асуудал их гардаг. Манай улсад хамгийн түгээмэл гардаг оюуны өмчийн хулгайд урлагийн бүтээлүүд болох дууны ая, шүлэг, зохиол ордог байна. “Монголын оюуны өмчийг хамгаалах холбоо”

Монгол Улс дахь Оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг зохиогчийн эрх, патент, барааны тэмдэгтийн хүрээнд тодруулбал:

  • Зохиогчийн эрх: Монголд ном, кино, урлагийн бүтээлүүдийн зохиогчийн эрхийг хамгаалах асуудал анхаарал татаж, энэ чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдсэн. Сүүлийн жилүүдэд оюуны өмчийн эрхийг зөрчих, хууль бус хуулбарлах, интернэтээр дамжуулан зүйлийг хууль бусаар түгээх зэрэг асуудлууд өссөн.
  • Патент: Инноваци, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд патент авах, тэрхүү патентыг хамгаалах нь Монголд тухайн үеийн бизнес, үйлдвэрт чухал ач холбогдолтой. (Пантент- Хуулийн дагуу оюуны өмчийг эзэмших эрх)
  • Барааны тэмдэг: Монгол Улсад барааны тэмдгийн бүртгэл, хамгаалалтын асуудал ч гол ач холбогдолтой бөгөөд дэлхийн зах зээлд Монголын бизнес эрхлэгчдийг оролцуулахад туслах үүрэг гүйцэтгэдэг.

Монгол Улс олон улсын олон гэрээ, хэлэлцээрт нэгдсэн бөгөөд үүний дагуу дэлхийн улс орнуудтай оюуны өмчийн эрхийн хамгаалалтад хамтарч ажиллаж байна. Жишээлбэл, Дэлхийн оюуны өмчийн байгууллага (WIPO)-тай хамтран ажиллах, Торонтогийн гэрээ болон Парисын конвенц зэрэг олон улсын гэрээ хэлэлцээрт оролцдог.

Монгол Улсад оюуны өмчийн эрхийг хамгаалах, зохицуулах асуудал нь тодорхой хэмжээнд хуулиар зохицуулагдсан ч, хууль зүйн хэрэгжилт, олон улсын стандарттай нийцүүлэх шаардлагатай асуудлуудтай тулгарсаар байна. Тиймээс эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд оюуны өмчийн талаархи мэдлэг, хуулийн зохицуулалтыг сайжруулах, улс орон даяар оюуны өмчийн хамгаалалтыг дэмжих бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.

МОНГОЛ УЛСЫН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16230812154721

ШИНЭ ҮЕИЙН МЭРГЭН УХААН

HUMANZ редакц

Г.Ялалт: Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлнэ
Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд Сэргээгдэх эрчим хүчний салбарын оюутнуудтай уулзлаа
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг нээлээ
Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хэвийн олгож байна
Хилийн боомтууд долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд түр хаана
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
ОЦА
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав
Цаг үе
Selena Gomez нөхрийнхөө хөлийг үнссэн бичлэг цахим орчинд анхаарал татав
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?