HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
SEX EDU

SEXEDUCATION | Төрсний дараа эмзэг эрхтнээ арчлах тухай

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 02 сарын 20

Төрсний дараах дотор бэлэг эрхтнүүд бараг нэг том шарх гэхэд илүүдхээргүй болсон байдаг болохоор элдэв халдвар авахад их эмзэг болсон байдаг. Иймд төрсний дараах элдэв хүндрэлээс зайлсхийхийн тулд төрсөн эмэгтэй эмзэг эрхтний ариун цэврийг зөв бөгөөд сайн сахих ёстой байдаг. Алтан Наран эмэгтэйчүүдийн эмнэлгээс төрсний дараа баримтлах бэлэг эрхтний ариун цэврийн зөвлөгөө хүргэснийг хуваалцъя.

Шинээр ээж болсон эмэгтэйн бие мах бодийн онцлог:

Жирэмсний үеэр өөрчлөгдөн хувирсан бүх эрхтэн системүүд нь эргэн хэвэндээ орж хөгжих явц буюу инволюци явагдаж байдаг болохоор төрсний дараах үе нь жирэмсний үе ба төрөх үеэс дутахааргүй чухал ач холбогдолтой юм. Эмэгтэй хүний бие махбод нь жирэмслэхээс өмнө ямар байсан тэр хэлбэртээ эргэн орох хүртэл төрсний дараах үе нь зургаагаас найман долоо хоног үргэлжилдэг гэж үздэг.

Төрсний дараах бэлэг эрхтэний ариун цэврийг сахих хэрэгслүүд:

Бэлэг эрхтэний ариун цэврийг сахих хэрэгслийг сонгох асуудал мөн л чухал. Хэрэгсэл нь арьсыг сайн цэвэрлэдэг, цочроодоггүй, харшил өгдөггүй байх ёстой. Төрсний дараах үед эмзэг хэсгийн ариун цэврийг сахих зорилгоор хүүхдүүдийн саванг ашиглаж болно, мөн богино хугацаанд буюу 7-10 хоногоос хэтрүүлэлгүйгээр бактерийн эсрэг үйлчилгээтэй саванг ашиглаж болно.

Мөн рН эмзэг газрынхтай адил байдаг тул цочроодоггүй, сайн цэвэрлэж, үрэвсэл бактерийн эсрэг үйлчилгээтэй эмзэг газрын ариун цэврийг сахихад зориулагдсан гель, шингэнүүд мөн л сайн. Гол нь харшил өгөхгүй байх ёстой.

Ариун цэврийн хэрэглэл

Төрсний дараах эхний хоногуудад шавхарга нэлээд их хэмжээтэй байдаг болохоор сайн шингээж авдаг, дотоожинд сайн бэхлэгддэг шөнийн ариун цэврийн хэрэгсэл сонгож авах хэрэгтэй. Сүүлийн үед тусгайлан төрсний дараа ашиглах зориулалттай шингээх чадвар өндөртэй ариун цэврийн хэрэглэл гэж гарсан.

Ариун цэврийн хэрэглэлийг бохирдохын хэрээр 2-3 цаг тутам заавал сольж байх хэрэгтэй. Шавхарга нь өвчин үүсгэгч нян үржих таатай орчин байдаг болохоор ийм ойр ойрхон солих шаардлагатай байдаг. Төрсний дараах эхний хоногуудад гарч байгаа зүйлийн хэмжээ, хэлбэр зэргийг эмч, сувилагч тогтооход хялбар байдаг тул том даавуун ариун цэврийн хэрэглэл хэрэглэж болно.

Төрсний дараа үед гарч байгаа зүйл хэт их, эсвэл огт байхгүй бол нэн даруй эмч,сувилагчид мэдэгдэх хэрэгтэй. Учир нь хэт их хэмжээний (ариун цэврийн хэрэглэл хэдхэн минутын дотор нэвт норох, нөжирсөн цус гарах) шавхарга нь нэн даруй, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байдаг төрсний дараах цус алдалтын шинж тэмдэг байж болзошгүй юм. Харин төрсний дараа шавхарга огт гарахгүй байх нь умайн хүзүүний сувгийг нөж бөглөсөн, умайн агших чадвар буурсанаас үүдсэн байж болзошгүй юм.

Төрсний дараах үеийн цагаан хэрэглэл

Дотуур хувцас агаар чөлөөтэй нэвтрүүлдэг, хэт бариу биш гэсэн хоёр шаардлагыг хангаж байх ёстой.

Оёдол

Умайн хүзүү, үтрээ, бэлгийн уруул, хярзан дээр оёдол тавиулсан бол эмзэг хэсгийн ариун цэврийн бүр сайн сайх ёстой гэсэн үг. Умайн хүзүү, үтрээ, бэлгийн уруул дээр хайлдаг оёдол гол төлөв тавьдаг.

