HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдаан эхэллээ

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 07

Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдаан Дархан-Уул аймгийн Дархан хотноо албан ёсоор эхэллээ.

Хуралдааны хүрээнд зохион байгуулж буй “Цайны зам ба эдийн засгийн коридор” гурван талт уулзалтаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч. Ундрам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Ван Жианхуа, Оросын Холбооны Улсын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Д. С. Вахруков нар үг хэлж, хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүллээ.

Сайд Ч.Ундрам нээлтийн үгэндээ энэ оны есдүгээр сард Бээжин хотод болсон гурван улсын Төрийн тэргүүн нарын VII уулзалтаас хойш анх удаа Засгийн газрын түвшинд болж буй энэхүү уулзалт нь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам болохыг онцолж, “Цайны зам”-ын гол цэг болсон Дархан хотод уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Гурван тэргүүний уулзалтын үеэр талууд Монгол–Хятад–Оросын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг 2031 он хүртэл сунгах, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх урьдач нөхцөлийг бүрдүүлсэн билээ.

Энэ удаагийн уулзалтаар Монгол, Хятад, Орос гурван улсын худалдаа, соёл, иргэншлийг долоон зуун жилийн турш холбосон “Цайны зам”-ын түүхэн болон аялал жуулчлалын үнэ цэнийг түлхүү онцолж байна. “Цайны зам”-ын аялал жуулчлалын хамтын ажиллагааг идэвхжүүлэх хүрээнд хөрш орнуудын төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран брэнд авто аяллын хөтөлбөрийг харилцан хөгжүүлэх зорилтыг дэвшүүллээ.

Монгол, Хятад, Оросын аялал жуулчлалын сайд нарын хуралдаан 2016 оноос хойш жил бүр уламжлал болон тасралтгүй үргэлжилж байна. Манай улс уг хуралдааныг 2018 онд анх удаа зохион байгуулж байсан бол энэ удаа хоёр дахь удаагаа эх орондоо хүлээн авч байна.

Энэхүү хуралдааныг зохион байгуулснаас хойш Монгол Улсад хөрш орнуудаас ирсэн жуулчдын тоо 80 хувиар өссөн нь гурван талт хамтын ажиллагааны бодит үр дүн гэдгийг салбарын төлөөлөгчид онцоллоо.

ДЭЛХИЙД | Доналд Трампын гэмт хэрэг нь сонгуульд ямар нөлөө үзүүлэх вэ
Хо Иат Сэн “Макаогийн их, дээд сургуулиудад оюутан суралцуулах боломж нээлттэй”
Түймэрт өртсөн ой мод, хөрс, экосистем дахиж хэзээ ч өмнөх шигээ нөхөн сэргэдэггүй
Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа
Хотын дарга Х.Нямбаатарын эрүүл мэнд хэвийн, ажлаа хийж байгаа гэв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
Солонгос улсад аялагчдад зориулсан хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?