HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
SEX EDU

SEX EDUCATION | Сарын тэмдгийн аяганы талаарх мэдэх ёстой зүйлс

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 11 сарын 02

Сарын тэмдгийн аяга гэдэг нь ариун цэврийн хэрэглэл болон тампоныг орлох зориулалттай эрүүл ахуйн бүтээгдэхүүн юм. Уламжлалт ариун цэврийн хэрэгслүүд шингэнийг өөртөө шингээж авдаг бол сарын тэмдгийн аяга шингэнийг дотроо цуглуулдгаараа онцлог билээ. Уг аягыг эмнэлгийн зориулалттай силикон эсвэл латекс материалаар хийдэг ба хэлбэр, хэмжээ нь үйлдвэрлэгч болон брэндээс хамааран өөр, өөр байдаг ч хоорондоо ерөнхийдөө төстэй, хонх хэлбэртэй бөгөөд ёроолдоо үтрээнд хийж, авахад туслах жижиг бариултай байдаг. Аягыг зааврын дагуу нугалж үтрээнд хийхэд дэлгэгдэж шингэнийг дотроо цуглуулдаг юм. 

Энэхүү аяга нь олон удаа хэрэглэхэд зориулагдсан бөгөөд 4-5 цаг тутамд гаргаж, угааж цэвэрлэсний дараа ахин ашиглах боломжтой. Хатуу материалтай аяга фитнессээр хичээллэхэд, тодорхой ачаалал авч байгаа үед тохиромжтой байдаг. Зөөлөн материалтай аяга аарцгийн булчин сул эсвэл сарын тэмдгийн үед өвдөлт мэдэрч байгаа эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой. Харин өдөр тутамд хатуу зөөлөн нь дунд зэргийн материалтай аяга хэрэглэж болно. 

Хэдэн цагийн зайтай солих хэрэгтэй вэ?

Аягыг 4-5 цагийн дотор гаргаж, цэвэрлэж хэвших хэрэгтэй. Ерөнхийдөө тампонтой адил л гэсэн үг. Энэ хугацаанаас хэтэрвэл эмгэг төрүүлэгч бичил биетнүүд ​​үүсэх эрсдэлтэй байдаг. Хэдий аягыг бүтэн өдөр хэрэглэхэд тохиромжтой, эрүүл ахуйн стандартад нийцсэн бүтээгдэхүүн гэдэг ч өөрийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд тогтмол гаргаж, цэвэрлэж байх шаардлагатай билээ. Мэдээж гэрийн бус нөхцөлд аягыг тогтмол солих нь хүндрэлтэй байж болох ч таван цагаас удаан байлгахгүй байхыг хичээгээрэй.

Сарын тэмдгийн аягыг хэрэглэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Аливаа бэртэл гэмтлээс өөрийгөө хамгаалахын тулд аягыг дотор хийх болон гаргаж авах үед огцом хөдөлгөөн хийлгүйгээр маш болгоомжтой хандах хэрэгтэй. Аягыг зааврын дагуу нугалж үтрээнд байрлуулсны дараа нугалаа нь дэлгэгдэж аяга тогтох болно. Харин гаргаж авахдаа аяган дээр бага зэрэг дарж үтрээнд “наалдсан” хэсгийг суллаж зөөлөн гаргаж авна. 

-Хэрэглэсний дараа заавал цэвэрлэж, ариутгаж занших хэрэгтэй. Өдрийн турш эмэгтэйчүүдийн зориулалтын саван ашиглан хэрэглэж болно. Харин сарын тэмдэг дууссан бол хлоргексидины уусмалаар ариутгаад хураана. 

-Хэрэв үтрээн дотор байрлуулсны дараа эхний хэдэн минутад бага зэрэг таагүй мэдрэмж арилахгүй бол өөр хэмжээтэй аяга хэрэглэж үзэх нь зүйтэй.

-Тухайн бүтээгдэхүүний сав баглаа болон заавар дээр заагаагүй л бол сарын тэмдгийн аягыг бэлгийн харьцаанд орж байх үед хэрэглэхэд тохиромжгүй.

Ямар тохиолдолд сарын тэмдгийн аяга хэрэглэх хориотой вэ?

Үтрээ, умайн хүзүүний гэмтэл болон хавдар, шээсний замын үрэвсэл, аарцгийн эрхтнүүдийн пролапс (бага аарцгийн хөндийн эрхтнүүд үтрээгээр буюу шулуун гэдсээр унжиж ил гарах өвчин) зэрэг асуудлуудтай эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн аяга тохиромжгүй. Гэхдээ эрүүл мэндийн асуудалгүй зарим бүсгүйчүүдэд энэхүү аяга нь тухгүй, тохиромжгүй санагдаж магадгүй юм. Жишээ нь, зарим эмэгтэйчүүдэд аяга хэрэглэх үед байнгын таагүй мэдрэмж төрдөг. Аяга нь тампонтой харьцуулбал илүү том хэмжээтэй гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв та байнгын таагүй мэдрэмжтэй байгаа бол арай жижиг хэмжээтэй аяга сонгох эсвэл бусад хувийн ариун цэврийн бүтээгдэхүүн сонгосон нь дээр.

Сарын тэмдгийн өвдөлтийн үед аяга хэрэглэж болох уу?

Сарын тэмдгийн аяга нь сарын тэмдгийн үед илэрдэг өвдөлтөд ямар ч байдлаар нөлөөлдөггүй. Гэхдээ энэ нь нэмэлт таагүй мэдрэмж үүсгэж болзошгүй тул зарим эмэгтэйчүүд энэхүү өвдөлтийг тэвчихэд бэлэн биш байдаг. Энэ нь физиологийн гэхээсээ илүү сэтгэл зүйн асуудал юм.

НҮҮДЭЛЧИН 2025 | 21 аймаг болон нийслэлээс 1000 шахам оролцогч, нийт 15 улс орноос 284 зочин оролцогч, төлөөлөгчид ирнэ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын их засварын ажил дууслаа
II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Увс аймгийн Малчин суманд 37 см буюу хамгийн зузаан цастай байна
ДЭМБ | Өсвөр насны долоон хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй тулгардаг
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?