HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
+UPDATE

САНАМЖ | 2023 ОНТОЙ ХАМТ ОРХИХ ЁСТОЙ ГУРВАН ДАДАЛ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 12 сарын 31

Хэдхэн цагийн дараа шинэ он гарлаа. Догдолж байна уу … Хэдий жаахан байсан шигээ мэдрэмтгий биш байгаа байх л даа. Гэхдээ нэг он улиран одож, шинэ он угтана гэхээр байдаг л нэг ням гараг шиг санагдахгүй нь ойлгомжтой. Ирэх жил яг ураад өгнө өө … гэсээр бид шинэ онтой уулздаг. Энэ нийгмийн завгүй хэмнэл, завгүй өдрүүд, нэг л мэдэхэд солигддог дөрвөн улирлын хооронд бид анхны чигээсээ бага зэрэг далийсан байдаг нь харамсалтай. Гэхдээ зүгээр дээ. Ямартай ч зүгээр сууж өнгөрөөлгүй чадхаараа хичээсэн юм чинь тодорхой хэмжээгээр ахисан л байж таарна. Та бүхэндээ зориулаад энгийн юм шиг хэрнээ бидний амьдралд шууд нөлөөлдөг, 2023 онтой хамт үлдээх ёстой гурван зүйлийг сануулж байна. 

Буруу хооллолт

Орой болохоор л бэлэн гоймон, догбуги идмээр санагддаг уу. Ажилдаа хоцрох гээд байна гэж бухимдаад өглөөний цай байтугай ус ч уулгүй гарч оддог уу. Гэртээ хооллох нь өдрийн од шиг болж байнга л гадуур хооллож явна уу. Стрессээ тайлах нэрээр их хэмжээний кофе ууж, амттан иддэг үү. Орой хүнд хоол идэнгүүтээ шууд ор луугаа шургадаг уу. Хэрэв тийм бол энэ дадлуудаа 2023онтойгоо хамт орхивол яасан юм бэ. Ходоод бол бидний эрүүл байхын толь л гэсэн үг. Сэтгэл санаа, арьс, жин, нойр бүгд ходоодны үйл ажиллагаатай нягт холбоотой. Гэтэл түүнийг огт хайрлахгүй, идэх дур хүсэлдээ автан өвчлүүлсээр байх гэж үү. Хоолоо сонгохдоо миний биед ямар ашиг тустай вэ гэдэг талаас нь заавал хараарай. Нэмж хэлэхэд ямар ч хамаагүй хоол идэж байснаас юу ч идээгүй нь дээр байх шүү.

Нойрны алдагдал

Хүн шөнийн нойроо бүтэн авч чадахгүй бол яаж ч хичээсэн санасандаа хүртэл ажиллаж, хөгжилдөж, жаргалтай байх боломжгүй. Өдөр хэдэн цаг дамнан унтсан ч гэлээ шөнийн гүн нойрыг орлохгүй. Өөрөөр хэлбэл та утсаа оролдсоор байгаад шөнө унтвал маргааш өдөржин цэнэг нь дуусаад улаан ассан байдалтай байна аа л гэсэн үг. Үнэхээр нойр чинь хүрэхгүй бол унтахын тулд үйлдэл хий. Бараан өнгөтэй хөшиг, тухтай ор хөнжлийн даавуу, хөнгөн хооллолт, лаа асааж бясалгал хийх, сэтгэл зүйчтэй уулзах гэх мэт. Та дотроо хэдий чинээ сайхан зүйл төсөөлнө. Төдий чинээ эрч хүчтэй, тэнхээ тамиртай байх ёстой гэдгээ санаарай. 

Хүсээгүй хүрээлэл

Магадгүй таныг дэмждэггүй. Үнэлдэггүй. Уулзах бүрдээ өөртөө итгэх итгэлийг тань сордог. Үргэлж мөнгө зээлдэг. Хааяа нэг туслахаараа марталгүй байнга ярьдаг. Таны хэлэх үгээс эхлээд өмсөх хувцас, үйлдэл бүрд ямар нэгэн сэтгэгдэл хэлдэг хэн нэгэн хүрээлэлд чинь байгаа бол зайгаа бариарай. Олон хүний дунд байгаа ч гэсэн ганцаардаж болдог шүү дээ. Тэрэнтэй адил уур амьсгал нийлэхгүй байгаа ч хүчээр хамт байгаа хүн таны сэтгэл зүй болон бүтээмжид сөргөөр нөлөөлнө. Тийм болохоор эмээх хэрэггүй дээ. Хэрэв нэг л тийм тухгүй санагдаад байвал “үгүй” гээд л хэлчих. Өөрийнхөө төлөө хийсэн зөв үйлдлийн тань нэг байх болно шүү.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр сургалт зохион байгууллаа
Сургууль, цэцэрлэгийн нийт 556 хяналтын камер, 21 гэрэлтүүлэг ажиллагаагүй байсныг засварлуулж, хэвийн болгов
Б.Одбаяр: Авто замыг асфальт бетоноор хучихын өмнө хашлага, худгийн тагуудыг өндөрлөж, хучихдаа тэнцүүлж тааруулдаг
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх нийгмийн үйлчилгээний “зураглал”-тай болно
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?