Хярзанд оёдол тавиулсан бол оёдлоо задлахгүйн тулд 3-4 долоо хоног орчим суухгүй байхыг зөвлөдөг. Хүүхдийг зогсож, хэвтэж байгаад хөхүүлнэ.

Оёдлыг угаахдаа алчуур зэргийг ашиглах шаардлага байхгүй. Оёдол гараар хүрэх хэрэггүй. Шүршүүр оёдолтой хэсэг рүү чиглүүлээд арчуураар маш болгоомжтой арчина. Халдварын эсрэг хамгаалтыг илүү сайжруулахын тулд усаар угаасны дараа маш сул яагаан өнгөтэй марганцын уусмал, эсвэл эмийн санд бэлдэн ариутгасан фурацилин зэргээр угаах хэрэгтэй.

Төрсний дараах эмзэг газрын ариун цэврийг сахихад хориглох зүйлс

– Төрсний дараах үеийг дуусаж, бие махбодь бүрэн хэвийн хэмжээндээ хүрэх хүртэл ванн дүүргэн усанд орох, усанд сэлэх зэргээс татгалзах хэрэгтэй. Ингэснээр умайн үзүүгээр халдвар орж төрсний дараах хүндрэл үүсэхээс сэргийлнэ.

– Дархлаа сул байгаа болохоор хэт даарахаас зайлсхийх хэрэгтэй.

– Хүнд зүйл өргөж хэрхэвч болохгүй. Төрсний үед ээжийн өргөж болох хамгийн хүнд зүйл нярай хүүхэд л байна.

– Эмзэг газрын ариун цэвэр сахихдаа барааны саван ашиглаж болохгүй.

– Ямар ч тохиолдолд дотор талаас бургуйгаар шүршиж угааж болохгүй. Эмчийн заалтгүйгээр үтрээг дотор талаас нь бургуйдаж угаах нь халдвараас хамгаалах чадварыг нь бууруулан тус гэхээсээ илүүтэйгээр хор хүргэдэг болох нь нэгэнт батлагдсан зүйл.

– Бие засах тухайд:

Төрсний дараах эхний хоногуудад давсаг, шулуун гэдсийг цаг тухайд нь суллаж байхад анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өтгөн, шингэнээ барих хэрэггүй. Учир нь умайтай зэргэлдээ байрладаг давсаг, шулуун гэдэс дүүрэх нь умайнд хэвийн агшилтанд саад болсноор төрсний дараах үеийн явцыг хүндрүүлж болзошгүй байдаг.

Төрөх үед ургийн толгой аарцагны мэдрэлийн зангилааг дарж шахсны улмаас төрсний дараах эхний хэд хоногт эмэгтэй хүн шээс нь хүрч байгааг мэдрэхгүй байх тохиолдол байдаг. Тиймээс шээс хүрэхгүй байсан ч 3 цаг тутам давсагаа суллаж байх хэрэгтэй. Шээж чадахгүй байгаа бол эмчид заавал хэлэх ёстой.

Төрсний дараах үед өтгөн хатах, шамбарам буюу цагаан мах эргэх гэсэн асуудал үүсэх нь олонтаа. Ялангуяа хярзанд оёдол тавиулсан бол дүлэх үед оёдол задарч магадгүй байдаг болохоор цаг тухайд нь өтгөнөө гадагшлуулж байх хэрэгтэй. Төрснөөс 2-3 хоногийн дараа өтгөнөө гадагшлуулах хэрэгтэй. Үүний тулд буудайн чанамал, жимс ногоо зэрэг эслэг ихээр агуулсан бүтээгдэхүүн, тараг хэрэглэж байх хэрэгтэй.

Дан сүү, шинэ цагаан талх, хөөлгөгч ашиглан хөөлгөж хөвсгийлгөсөн гурилан бүтээгдэхүүн, хурц халуун ногоотой, өөх тос ихтэй бүтээдэхүүнээс татгалзана. Шамбарам хөдөлсөн үед бие зассаны дараагаар ариун цэврийн цаасаар арчилгүйгээр хүйтэндүү бүлээн усаар угааж цэвэрлэх нь дээр. Шаардлагатай бол эмчийн бичсэн лааг хэрэглэж болно.

SexEducation | Өсвөр насны охидын сарын тэмдгийн алдагдал
SEX EDUCATION | Бэлгийн харьцаанд ороогүй ч мөөгөнцөр тохиолдох боломжтой
#SEX EDUCATION | Эрэгтэй хүүхдийн шодой 16-17 настайд өөрөө 100 хувь шамлагддаг
#SEX EDUCATION | Бэлэг эрхтнээс цагаан юм ихээр гарч байвал үүнтэй холбоотой
ГАДНА БЭЛЭГ ЭРХТНИЙ ӨНГӨ ЯАГААД ХАРЛАЖ, БАРААН БОЛДОГ ВЭ 
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
Монгол зохиолчийн бүтээл дэлхийн шилдэг хүүхдийн номын жагсаалтад багтлаа
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?