HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

 Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ

|
HumanZ
| 2026 оны 01 сарын 15

“Үе тэнгийн дээрэлхэлт” гэдэг нь нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг эсвэл хэд хэдэн хүүхдийг бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготойгоор санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэх үйлдлийг хэлдэг. Сургуулийн орчинд гарч буй үе тэнгийн дээрэлхэлт нь хүүхдийн сэтгэл зүй, хөгжилд сөргөөр нөлөөлдөг тул анхаарал хандуулах шаардлагатай асуудал хэвээр байна.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлаар олон улсын байгууллагуудтай хамтран сүүлийн хоёр жил судалгаа хийсэн. Тодруулбал, үе тэнгийн дээрэлхэлт аман, бие махбодын болон цахим хэлбэрээр, ихэвчлэн сургуулийн дотор болон гадна орчинд гарч байгааг тогтоосон.

Судалгаанд үндэслэн энэ оноос эхлэн үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлыг гурван чиглэлээр үе шаттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, аман хэлбэрийн дээрэлхэлтийн эсрэг сурагчийн хувийн хэрэгт бүртгэлийн систем нэвтрүүлнэ. Хэрэв аман байдлаар дээрэлхэлт үйлдсэн нь нотлогдвол тухайн сурагчийн хувийн хэрэгт тэмдэглэнэ. Ингэснээр зөвхөн хүүхдэд бус эцэг эхэд хариуцлага тооцох боломж бүрдэнэ. Мөн энэхүү бүртгэл нь цаашид их, дээд сургуульд суралцах болон гадаадад суралцахад нөлөөлөх учир эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд анхаарах шаардлагатай.

Харин хувийн хэрэгт тэмдэглэхээс өмнө сануулах, сэтгэл зүйчтэй уулзуулах, асуудал үүсэх болсон шалтгааныг тодорхойлох зэрэг арга хэмжээг эхний ээлжид авч хэрэгжүүлнэ. Хамгийн сүүлчийн шатанд л хувийн хэрэгт бичнэ. Түүнчлэн сургуулийн дотор болон гадна орчны камеруудыг нэгдсэн сүлжээнд холбож, хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан хяналтын систем нэвтрүүлснээр үе тэнгийн биеэр үйлдэх дээрэлхэлтийг эрт илрүүлэх, таслан зогсоох боломж бүрдэх юм. Насанд хүрэгчид ч мөн цахим орчинд соёлтой, боловсон, бусдыг хүндэтгэдэг, үлгэр дуурайлал үзүүлдэг байх нь зүйтэй” гэлээ.

Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “Дээрэлхэгч биш — Дэмжигч байя” сарын аяныг зохион байгуулна

Түүнчлэн нийслэлийн Боловсролын газар өнгөрсөн онд үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт арга хэмжээг хэрэгжүүлжээ. Тухайлбал, 12 удаагийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, давхардсан тоогоор 237,560 суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, сургуулийн удирдлага, багш, ажилтнуудыг хамруулсан байна. Мөн хоёр удаагийн нөлөөллийн аян, арга хэмжээг зохион байгуулж, давхардсан тоогоор 376900 хүнийг хамруулжээ.

Мөн зургаан зөвлөмж, 18 постер, таван видео контентыг боловсруулж, байгууллагын цахим хуудсанд байршуулсан байна. Эдгээр видео контентыг 70925, зөвлөмжийг 22890 хүн үзжээ. Энэ чиглэлээр хоёр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын 323 сургуулийг хамруулан ажиллаж байна. Эдгээр ажлын үр дүнд эцэг эх, асран хамгаалагчид хүүхэд хүмүүжлийн эерэг арга барилд суралцаж, багш–сурагч–эцэг эхийн хамтын ажиллагаа сайжирч, үе тэнгийн манлайлал, эерэг нөлөөлөл нэмэгдсэн байна. Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх хүрээнд “Дээрэлхэгч биш – Дэмжигч байя” сарын аяныг зохион байгуулахаас гадна олон талт сургалтууд зохион байгуулахаар төлөвлөж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн VIII чуулганд оролцож байна
640 суудалтай сургуулийн барилгын өргөтгөлийн ажилтай танилцлаа
Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдаан эхэллээ
Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн асуудлыг шийдвэрлэх зөвлөлдөх уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Евро 2024 хөлбөмбөгийн тэмцээний үеэр Герман цагдаа сүх барьсан залууг бууджээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
ОЦА
Өөртөө бичсэн чек нь бодит болсон Jim Carrey-ийн түүх
MORNING BIRD
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?